ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 10 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нартай ойрын хугацаанд гурван талын уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй. “Уулзалт болж магадгүй. Бид сайхан яриа өрнүүлсэн. Ийм уулзалт хийж болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн баазад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
Тэрбээр В.Путин, В.Зеленский нартай гурван талын уулзалт ойрын хугацаанд хийх боломжтой эсэх талаарх асуултад ийнхүү хариулсан бөгөөд есдүгээр сарын 8-нд В.Путинтэй утсаар ярьсан талаар тайлбар хийх явцдаа үүнийг дурджээ. Харин уг гурван талын хэлэлцээ яг хэзээ болох талаарх тодруулгад хариулахаас зайлсхийсэн байна.
“Би бүх насаараа хэлэлцээ хийж ирсэн. Хэлэлцээрийг хэрхэн байгуулахыг би мэднэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлоод, үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч “хэлэлцээр байгуулахыг хүсэж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин В.Зеленскийд ийм хүсэл эрмэлзэл байгаа эсэхэд тэрбээр эргэлзэж байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь мэдээлснээр, В.Путин, Д.Трамп нар есдүгээр сарын 8-нд утсаар ярьжээ. Түүний хэлснээр, удирдагчид яг нэг цаг үр дүнтэй, илэн далангүй ярилцжээ. Хоёр удирдагч Украины мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэн байна. Мөн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнгийн талаар санал солилцжээ. С.Уиткофф, Ж.Кушнер нарын айлчлалыг хоёр тал “нааштай үнэлсэн” бөгөөд энэ сувгаар хийх ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэж В.Ушаков онцолсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл7
Худ шаар
Эзэрхэг түрэмгий том гүрнүүд цэргээ тат
ЭНЭ ХУДЛАА ГАЛУУ НОБЕЛИЙН ШАГНАЛ МӨРӨӨДӨӨД. БҮХ ТҮНШЭЭ АЛДСАН, ОЛОН УЛСТАЙ ДАЙН ХИЙСЭН.
орос украйныхаа орсын нутгийг цэрэг зэвсгийн хүчээр авахгүй бол дэлхийн хоёр дугаар дайны дараа барууун зүүн герман гэдэг юм болж хуурамч хуваагдлаас үүссэн дайн эхлээд одоо хүртэл дайтаж ирлээ Одоо дахин алдаа гаргахгүй тултал нь хил давуулж хөөгөөд бүрэн санкц хорионд байгаа орны хувьд дараагийн цэрэг эдийн засгийн бодлогоо улс орноо батлан хамгаалж "" бүрэн бүгэх" системд шилжих хэрэгтэй
Хагас солиот шар үст эзэлж чадахгүй байгаа Донбассыг нь Путинд авч өгөх гээд зүтгэж байна
Dear the people: America is changing.America will never be the same. Trump’s predecessors have ruined America all possible ways.No more.The American people were becoming no one but social zombies.No more.No more rotten establishment. Separation of powers.Free speech.Free and fair competition.Rule of law.Law and order.No one is above the law. Sincerely Iron Leader the Great
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com