sonin.mn

АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж буй Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Хулан түүхэн амжилт бүтээлээ.


Тэрээр эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн аварга болов.


Түүний энэхүү ялалт нь Монголын жюү жицүгийн спортын түүхэнд бүсний ангилалгүй насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медаль болж, шинэ хуудсыг нээлээ. Дэлхийн аварга Б.Хуландаа халуун баяр хүргэе!