МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 28 /РИА Новости/. Туялзуур сэлэмчин Павел Граудынь Хонконгт болж буй ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээр 2019 оноос хойш анх удаагаа тус тэмцээний үеэр ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Финалын тулаанд тэрбээр 2024 оны Олимпын аварга, Өмнөд Солонгосын тамирчин До Гён Доныг 15:7 харьцаагаар ялснаар ДАШТ-ий тавцанд эргэн ирсэн Оросын шигшээ багт анхны медалийг авчрав.
Өдгөө 19 настай П.Граудынь 2025 оны Европын АШТ-ээс багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
6 дугаар сарын 2-ны өдөр Олон улсын туялзуур сэлэмний холбооноос /FIE/ төрийнхөө далбаан дор олон улсын тэмцээнүүдэд оролцохыг Оросын тамирчдад зөвшөөрсөн тул тэд Хонконгт болж буй ДАШТ-д 2019 оноос хойш анх удаагаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцож байна.
Б.Адъяахүү
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл3
Монголын гадаад бодлого дампуурсан шүү дээ. Хамгийн ойрхоны жишээ аваад үзье. Оросуудын барьж байгуулж өгсөн Эрдэнэт хот саяхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ түүхт ойд Ерөнхийлөгч Хүрэлсүх, УИХ-ын дарга Бямбадорж, Ерөнхий сайд Учрал, Орхон аймгийн Засаг дарга Зоригтбаяр нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ. Гэтэл тэд мэндчилгээндээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулж өгсөн Оросын ард түмэнд баяр хүргэх нь бүү хэл "Оросын ард түмэнд баярлалаа" гэж ганц үг ган хийсэнгүй. ийм хүмүүсийг бидний өвөг дээдэс "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио", "Шарыг үзэж шарвалздаг, улааныг үзэж урвалздаг", "Нөхөрлөж яваад ар нуруу уруу нь хутга шаадаг", "Зовох цагт нөхрийн чанар танигдана", "Хүн чанараа гээсэн амьтан" гэх мэтээр хамгийн адгийн амьтанд болсныг нь анхааруулж хэлдэг байсан. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан Оросын ахмад барилгачид, инженерүүдийг урих нь бүү хэл Оросын элчин Сайдыг ч урьсангүй. Монголчууд солиорчээ.
References: Poseidon Casino Bewertung s3.amazonaws.com
References: Vulkan Casino Login https://bp16.bnf.fr/ark:/12148/cb41875501c/?burl=http://maps.google.com.fj/url?sa=t&url=https://instantcasinodeutschland.de/&en=265767&orql=DISTINCT Any M,M,M, LD,P,D,A,(ST + S) ORDERBY 6,7,8 WHERE X eid 4891, C manifestation