sonin.mn

Унгарын Биеийн тамирын спортын их сургууль нь Олон улсын Олимпын хороо (ОУОХ) болон "Олимпын эв санааны нэгдэл" төслийн дэмжлэгтэйгээр 8 долоо хоногийн хугацаатай "Олон улсын дасгалжуулагчийн хөтөлбөр" (ICC)-г нээлттэй зарлалаа. Тус хөтөлбөр нь 2026 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 26-ны хооронд Унгар улсын Будапешт хотноо танхимаар зохион байгуулагдах бөгөөд Үндэсний Олимпын Хороо (ҮОХ) бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй дасгалжуулагчийг бүрэн тэтгэлгээр сурах боломжтой.


Бүртгүүлэх заавар: Сонирхсон дасгалжуулагчид доорх хоёр алхмыг хийх шаардлагатай:


ICC-ийн цахим хуудсаар орж бүртгэлийн шалгууртай танилцан, бүртгэлээ илгээх.


МҮОХ-нд тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг материалын хамт илгээх. Бүрдүүлэх материал:


• Гадаад паспортын хуулбар

• Товч намтар CV /амжилт, туршлага дэлгэрэнгүй оруулах/

• Эрүүл мэндийн магадлагаа

• Спорт холбооны тодорхойлолт, албан хүсэлт


Бүртгэлийн хугацаа:


МҮОХ-нд материал ирүүлэх: 2026 оны 7 дугаар сарын 31-ний дотор.

ICC систем дэх бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 2.

Сонгон шалгаруулалтыг ОУОХ-ны "Эв санааны нэгдэл" болон International Coaching Course (ICC)-ийн зүгээс хамтран гүйцэтгэнэ.



Цахим линк: https://international.tf.hu/international-coaching-course/