sonin.mn


Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадмын тамирчдын тосгонд байрлаж буй Монголын баг тамирчидтайгаа уулзан, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохыг хүслээ.

Мөн Монголын багийн штабт зочилж, багийн үйл ажиллагаа, тамирчдын бэлтгэл болон зохион байгуулалтын нөхцөл байдалтай танилцав.

Энэ үеэр Азийн шилдэг 12 багийн нэгээр шалгарч, эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, удахгүй болох тоглолтуудад нь амжилт хүслээ.