Хэт халалтын улмаас сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн бага хэмжээний усан үзмийн ургац хураан авах төлөвтэй байна гэж Францын дарс үйлдвэрлэгчид таамаглажээ. Энэ тухай Европын Холбоонд суугаа Kazinform агентлагийн сурвалжлагч мэдээллээ.
Францын Хөдөө аж ахуйн яамны үнэлгээгээр, энэ онд 33.9 сая гектолитр дарс /1 гектолитр=100 л/ гаргаж авах хэмжээний усан үзэм хурааж авахаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад 6 хувиар, 2021-2025 оны дундаж үзүүлэлтээс 17 хувиар доогуур байна.
Хэрвээ энэ таамаглал батлагдвал сүүлийн 30 жил дэх хамгийн бага ургац хураан авна. Харин Усан үзэм, дарсны олон улсын байгууллагын /OIV/ таамагласнаар, 1957 оноос хойших хамгийн бага ургац хураах төлөвтэй байна. Энэ нь 4.5 тэрбум ширхэг ердийн лонхонд савласан дарстай тэнцэх юм. ХААЯ-ны статистикийн албаны мэдээллээр, энэхүү бууралт нь усан үзмийн талбайн хэмжээ 2.5 хувиар багассанаас, мөн хамгийн гол нь цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалжээ. “Энэ зун онцгой халуун бөгөөд хуурайшилттай байсан учраас улсын хэмжээнд хөрсний ганшилт эрчимжиж, навч түлэгдэж унах, үр жимс хорчийж хатах үзэгдэл түгээмэл байсан” гэж яамны тайланд дурдсан байна.
Ялангуяа Шампань бүс нутагт 8 дугаар сарын сүүлчээр ургацын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин бага байлаа. Мөн Бургон, Божоле мужуудад 30 гаруй хувиар, Луарын хөндийд 12 хувиар бага ургац хураана гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Үр жимс эрт боловсорсон тул усан үзмийн хураалт Францын ихэнх мужид ердийнхөөс эрт эхэлсэн байна. Франц бол дэлхийд дарсны үйлдвэрлэлээр Италийн дараа хоёрдугаарт ордог улс юм. Хэт халалтын улмаас ургац алдсан фермерүүдэд Францын засгийн газраас 1 тэрбум гаруй еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Адъяахүү
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл4
баахан дарс асгаж баахан үзэмний мод шатаасан биз дээ.
.....хамгийн гол нь цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалжээ. “Энэ зун онцгой халуун бөгөөд хуурайшилттай байсан учраас улсын хэмжээнд хөрсний ганшилт эрчимжиж, навч түлэгдэж унах, үр жимс хорчийж хатах үзэгдэл түгээмэл байсан” гэж яамны тайланд дурдсан байна.....
монголд худал зар сурталчилгааны дагуу улаан цагаан дарс эр эмгүй их ууж хортой дарсанд хордож даралт зүрхээр их үхэж байгаа цагаан архи уусанчууд нь зүгээр байхад коньяк ликёр виски дарс самгон уусан нь үрүүлж үхээд байгаа пиьо бүр хэрэггүй квас цагаан архи яах ч гй
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com