Энэ оны 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 2 хүртэлх хугацаанд явагдсан хөлбөмбөгчдийн шилжилт хөдөлгөөний тайланг ФИФА нийтэлжээ. Энэхүү зуны солилцоо наймааны цонхоор хөл бөмбөгийн зах зээлд дээд амжилтууд бүртгэгдэж, ДАШТ-2026 нь хөлбөмбөгчдийн шилжилт хөдөлгөөнд ихээхэн нөлөөлсөн нь харагдлаа. Тайланд дурдсанаар, ДАШТ-ий дараа 47 улсын 267 тоглогч клубээ сольсон бөгөөд транферүүдийн үнийн дүн 3.3 тэрбум долларт хүрчээ. Тэдгээр тоглогчдын дунд од тамирчид болон шинээр өөрийгөө харуулж чадсан залуус байна. Харин бүхэлдээ энэ оны хувьд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгт рекорд үзүүлэлтүүд бүртгэгджээ. Шилжилт хөдөлгөөнд зарцуулсан нийт мөнгөн дүн 9.89 тэрбум доллароос давсан бол олон улсын хэмжээнд хийгдсэн шилжилтүүдийн тоо 12 500-д хүрсэн байна.
Шинээр тоглогчид авахын тулд Английн клубүүд 3.02 тэрбум доллар, Италийн клубүүд 1.1 тэрбум доллар, Испанийн клубүүд 940 сая доллар зарцуулсан бол Францын клубүүд хамгийн их буюу 1.7 тэрбум долларын орлого олжээ.
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт ч мөн адил түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна. Олон улсын хэмжээнд 1406 удаагийн шилжилт явагдсан нь өмнөх оныхоос даруй 19.2 хувиар олон байгаа бөгөөд үнийн дүн нь 28.6 сая болж, өмнө оныхоос 2 дахин нэмэгджээ. Шинээр тоглогчид авахын тулд Английн клубүүд 8 сая доллар, Испанийн клубүүд 6.6 сая доллар, Германы клубүүд 4.9 сая доллар зарцуулсан бол Шведийн клубүүд хамгийн их буюу 4.2 сая долларын орлого олсон байна. Эдгээр тоо баримт нь дэлхийн трансферийн зах зээлийн цар хүрээ болон ДАШТ-ий дараа хөлбөмбөгчдөд шинэ боломжууд нээгдсэнийг харууллаа.
Б.Адъяахүү
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com