Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт спорт, тоглоом наадгайг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний спортын VIII наадам” өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын анхан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар орон даяар явагдаж, тэндээс шалгарсан тамирчид долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 30 багийн 1672 тамирчин (1282 эрэгтэй, 390 эмэгтэй) үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Наадмын үйл ажиллагаанд 111 дасгалжуулагч болон албаны төлөөлөл, 125 шүүгч, 35 зохион байгуулагч, 55 хүндэт зочин зэрэг нийт 2026 хүн ажиллаж байгаа юм.
Наадмаар дараах үндэсний спортын 12 төрлөөр аваргуудаа тодруулна:
Үндэсний бөхийн барилдаан
Үндэсний сурын харваа
Үндэсний шагай
Үндэсний хурдан морины уралдаан
Урианхай сурын харваа
Уламжлалт сурын харваа
Ширээний шагайн спорт
Жороо морины уралдаан
Морин дээрх барилдаан
Морьт сурын харваа
Адуучин тэмцээн
Буриад сурын харваа
Монголын Үндэсний спортын VIII наадмын нээлтийн албан ёсны үйл ажиллагаа маргааш буюу долоодугаар сарын 30-ны пүрэв гарагт 11:00–13:00 цагт “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болно.
Мягмар - 08 сарын 18,
2026
Сэтгэгдэл3
Анхаараарай цөөхөн монголчуудаа, монгол ахан дүүсээ!!! Монгол улсын Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт нь монгол үндэстнийг мөхөөх сөнөөх зорилгтой үндсэний аюулгүй байдалд маш аюултай заалт юм. Ялангуяа "Үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө, хэлээр нь ялгварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтаас болж монгол улс хятаджиж, еврейжиж, казакжиж, хритосжиж, исламжиж ойрын хэдэн арван жилд үндэсний хувьд сөхөх мөхөх дээрээ тулаад байна. Энэ заалтыг Монгол улсын Үндсэн хуулиас нэн даруй авч хаях хэрэгтэй. "Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол үндэстнээс бусад үндэстэн, угсаатан удаан хугацаагаар оршин суух, монгол улсын нутаг дэвсгэр дээр Буддын шашны сүм хийдээс өөр төрлийн шашны сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахыг хориглох" заалтуудыг Үндсэн хууль, бусад холбогдох хуульд тусгах цаг нь болжээ.
References: Pelican Casino Auszahlung https://s3.amazonaws.com/
References: Total Casino Auszahlung https://www.mydeathspace.com