ЖЕНЕВ, 2026 оны есдүгээр сарын 10 /Kazinfrom/. НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсуудын Байнгын төлөөлөгчийн газрууд хамтран Төв Ази дахь цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай Гэрээ буюу Семипалатины гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалт арга хэмжээнд Африк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн өмнөд хэсгийн цөмийн зэвсэггүй бүсүүдэд хамаардаг улсууд, цөмийн зэвсэгтэй улсууд, Зэвсэглэл хураах бага хурлын гишүүн орнууд болон олон улсын байгууллагууд, ТББ-уудын төлөөлөгчид оролцов.
Уулзалтыг нээж НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Казахстаны Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Ержан Казыхан, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяан Валовая нар үг хэллээ.
Е.Казыхан хэлэхдээ, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад Казахстаны оруулж буй хувь нэмэр, Семипалатины гэрээний улс төрийн болон практик ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш нь “өнөөдөр аюулгүй байдлын глобал орчин улам илүү нарийн төвөгтэй болж байна. Үүнтэй зэрэгцээд стратегийн өрсөлдөөн ширүүсч, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах зорилготой олон улсын бүтэц томоохон сорилтуудтай тулгарч байна” гэлээ.
“Аюулгүй байдлыг цөмийн зэвсгээр бус харин хуулийн хүрээнд авсан үүрэг амлалт, нээлттэй байдал, хяналт шалгалт, хамтын ажиллагаагаар хангах боломжтой. Ийм хандлагын тод жишээ бол Төв Ази юм. Манай бүс нутаг цөмийн туршилтын талбараас цөмийн зэвсгээс ангид бүс хүртэлх урт замыг туулсан” хэмээн Казахстаны төлөөлөгч хэлэв.
Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээ буюу Семипалатины гэрээ бол (Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia) Төв Азийн таван улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан олон улсын түүхэн баримт бичиг юм. Уг гэрээнд 2006 оны есдүгээр сарын 8-ны өдөр Казахстан улсын Семипалатинск (одоогийн Семей) хотод Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурж, улмаар 2009 оны гуравдугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүчин төгөлдөр болсон билээ.
Энэ онд Женевээс гадна Вена, Нью-Йорк хотуудад ижил төстэй арга хэмжээнүүд болно. Эдгээр нь Семипалатины цөмийн туршилтын талбайг хаасны 35 жилийн ой, Семипалатины гэрээний 20 жилийн ой, Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээний 30 жилийн ойтой холбоотой юм
Мөн Женев хотод цөмийн зэвсгийг хураахыг дэмжсэн Энх тайвны жагсаал болсныг өмнө нь мэдээлсэн билээ.
Б.Адъяахүү
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл3
Монгол улс цөмийн зэвсэгтэй болж хужаатай хиллэдэг аймгуудад байршуулах хэрэгтэй байна.
Эмээ уугаач чи,,,,,ДЕБИЛЬ ПСДАКАА,,,,
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com