sonin.mn

МАДРИД, 2026 оны есдүгээр сарын 1 /ТАСС/. Испанийн “Барселона” багийн түүхэнд 50 гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчин нь довтлогч Ламин Ямал боллоо. Тэрбээр Испанийн аварга шалгаруулах тэмцээний II тойрогт “Райо Валькано” /5:2/ багтай хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар энэхүү амжилтад хүрсэн байна. Тоглолт болсон өдөр Ямал 19 нас 49 хоногтой байв.


Өмнөх дээд амжилтын эзэн нь Испанийн довтлогч Хосеп Эскола бөгөөд 1935 онд 20 нас 356 хоногтой байхдаа ийм амжилтанд хүрсэн юм. Каталоны шилдэг довтлогч Лионел Месси 50 дахь гоолоо оруулах үедээ 21 нас 120 хоногтой байжээ.


Л.Ямал “Барселона”-гийн хөл бөмбөгийн сургуулиар хүмүүжсэн бөгөөд үндсэн багт 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн тоглож байгаа юм. Тэрбээр Испанийн аваргаар 3 удаа шалгарч, Испанийн Супер цомыг 2 удаа, Испанийн цомыг 1 удаа хүртжээ.

Харин Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2024 онд ЕАШТ, 2026 онд ДАШТ-д түрүүлсэн билээ. 


Б.Адъяахүү