ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 23 /RIA Novosti/. Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг Австралийн Судалгааны зөвлөлийн "XXI зууны цаг уур" судалгааны төвийн ажилтан, уур амьсгал судлаач Андреа Тащетто анхааруулжээ.
"Австралийн Цаг уурын товчооны урьдчилсан төлөвөөс үзэхэд Номхон далайн төв хэсгийн усны Niño 3.4 харьцангуй индекс гурван хэмээс давна. Энэ нь Эль-Ниньо үзэгдэл туйлын хүчтэй болох шалгуур үзүүлэлтэд хүрнэ гэсэн үг юм" гэж Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн дэд профессор тэрбээр хэлсэн байна.
Түүний хэлснээр, далайн гадаргуугийн доор их хэмжээний дулаан хуримтлагдсан нь Эль-Ниньо цаашид улам эрчимжихийг илтгэж буй гол хүчин зүйлсийн нэг ажээ. Номхон далайн зүүн хэсгийн давхаргын усны температур хэвийн хэмжээнээс таван хэмээр өндөр байгаа аж. "Энэ нь гадаргуу руу дээшилж буй ус ердийнхөөс бүлээссэн гэсэн үг. Өмнөд Америкийн эргийн дагуух далайн гадаргуугийн температур аль хэдийн хэвийн хэмжээнээс 3-4 хэмээр нэмэгдээд байна" гэж Тащетто тайлбарласан байна. Түүнчлэн дулаарлын энэхүү үйл явцад агаар мандлын өөрчлөлтүүд мөн нөлөөлж байгаа ажээ.
"Номхон далайн дээгүүрх салхины чиглэл өөрчлөгдөж, далайн ус цаашид улам халах нөхцөлийг бүрдүүлж буй бол Индонезын дээгүүр үүлшил багасаж, Өмнөд хэлбэлзлийн индекс (SOI) сөрөг утгатай байгаа нь бүс нутгийн агаар мандлын хэвийн эргэлт саарсныг илтгэж байна" гэж судлаач хэлжээ.
Эль-Ниньо нь Номхон далайн экваторын бүсийн ус хэвийн хэмжээнээс хэт давж халдаг байгалийн үзэгдэл юм. Уг үзэгдлийн улмаас далай, агаар мандлын харилцан үйлчлэл өөрчлөгдсөнөөр дэлхийн уур амьсгалд асар ихээр нөлөөлж, зарим бүс нутагт ган гачиг болох магадлал нэмэгддэг бол бусад газарт хур тунадасны хэмжээ эрс ихэсдэг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл4
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
References: Slotoro Casino App https://s3.amazonaws.com/new-casino/Lemon-Casino-Einzahlung.html
References: Casinomilyon Login https://s3.amazonaws.com/
References: Casanova Casino Bonus ohne Einzahlung https://nanzo.muragon.com/card/viewCardInfo?description=北森瓦版 - Northwood Blog (Author : 北森四葉. Since July 10, 2006.)&title=北森瓦版 - 【メモ】画像が正しいファイル形式で保存されない症状【Windows 10】&url=https://acronyms.thefreedictionary.com/_/cite.aspx?url=https://instantcasinodeutschland.de&word=Associacio Catalana d'Educacio Medica&sources=acr&target=_self