sonin.mn


ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 11. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, Ж.Инфантиног ФИФА-гийн тэргүүнээс огцруулах нь алдаатай алхам болно гэжээ.

“Ямар нэгэн шалтгаанаар Инфантиног солих асуудлыг ФИФА хэлэлцэх аваас энэ нь маш том алдаа болно. Тэр бол гайхамшигтай хүн, саяхан ДАШТ-ийг удирдан зохион байгуулсан нь өмнөх тэмцээнүүдээс 4 дахин амжилттай болсон. Хэрвээ Инфантино явчих юм бол ДАШТ дахин хэзээ ч амжилттай явагдахгүй, ашиг орлого ч авчрахгүй” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.  




7 дугаар сарын сүүлчээр New York Post сонинд бичсэнээр бол, Инфантино НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоосой хэмээн хүсэж байгаагаа Трамп илэрхийлсэн аж. Мөн ДАШТ-2026 явагдаж байх үеэр Инфантино АНУ-ын Ерөнхийлөгчтэй илүү ойр харилцаатай болсныг тус сонинд онцолсон байна.





Саяхан ДАШТ-ий эрхийн зарим хэсгийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдсанаар 4.2 тэрбум доллар босгох талаар Инфантиногийн дэвшүүлсэн саналыг хөл бөмбөгийн хүрээнийхэн бараг бүгдээрээ эсэргүүцсэнээр томоохон дуулиан дэгдсэн билээ. Энэ үеэр Инфантино АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар холбогдох хэд хэдэн удаа оролдсон тухай New York Post сонинд бичсэн байна. 



Б.Адъяахүү