Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик Хауст зохион байгуулагдлаа.
Хурлаар ирэх сард хөшгөө нээх “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монголын баг тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын асуудал, “Доломити-Вальтеллина 2028” Залуучуудын өвлийн Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчийг томилох, мөн ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад нэр дэвших зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав.
Түүнчлэн МҮОХ-ны үйл ажиллагаатай холбоотой бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл0