Өнөөдөр Олимпик хауст “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, жиү жицу, холимог тулаан, хөнгөн атлетикийн спортын баг тамирчдыг хүлээн авч, нэгдсэн хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Г.Гантулга, ЕНБД Э. Бадар-Ууган, Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын багийн дэд ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Харумафүжи Д.Бямбадорж нар оролцож, баг тамирчдад нэгдсэн хувцас хэрэглэл гардуулан Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Уулзалтын үеэр МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан олон жилийн хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг Азийн наадмын дэвжээнд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монголын спортын бахархалт түүхийг үргэлжлүүлэхийг онцлон захилаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Азийн наадмын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандаж, төрийн дуулал олонтаа эгшиглэх болтугай” хэмээн ерөөхийн зэрэгцээ өнөөдөр Монголын спортын түүхэнд бэлгэшээлтэй өдөр тохиож байгааг онцоллоо.
Учир нь яг энэ өдөр Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Олимпын аварга Э. Бадар-Ууган "Бээжин 2008" олимпын наадмын боксын төрөлд анхны алтан медалиа хүртэж байсан түүхэн өдөр юм.
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
алхан хээт