АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим ирэх 2027 онд Америкийн цэргийн хэрэгцээнд зориулан 1 их наяд 150 тэрбум долларыг төсөвт суулгахыг дэмжсэн байна. Парламентын доод танхимд болсон цэргийн зардлын асуудлаарх санал хураалтын явцыг телевизийн C-SPAN сувгаар шууд дамжуулан үзүүлжээ.
Төлөөлөгчдийн танхимын 216 гишүүн батлан хамгаалах салбарын зардлын тухай хуулийн төслийг дэмжсэн бол 212 гишүүн эсрэг санал өгсөн байна. Одоо уг төслийг Конгрессын Сенатын танхимаар хэлэлцүүлэх бөгөөд дээд танхим дэмжсэн тохиолдолд гарын үсэг зуруулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хүргүүлэх юм.
Харин Politico сонинд бичсэнээр, Сенатын 100 гишүүнээс дор хаяж 60 нь дэмжсэн тохиолдолд Пентагонд олгох цэргийн зардлын асуудал шийдэгдэх тул Конгрессын хоёр танхимын хоёуланг нь хянаж буй БНН-ынхан багагүй бэрхшээлтэй тулгарах бололтой. Өмнө нь энэ сард Сенатын танхимд уг төслийг батлахгүйгээр буцааж байсан юм.
Дээрх хуулийн төслөөс гадна 95 тэрбум долларыг Пентагонд олгох тухай санаачилгыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ. Гэхдээ уг баримт бичгийг Сенатаар мөн хэлэлцүүлэх ёстой. Дээрх мөнгөнөөс 73 тэрбумыг нь Ираны эсрэг цэргийн ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа энэ оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн билээ. 6 дугаар сард Вашингтон, Техран хоёр фронтын нийт шугамын дагуу, түүний дотор Ливаны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг зогсоох тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гэвч энэ сарын 8-нд шилжих шөнө Америкийн тал Иранд өргөн хэмжээний цохилт өгч эхэлсэн бөгөөд үүнийгээ “Ормузын хоолойтой холбоотой тохиролцоог Ираны тал зөрчсөн” гэж тайлбарлажээ.
Б.Адъяахүү
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл6
Ийм их мөнгөтэй байж Гитлeр болж чадахгүй арчаагүй баньд Трамп ! Адольф хүү ийм мөнгөтэй байсан бол Орос ру дайрахгүйгээр дэлхийг эзэлчих байлаа ! Трампын Ираны дайнд нь маш өчүүхэн мөнгө орсон байна ш дэ ! Их наядтан Маскийн нэг өдрийн орлого буюу цайны мөнгө гэсэн үг ! Трамп мөнгөтэй байгаа дээрээ Куба хойд Солонгос Грeнланд арал ру дайрах хэрэгтэй ! би бол дайрчихсан ! Аман дээрээ онгирдог ачир дээрээ эхнэрийнхээ буюу Мeланигийн салтаанаас салдаггүй өвгөн хэрэггүй шүү !
Хэдүүлээ явж модон жорлонгоо цэвэрлэе, юун трамп энэ тэр. Гэрт чинь орой идчих гурил будаа бий бил үү? Аан нээрээ бид чинь залхуу, дээр нь ажил хийх сонирхолгүй, даан ч худлаа бурлаа гээд хэн ч хоол өгөхгүй
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
References: Star Casino Einzahlung https://s3.amazonaws.com/new-casino/Posido-Casino-Login.html
References: Princess Casino Bewertung s3.amazonaws.com
References: Glorion Casino Einzahlung liveinternet.ru