Умард Солонгосын Ёнбен дахь цөмийн цогцолборт уран баяжуулах шинэ объект ашиглалтад орсон тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас /IAEA/ 8 дугаар сарын 28-нд нийтэлсэн илтгэлд дурдсанаар, шинэ объектод хийн центрифугийн 28 каскадыг /баяжуулалтын дараалсан цуваа/ байрлуулах боломжтой ажээ.
Түүнээс гадна, Пёньянаас холгүй орших Кансон цогцолборт уран баяжуулах өргөтгөсөн объектыг ашиглаж эхэлсэн байж магадгүй шинж тэмдгүүд илэрснийг илтгэлд дурджээ.
Тус агентлагийн шинжээчид 2009 оноос хойш Умард Солонгост нэвтэрч чадахгүй байгаа учраас хиймэл дагуулын гэрэл зургууд болон Умардын хэвлэлүүдэд нийтлэгдсэн гэрэл зургууд зэрэгт дүн шинжилгээ хийж байна. Хиймэл дагуулын гэрэл зургууд болон зургаадугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тус объектод очиж байсныг харуулсан гэрэл зургуудыг харьцуулсны үндсэн дээр Ёнбенд шинээр баригдсан хоёр давхар барилга нь уран баяжуулах хоёр дахь объект мөн гэдгийг баталжээ.
Үүнтэй холбогдуулан “Кансон болон Ёнбенд баяжуулах төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлсэн нь ноцтой түгшүүр зовнил төрүүлж байна” гэж IAEA-гийн Ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдсэн байна.
Умард Солонгосын явуулж буй үйл ажиллагаа нь цөмийн зэвсэг болон баллистик пуужинтай холбоотой хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг Пёньянд хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэдгийг IAEA анхааруулжээ. Р.Гросси саяхан Сөүлд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ, сүүлийн үед Умард Солонгос уран баяжуулах үйлдвэрийг шинээр байгуулснаар цөмийн зэвсгээ боловсронгуй болгоход “маш том ахиц гаргасан” гэдгийг онцолж байв.
Б.Адъяахүү
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com