sonin.mn

БЕРЛИН, 2026 оны наймдугаар сарын 11 /ТАСС/. Германы хөл бөмбөгийн “Бавариа” клуб Английн довтлогч Харри Кейнтэй байгуулсан гэрээгээ 2029 он хүртэл сунгахаар төлөвлөж байгаа тухай The Times сонинд бичжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гэрээг сунгаснаар Кейний цалин хөлсөнд төдийлөн өөрчлөлт гарахгүй бөгөөд тэрбээр жилд 25 сая евро авдаг байна. Кейн одоо ээлжийн амралттай байгаа бөгөөд амралт дууссан даруйд хэлэлцээ эхлэх ажээ. Түүний хувьд Аваргуудын лигт түрүүлэх нь гол зорилго болоод байгаа юм. Одоогийн гэрээний хугацаа 2027 оны 6 дугаар сүүлчээр дуусна.




Х.Кейн “Бавариа”-д 2023 оноос хойш тоглож байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 51 тоглолтод оролцож, 61 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна. 2025/26 оны улиралд тэрбээр Германы аварга болж, Германы цом, супер цомыг хүртсэн юм.




Өмнө нь Кейн 2011 оноос Английн “Тоттенхэм” багт тоглох хугацаанд 435 тоглолтод оролцож, 280 гоол оруулжээ.





ДАШТ-2026-д Английн шигшээ багийн ахлагчаар оролцсон тэрбээр 7 тоглолтод 6 гоол оруулж, багаа хүрэл медальд хүргэсэн билээ. 



Б.Адъяахүү