Есдүгээр сарын 21-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ: "Оросын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 18-нд, Америк Японы Кюшюүд ‘Тайфун’ дунд тусгалын пуужингийн систем байрлуулсантай холбогдуулан Японы талд дипломат нот бичиг хүргүүлж, уг байршуулалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг онцлон, Дэлхийн II дайны үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, "дахин цэрэгжих"-ээ зогсоохыг шаардсан гэж мэдэгдсэн. Хятадын тал ч саяхан энэ асуудлаар Японы талд дипломат нот бичиг хүргүүлж, санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Хятадын тал үүнийг нотолж, холбогдох нөхцөл байдлыг танилцуулж болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:
Гүө Жякүнь: "Тайфун" дунд тусгалын пуужингийн систем бол стратегийн довтолгооны зэвсэг юм. Японы тал уг системийг нэвтрүүлж байгаа нь "дахин цэрэгжих"-ээ түргэтгэж буйн бас нэгэн нотолгоо болж байна. Энэ алхам нь цэргийн сөргөлдөөн, зэвсгээр хөөцөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж, стратегийн тэнцвэр болон бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, хөрш орнуудын аюулгүй байдлын зүй ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд өндөр сонор сэрэмжтэй хандаж, Азийн олон орны иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Хятадын тал дипломат сувгаар Японы талд удаа дараа эрс эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд саяхан мөн дипломат нот бичиг хүргүүлж, хатуу байр сууриа дахин нотолсон. Энэ жил Токиогийн шүүх ажиллагаа эхэлсний 80 жилийн ой тохиож байна. Түрэмгийллийн түүхээ гүнзгий эргэцүүлж, бүс нутгийн улс орнуудын дуу хоолойг анхааран сонсож, "дахин цэрэгжих" аливаа оролдлогоо зогсоохыг Хятад улс Японы талд шаардаж байна" гэжээ.
Г.Бямба
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл5
Санаа авахад илүүдэхгүй. Японы Ерөнхий сайд хатагтай Санае Такаичи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулжээ. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирж болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
Олон арван жилийн турш дэлхийн томчуудын дунд Хятад улс дэлхийд ноёрхох нь цаг хугацааны л асуудал гэсэн яриа ноёрхож ирсэн. Энэхүү "G2" буюу хоёр их гүрэн дэлхийг хуваан захирах үзэл баримтлал нь орчин үеийн дипломат харилцааны гол сэдэв болоод байгаа билээ. Гэвч "Шинэ эрин үе" гэх гоё тайзны ард нөхцөл байдал шал өөр, хамаагүй хэврэг байна. Бээжин өөрсдийгөө хэзээ ч зогсохгүй хүчирхэг хөдөлгүүр мэтээр харуулахыг зорьдог ч хүн ам зүй, эдийн засаг, стратегийн тоо баримтуудыг бодитоор харвал тус дэглэм нэлээд хүндхэн байдалд оржээ. Хятадын асуудлаарх тэргүүлэх шинжээч Gordon Chang-ийн дүгнэлтүүдээс үзвэл "супер гүрэн" гэх төөрөгдлийн цаадах үнэн ил гарч байна. Хятад бол дээшээ цойлон гарч ирж буй шинэ өрсөлдөгч биш, харин урт хугацаандаа суларч доройтсон, боломжийн цонх нь хаагдахаас өмнө амжиж зорилгодоо хүрэхээр улайрч буй хэврэг улс юм.
1. Түүхэн дэх хамгийн том хүн ам зүйн уналт. Chinese Communist Party (Хятадын Коммунист Нам)-д тулгараад буй хамгийн аймшигтай аюул бол гадны дайсан биш, харин өөрсдийнх нь хүн амын уналт юм. Бээжин албан ёсоор 1.4 тэрбум хүн амтай гэж мэдэгддэг ч бодит байдал дээр том дайн болоогүй энхийн цагт байж боломгүй хүн ам зүйн "мухардал"-д орчихоод байна. Энэ зууны эцэс гэхэд Хятад улс нийт хүн амынхаа тал хувийг, эсвэл бүр гуравны хоёрыг алдах төлөвтэй байна. Энэ бол хүмүүс ирээдүйдээ итгэх итгэлгүй болж, нийгмийн хариуцлагаас татгалзаж буйгаас үүдэлтэй түүхэн дэх хамгийн том хүн амын агшилт юм. Асар их өртэй эдийн засгаа авч явахын тулд ажиллах хүч, хэрэглэгчдийн асар том бааз дээр тулгуурладаг засгийн газрын хувьд энэ нь бүтцийн дампуурал гэсэн үг. Хятадын өнөөгийн цэргийн түрэмгийлэл, дипломат сүржигнэл нь хүчирхэгжиж байгаагийн шинж биш, харин ойрын хэдэн арван жилд хүн хүчээ алдах нь тодорхой болсон тул одоо л хөдлөхгүй бол болохгүй нь гэдгээ ойлгосон "уруудаж буй гүрэн"-ийн
Тэгвэл энэ зууны сүүлчээр Монгол маань хүчирхэгжин мандах төлөвтэй юм бнаа. Энэ бол дэлхийн том шинжээчдийн прогнозыг дагалдуулан хийж буй миний өөдрөг таамаглал. Биелэх болтугай !