Сошиал инфлюэнсер, далд ертөнцийг судлаач Өгөөмөрзаяа нэгэнтээ Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор өөрийгөө бэлтгэж байгаа хэмээсэн нь бий. Тэрээр Ерөнхий Сайд асан Г.Занданшатарын үүсгэн байгуулсан "Реформ" клубт элсээд байсан.
Тэгвэл өнөөдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам шинэ гишүүдээр эгнээгээ тэлжээ.
Тус Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Л.Дашдэмбэрэл, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга М.Говьсайхан, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын удирдлагууд шинэ гишүүдэд батлахыг нь гардуулж баяр хүргэсэн байна. Тэгвэл МАН-д элсэж буй залуусын дунд далд ертөнцийг судлаач Өгөөмөрзаяа багтжээ.
С.Сарнай
Пүрэв - 11 сарын 26,
2026
Сэтгэгдэл0