Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “АРА ОПЕН-2026” тэмцээний нээлтийн ёслол Ара комплекст боллоо.
Тэмцээний нээлтэд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, тэмцээнийг санаачлагч, Архангай аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ара комплексийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр болон тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймаг 2023 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэс хойш урлаг соёл, спортын олон арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг аймгийн холбоотойгоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээн зохион байгуулах бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжсэн Монголын жүдо бөхийн холбоонд талархлаа илэрхийлье” гэв.
Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй аймгийн удирдлагууд, Ара комплексийн хамт олон, Архангай аймгийн жүдо бөхийн холбоонд талархлаа илэрхийлэв. Тэмцээнийг санаачлагч, гавьяат тамирчин Л.Отгонбаатар “АРА ОПЕН” тэмцээн цаашид жил бүр зохиогдохоор болсныг энэ үеэр дуулгалаа. Яг одоо “АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын дагах болон хагас шигшээ барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.
Зохион байгуулагч:
- Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association
- Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо
- ARA Fest - АРА Фестиваль
Санхүүгийн дэмжлэг үзүүлэгч:
- АРМИКО МАЙНИНГ КОРПОРАЦ ХХК
- БМНС ХХК
Ивээн тэтгэгч:
- БАЯН өндөг
- Sengur Brand
- Миний сүлжээ
- Авуурьд Анд ХХК
- Их Улаан Шивэрт / Ikh Ulaan Shivert






Лхагва - 07 сарын 29,
2026
Сэтгэгдэл1
Анхаараарай цөөхөн монголчуудаа, монгол ахан дүүсээ!!! Монгол улсын Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт нь монгол үндэстнийг мөхөөх сөнөөх зорилгтой үндсэний аюулгүй байдалд маш аюултай заалт юм. Ялангуяа "Үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө, хэлээр нь ялгварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтаас болж монгол улс хятаджиж, еврейжиж, казакжиж, хритосжиж, исламжиж ойрын хэдэн арван жилд үндэсний хувьд сөхөх мөхөх дээрээ тулаад байна. Энэ заалтыг Монгол улсын Үндсэн хуулиас нэн даруй авч хаях хэрэгтэй. "Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол үндэстнээс бусад үндэстэн, угсаатан удаан хугацаагаар оршин суух, монгол улсын нутаг дэвсгэр дээр Буддын шашны сүм хийдээс өөр төрлийн шашны сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахыг хориглох" заалтуудыг Үндсэн хууль, бусад холбогдох хуульд тусгах цаг нь болжээ.