МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: “Би энэ хугацаанд М.Бадарчийн барилдах эрхийн талаар бүгдийг зааж зөвлөж явсан. Гэтэл М.Бадарч өөр сэтгүүлч эмэгтэйгээс зөвлөгөө аваад байдлыг хүндрүүлээд байдаг. М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хуулийн боломжгүй.
МОНАДА-гаас "Өөрөө мэд" гэж хэлснийг "Шууд барилдана" гэж ойлгоод байна. Үүнд ямар нэг байдлаар улс төр орсон асуудал байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл зөвхөн асуудлаар намайг дуудаж уулзан, барилдах боломжийг нь олгох нээх талаар судалж үзэхийг зөвлөсөн.
Ингэж өндөр түвшинд анхаарч байхад улс төр орно гэж байхгүй. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай уулзах болгондоо асуудлыг нааштайгаар шийдэх боломж байна уу гэж асуудаг. Г.Өсөхбаяр аварга, Рагчаа багш гээд олон хүн үргэлж санаа тавьдаг. Уг нь М.Бадарч дүү энэ хүмүүсийнхээ үгэнд орж явах хэрэгтэй. Хэрэв барилдах эрх нь сэргээгүй байхад дэвжээнд гарвал найман жил барилдахгүй болох ч эрсдэл бий. Тухайлбал, сумын заан, Дорнод аймгийн арслан хоёрын тухайд спортын арга хэмжээнд дасгалжуулагчаар оролцсоныг ОУ-ын допингийн эсрэг байгууллага |WADA| Монгол руу чиглэл өгч, эрхийг нь хасуулсан. Допингийн холбооны дүрмийг дагаж мөрдвөл зөөлөн, хэт муйхар байх юм бол маш хатуу. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд Допингийн эсрэг байгууллагатай хамтын ажиллагаа явуулах юм бол боломж байгаа. Түүнээс биш олонхын санал аваад шийддэг зүйл биш.
Спортын арбитр, захиргааны хэргийн шүүхээр асуудлаа шийдүүлсэн тул барилдана гэдэг бүдүүлэг зүйл байхгүй. Хуулийн наад захын мэдлэгтэй хүн ийм зүйл ярихгүй. МҮБХ ямар нэг бөхийн барилдах эрхийг хассан, сэргээсэн зүйл 2023 оноос байхгүй гэдгийг ярианы эхэнд хэлсэн.
Увс аймгийн харцага Мөнхбаяр, Н.Өсөхбаяр. Спортын арбитраар нэг жилээр эрхийг хасаад барилдаад явахад дуугүй барилдуулаад явдаг. Ялгавароан гадуурхалт ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр хоёр бөх захиргааны хэргийн шүүхээр барилдаж байсан байна. Дөрвөн бөх спортын арбитрын шийдвэрээр барилдаж байсан байна. ОУ-ын дүрмээрээ ч шинжилгээ авах бөхөө сонгох, процессоо сонгох, хариуцлага ноогдуулах эрхийг тэр байгууллагад өгчихсөн. Бид өөрчлөгдөх цаг болсон. Сум, аймгийн наадамд түрүүлэх бөх хэд хоногийн өмнө тодордог гэдэг яриа гараад олон жил болж байна. Найрааны асуудалд монголчууд уянгын халил, дэмийрэл хийцгүүрсэн байдлаар хандахаа болих хэрэгтэй. Найрааг хэн хийгээд байгаа юм гэдэг асуудал байгаа. Энийг сум, аймгийн засаг дарга, хийгээгүй, Шадар сайд хийгээгүй. МҮБХ-ны тэргүүн хийгээгүй. Бөхчүүд өөрсдөө найраа хийж байгаа. Тиймээс хатуу хуулийн зохицуулалт орох байх гэж хэлье" гэв.
Н.Отгон
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл9
Ха хаа хаа хаа нэг жижигхэн наадамд барилдах эсэхийг чамаар шийдүүлдэг хууль гэж юу байхав. Наад хуулийг чинь ард түмэн уншиж танилцаад хасах зүйлийг нь хэлнэ.
Допинг хэрэглэсэн бөхчүүдэд 11 сар, эсвэл 4 жил, эсвэл 1 жил өгдөг тэгш бус, шударга бус байдалд дургүйцэж байна. Шүүхийн шийдвэр нэг мөр мөрдөх адил тэгш байх зарчимтай. Магалжав бол энд зөрүүтэй зүйлс ярьж байна. Бөхчүүд эсвэл хүмүүс тэнэг Бөхийн холбоо ганцаар мэдэж байгаа гэж байвал том эндүүрэл. Ингэж бодож байгаа бол наад албаа өгөх нь дээр.
tanai nytagiin chini beh N.Esehbayar yaahaar barildaad baina be?....enyyn deer sine songolt garaad bna;behiin holboo hyyliaan byh behchyyded saitar bygdiig orolzyylan syrtalchilaj neg bolgoo!!!!!!ta nar hyibaldan Oyunbold arslang yaalaa....er ni behiin holboog bytneer ni solih heregtei baih aa:emne ni ard tymend taniulahgyigeer neg heseg nbehchyydiig gemt heregten sig setgel sanaa bye baldiraar ni hohiroodog oo,ta nar saitar bodoj doppingiin holboo yu?...ta nart bna uu?gedegee saitar ardyyd bidend taniulsanii daraa naad medegdelee hiij bai.................Mongol behiin myyhai haragdyylaj bolohgyi ee!!olon zyyn jiliin tyyhtei ene behee bid ariun nandinaar ni abch yabmaar baina..................Maragjab aa chi zailaad egeech?...chamaas eer hyn tabiad yzye l dee???????????????????????
Зөв шдээ . Бөх нэртэй юмнууд ажил хийхгүй бас татвар төлөхгүй !!!
дообин идсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах нь зөв. энэжилийн наадамд цол аьсан олон бөхөөс дообинг идсэн хүн гарсан уу? ерөнийлөгч зарлигаа гаргачихаад, шан харамжаа авчихаад, найр наадмаа хийчихсэний дараа шинжилгээний дүн гадаг нь нэг л уялдаж өгөхгүй байгаа юм. харж үзүэх үү?
Бадарч дэндүү боловсролгүй тэнэг бнаа, өөрөө уначихаад уйлаад, ард түмэнд тунирхаад янгуучлаад байхын. Пүрэвдагва ч п…гээр маань уншаад л, энэ Архангайхан сонин гарууд.
Mongol buhiig gaigui uhaantai hun avch yavaa shuu.
Санал нэг бн.
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com