Монголчууд харийн цэргийн хүчинд ялагдаж, эзлэгдэж, боол болж явсангүй. Өөрсдөө бусдыг боолчилж байсангүй. "Бор гэртээ богд, хар гэртээ хаан" болсоор эрх чөлөөтэй аж төрсөөр ирсэн түүхтэй. Газар зүйн байршил нь, эрэмгий дайчин морьт цэрэг нь, эрс тэс уур амьсгал нь харийн халдлагаас хамгаалсаар л байв. Тийм болохоор л монголчуудын бүх юм нь өөрийн нь, өвөрмөц, уламжлалт байж, олон мянган жил дамжин хадгалагдсаар байжээ. Биет болон биет бус соёлыг бүтээсээр, урлагийн олон хэлбэрийг хөгжүүлсээр, угсаа гарлаа хадгалсаар, газар нутгаа хамгаалсаар, төв Азийн өндөрлөгийн эзэн нь гэгдсээр өнөөдрийг хүрсэн нь үнэн юм. Нум сум, сэлэм, жад, бороохойгоор зэвсэглэсэн морьт цэрэг нь одоогийнхоор бол кузовтой жип машин дээр пулемёт зоогоод давхиж байгаа дайчид мэт хурдтай, хүчтэй, хөнөөх чадалтай байжээ. Биеэ даагаад, бүхнээр өөрийгөө хангаад, тусгаар улс болон мөнхөд оршсоор ирсэн үндэстэн, угсаатан цөөхөн юм. Тэр цөөхний нэг нь монголчууд билээ. Найр нь морин хуур, уртын дуутай, наадам нь бөх, морь, нум сумтай, эрчүүд нь дайчин, эмс нь уран, өвгөд нь ухаалаг, тооноор тусах нараар цагийг хэмждэг, бууриа хүртэл цэвэрлээд нүүдэг, байгаль ээжээ дээдлэн шүтдэг ард түмэн, хүн зон бол монголчууд байв.
"Унаж яваа мориор нь эрийг шинж, урлаж байгаа дээлээр нь эзэгтэйг шинж", "Нойронд сэргэг бай, номонд мэргэн бай, дайнд баатар бай, далайд усч бай, үйлэнд уран бай, үгэнд цэцэн бай" гэхчилэн цэцэлсэн нь ч онцгой, сондгой байв.
Өвлийг өнтэй даваад шинэ жилээ тэмдэглэдэг, мал тарга тэвээрэг авсан зуны дэлгэр цагт наадаж цэнгэдэг, уул усаа тахихдаа бэсрэг наадам хийдэг, худ ураг болох ёслол нь ч ижилгүй, өтгөс буурлуудаа хүндлэх заншил нь ч сайхан, түүх намтар нь ч урт, төр ёс нь ч эртнийх, содон ч, сонирхон ч ард түмэн юм, монголчууд бид! Энэ бүхнээ улам бүр боловсронгуй болгож эдүгээжүүлээд, монгол янзаараа үлдэж хорвоог гайхшруулаад, дундаж насаа 90-100 болгож өсгөөд, Монголын өндөрлөгтөө энх тунх амьдарцгаах юмсан! Газар нутгаа цөлжүүлчихгүй, цэвэр усны нөөцөө сэлбэн, сэлбэсээр, ой модны нөөцөө болбол л нэмэн нэмсээр, хар шороон хөрсөө ойн зурвасаар хамгаалсаар, хүн амаа шаардлагатай бүх вакцинд хамруулсаар, хортой зуршил бүхнээс залуусаа хол байлгаж чадваас "Монгол бол сайхан орон, тайван орон, монголчууд бол эрүүл ард түмэн" гэдэх үнэлгээ мөнхөд л биднийг дагалдах болно. Өнгөрсөн урт түүхийн маань тодхон ул мөр, үлдэгдэл, тэмдэглэл эх орны минь хөрсөн доор ч бий, дээр ч бий, хадан дээр ч бий, харь хэлэн дээр ч бий, зургаар, дүрсээр, үсгээр Ази, Европын ард түмнүүдийн хэлээр бичигдэн үлдсэн нь ч бий, эртний булш, бунхнуудад эд агуурс ч зөндөө, эзэн байгсдын нь яс, үс ч бий, 10 янзаар судалсан ч гэсэн аль эрт л монгол хүн, монгол угсаатан энд амьдарч байжээ гэдгийг л нотолдог юм. Энэ нутаг усаа хариас өнгөлзсөн бүх хүмүүс, хүчнээс хамгаалсаар аваад үлдэж чадсан нь нэгэн гайхамшиг, цаг зуурын ашиг, хонжоо, ая тух, нэр алдарт хөтлөгдөөд энэ нутгаасаа нүүгээд явчихаагүй нь бас нэгэн гайхамшиг, таван хошуу малынхаа байгаль дахь зэрлэг сүргүүдийг агнаж идээд дуусгачихаагүй нь мөн л нэгэн гайхамшиг, мянганы их хүн Чингис хааны булшийг олох аргагүйгээр нууж чадсан нь дараах нэгэн гайхамшиг, хар, цагаан, шар арьстангууд дундаас хамгийн эртнийх нь, өвөг дээдэс нь байж болохоор төсөөлөгддөг нь удаах нэгэн гайхамшиг, ингээд тоочоод байвал дахиад 10-ыг ч нэмж дурдаж болох юм. Эрт төлөвшсөн угсаатан, 3000 гаруй жилийн төр ёсны түүхтэй ард түмэн, Төв Азийн нүүдэлчдийн том гүрний (Хүннү) цөм болж байсан угсаатан, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний цөм нь болж XIII зууны үеийн дэлхий дахинд нөлөө, хамаарлаа бараг бүхэлд нь тогтоож явсан хүчирхэг төр улс болохынхоо хувьд монголчуудын түүх үнэхээр урт, үнэхээр сонирхолтой. Энэ урт, сонирхолтой түүхийн судалгаа жилээс жилд л өргөсөж олон арван улс оронд олон зуун монголч эрдэмтэд судалгаа хийж, олон арван ном, товхимол, судалгааны олон зуун өгүүлэл бичигдэж, хэвлэгдсээр байна.
"Евразийн нүүдэлчдийн түүхийг нэг бүрчлэн таних, бичих нь бараг л боломжгүй. Дөрвөн зүг, найман зовхист байнга л шилжин явсаар, хэн нь ирж, хэн нь явж буй нь ч тодорхойгүй, хэзээ ирсэн, хэзээ явсан нь ч маргаантай, хэн нь хэн болох нь ч тогтоогдоогүй" гэх ойлголт одоо ч ноёрхсоор буй.
Гэхдээ монголчуудын хувьд байдал яг тийм биш юм. Хотол олноороо хаашаа ч хамаагүй, хэзээ ч хамаагүй нүүн одох боломж бог мал зонхилсон аж ахуйтай нүүдэлчдийн хувьд боломжтой зүйл ер биш болно. Хонь, ямаа, адуу, тэмээ, үхэр сүрэг тус бүр өөртөө тохирсон бэлчээр нутагтай байдаг. Бэлчээрийн тааламжтай нөхцөл нь зөвхөн, ганцхүү аргаль, янгир, тахь, хавтгайн оршин байсан тэр л газар нутаг юм. Хойд зүг эзгүй л байсан. Тэндэхийн их хүйтэн, зузаан цас, намаг бодод ч, богт ч зохихгүй. Өмнийн говь бог мал, үхрийн аж ахуйд мөн тохиромжгүй. Тэгээд ч гэрээ ачаад, хүүхдүүдээ дүүрээд, хонь ямаагаа туугаад аль улиралд хаашаа нүүх билээ? Малын хээл хүндэрсэн үед, нялх төл ихтэй үед, их хүйтэнд, их цас зудтайд, дун өвлөөр гэхчлэн нүүх боломж тун бага шүү дээ. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийнхаа хооронд л нүүж байсан хүмүүс бол монголчууд юм. Үндсэндээ л энэ дөрвийнхөө орчинд суурин аж төрж байжээ! Алтай, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ голын сав газруудаас монголчуудыг хөөн гаргах харийн их хүч ч өнгөрсөн дөрвөн мянганд байсангүй. Энэнийг археологийн олдворууд ч гэрчилдэг, Төв Азийн түүх, домог ч гэрчилдэг. Өнгөрсөн дөрвөн мянган жилээс үлдэж хоцорсон булш, бунхан, чулуун хөшөө, буйр туурь, эд агуурсын өгүүлэх бүхнийг нэгтгэн үзэх аваас хонь, ямаа, адуу, тэмээ ч унаган нутагтаа байсаар ирсэн, мөн монголчууд ч уугуул нутаг, усаа ер орхиогүйг мэдэх боломжтой юм. Монгол овог аймгуудад хятадуудын цаг цагтаа өгч байсан олон нэр, бүр доромж нэрүүд ч буй. Тэр нэр болгоны цаана өөр өөр угсааны нүүдэлчид байсан мэтээр үзэх нь төөрөгдөл юм. Түрэг, Монгол, Манж угсааны нүүдэлчдийн нутаг, байрлал, нүүсэн суусан хөдөлгөөн ч үндсэндээ тодорхой шүү дээ. Бидний өвөг дээдсээс их урдуур хятадууд, хятадуудын хойгуурх уудам нутгаар бидний өвөг дээдэс л нутаглаж байсан нь түүхэн үнэн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Ням - 10 сарын 11,
2026
Сэтгэгдэл16
еднй орос иодроод гараад ирлээ хуй вмех еьём хахуй
Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан Мөнх хааны зарлигтай хүнээр эзэн тавихгүй бол хулгайч боолууд алалцаад энэ улс орныг сүйрүүлнэ шүү. Эзэнгүй улсын эмгэнэл буюу азарганы оронд азарга болох гэсэн үрээнүүд адуу сүрэг тараадаг шиг юм болж байна.
Танай сайт энэ зөнөсөн коммунист өвгөний т1 бичвэрүүдийг нийтэлж нийгмийн оюун санааг айхтар муухай хордуулж бна шүү !!!
Танай сайт энэ зөнөсөн коммунист өвгөний т1 бичвэрүүдийг нийтэлж нийгмийн оюун санааг айхтар муухай хордуулж бна шүү !!!
Танай сайт энэ зөнөсөн коммунист өвгөний т1 бичвэрүүдийг нийтэлж нийгмийн оюун санааг айхтар муухай хордуулж бна шүү !!!
Зайлаач
Түрэг гаралтай нөхөр бол түрэг, Монгол гэж бичнэ. Монгол хүн бол Монгол, түрэг гэж бичнэ. Хасаг чулуунаас аа !!!
Түрэг гаралтай нөхөр бол түрэг, Монгол гэж бичнэ. Монгол хүн бол Монгол, түрэг гэж бичнэ. Хасаг чулуунжаваа !!!
Олон хүнд уншуулмаар бичвэр байна даа Хөндлөнгийн хэн нэгэнд тус болж байснаас ус болж байгаагүй монгол түмний оюуны хийгээд өлгийн соёл улирах цагийн эрхээр улам тодорч дээдэст зусаргүй доордост найрсаг асан уламжлал минь бүү тасраасай
1380 онд Мин улсын цэрэг Монголд дайран орж ирээд Хархорумыг эзлээд бүрэн галдан шатаасан юм ! Тэр үёийн монгол цэрэг нь цаашаагаа Арын сайхан Хангай ру зугтчихсан юм ! Тэгэхэд Монгол бусдад эзлэгдэж явсангүй гэж яаж ичихгүй хуцаж байнаө балай өвгөн чинь !
Хөхтөмөр тэргүүтэй 7 жанжин үлдэгдэл цэр гээ дагуулан Баруун Монголоо бараадан оч сон бдагийм даа, хөөрхий. Ойрад ах дүү нар маань ч бас дандаа дайсагнаад байгаагүй, авралын гараа сунгасан тохиолдол ч бдаг л юмдаа. Харин Оросын бичиж өгсөн түүхэнд тийм бүх тохиолдлыг тас нуусан эсвэл алга саад өнгөрсөн байлаг л даа !
Халх-Ойрдын нэгдэл хамтралыг олон үе дам жин эрхэмлэж ирсэн сайхан түүхийг маань Оросууд гуйвуулаад дандаа дайсагналцаж явсан мэтээр бичиж өгөөд бидний тархи тол гойд туглага шиг гүн зоогоод өгчихсөн юмаа. Эсэн тайш Алтан ургийг тасалсан нь үнэн бо ловч энэ явдал буруу гэдгийг ойрдууд маань ухаарч бсан учраас Чоросын Мандухай хатан Алтан ургийн үрийг хэвлээсээ хэд хэдийг төр үүлж өсгөн бойжуулж Хааны сэнтийд залгам жлуулан залаж явсан түүхтэй шүү дээ !!! Ойрд,Халх хоёр муудалцаж Орос, Украйн хоёр шиг болж хэзээ ч болохгүй шүү !!!
Халх-Ойрдын нэгдэл хамтралыг олон үе дам жин эрхэмлэж ирсэн сайхан түүхийг маань Оросууд гуйвуулаад дандаа дайсагналцаж явсан мэтээр бичиж өгөөд бидний тархи тол гойд туглага шиг гүн зоогоод өгчихсөн юмаа. Эсэн тайш Алтан ургийг тасалсан нь үнэн бо ловч энэ явдал буруу гэдгийг ойрдууд маань ухаарч бсан учраас Чоросын Мандухай хатан Алтан ургийн үрийг хэвлээсээ хэд хэдийг төр үүлж өсгөн бойжуулж Хааны сэнтийд залгам жлуулан залаж явсан түүхтэй шүү дээ !!! Ойрд,Халх хоёр муудалцаж Орос, Украйн хоёр шиг болж хэзээ ч болохгүй шүү !!!
Монголын төр баян айлуудын эрх хүүхдүүдийн тоглоомын талбар боллоо. Гадаад улсын төрийн зүтгэлтэнүүд хал үзэж халуун чулуу долоосон, долоо шархдсан, нас намба суусан буурлууд байх юм. 1990 оны Үндсэн хууль бол монгол орныг самууруулахын тулд америкуудын зохиосон аймшигийн хууль байжээ. 1990 оны Үндсэн хуульд "Хүнийг нас, хүйс, үзэл бодол, үндэс угсаа, хэл, шашинаар ялгаварлаж болохгүй" гэсэн аймшигийн заалт бий. "хүнийг насаар ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу амных нь салиа арилаагүй, боривных нь баас арилаагүй нусгай бацаанууд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болж, "хүнийг хүйсээр ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу "үс нь урт боловч ухаан нь богино" эмс охид УИХ-ын гишүүн, сайд болж, "хүнийг үзэл бодлоор ялгаварлаж болохгүй" заалтын дагуу эмх замбраагүй олон нам байгуулагдаж, монголын ард түмнийг дотор нь хагалан бутаргаж, "хүнийг үндэс угсаа, хэл, шашинаар нь ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу монгол орон хасаг, хятадуудаар дүүрч мөхөл сүйрлийнхээ зам уруу оржээ!!!
8000 хасаг жилд 9,6000,000 тэтгэвэр авдаг юм байнаа
Буриадуудын Монголоос юу хулгайлсныг тоолох боломжгүй.