sonin.mn

ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй “Олимп – Эв нэгдэл” аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтны чуулга уулзалтад оролцогчид Дорнод аймгийн биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, спортын дэд бүтэц, материаллаг баазтай танилцлаа.


Дорнод аймаг нь иргэдийн эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, спортын заал, талбай, байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байна.


Түүнчлэн хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн спортын орчин, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгосон нь онцлог байлаа.


нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн тус аймагт хүүхэд багачуудыг бага наснаас нь спортоор хичээллүүлэх, эрүүл зөв дадал хэвшүүлэх зорилгоор "Хүн болох багаасаа” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт жил бүр 2500 орчим хүүхэд хамрагдаж, бие бялдраа хөгжүүлэхийн зэрэгцээ спортын зөв дадал, идэвхтэй амьдралын хэв маягт суралцаж байна.


‎хүүхдийн тоглоом, эмнэлэг ба ‎"‎/ MONGOLIA ب‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Чуулга уулзалтад оролцогчид дээрх хөтөлбөрийн хэрэгжилт, спортын заал, талбайн үйл ажиллагаа болон иргэдэд хүрч буй спортын үйлчилгээтэй танилцаж, орон нутагт олимпын хөдөлгөөн, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, сайн туршлагаас хуваалцав.


нэг буюу түүнээс олон хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс, хөл бөмбөг тоглож буй хүмүүс ба зүлэг нарын зураг байж магад

хөл бөмбөг, хөл бөмбөг ба "tch C t የገ" гэсэн бичвэр нарын зураг байж магад