Чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжины нийслэл Баку хотноо үргэлжилж байна.
Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 65 кгд өрсөлдсөн Б.Ариунзул Казахстаны Абдималик Айшаг 4:0- ээр ялж Дэлхийн аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
Манай тамирчин эхний даваанд Украйны Бухтина Иринаг 5:0, дараагийн учраа Узбекстаны Азимова Шахзодаг 11:0 -ээр элт давуу ялж хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялж аваргын төлөө шалгарсан билээ.
Түүний хувьд “Төгс” дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор бөхийн спортод хөл тавьсан түүхтэй.
Дэлхийд Монголын чөлөөт бөхийн суу алдарыг цуурайтуулж, түүхэн амжилтын эзэн болсон Спортын төв сургуулийн сурагч Б.Ариунзулдаа халуун баяр хүргэе.
Баасан - 07 сарын 31,
2026
Сэтгэгдэл1
Өнөөдөр Оросууд баллистик пуужингаа ашиглан Украйны Днепр мужийн Кривой Рогийн ойролцоох Радушне хотод энгийн нэгэн айлын энгийн байшинг устгасан. Энэ нь Вороновын гэр бүл байсан: ээж Олена, аав Артем, долоон хүүхэд - Марк, Доминика, Захарий, Азарий Илай, Федерика, Эмилия, Виорика - мөн ой ханастай ач хүү Артем, одоо Украиныг хамгаалж байгаа тэдний том хүүгийн хүүхэд. Одоогийн байдлаар эцэг эх, гурван хүүхэд - Марк, Азарий Илай, Эмилия нар нас барсан нь батлагдсан. Оросын пуужин маш хүчтэй цохилт өгсөн тул байшингаас бараг юу ч үлдээгүй... Нуранги дороос хүний цогцосны хэлтэрхий олдсон бөгөөд зөвхөн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тэд гэр бүлийн аль гишүүнд харьяалагддагийг тогтоож чадна. Захарий, Доминика, Виорика, Федерика, Артем нарын хувь заяаг одоо хүртэл тогтоож байна... Энэ бол Оросын Украины эсрэг хийсэн дайны аймшигт гэмт хэрэг - энгийн хүмүүсийн эсрэг, энгийн амьдралын эсрэг.