ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 23 /Reuters/. Ормузын хоолойд хөлөг онгоцууд руу дахин халдвал нийслэл Техран болон тус хотын ойролцоо орших Ираны гүүр, цахилгаан станцуудад цохилт өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.
Хөлөг онгоцууд руу халдахдаа пуужин, дрон эсвэл бусад ямар ч төрлийн зэвсэг хэрэглэснээс үл хамааран Ираны дээрх байгууламжуудыг бөмбөгдөж, устгана гэж тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргүүд Ираны гүүрнүүд, мөн нисэх онгоцны буудлуудын нэгд цохилт өгсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан ч АНУ-ын тал одоогоор батлаагүй байна. Энэ цохилтын зорилго нь Ормузын хоолойн эрэг дагуух Ираны тэнгисийн цэргийн баазын хангамжийн сүлжээг таслах явдал байсан хэмээн "The Wall Street Journal" сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. АНУ-ын уг ажиллагааны хариуд Ираны тал тус улсын холбоотон орнууд болох Кувейт, Бахрейн, Катарт дахин цохилт өгсөн байна.
Д.Трампын энэ мэдэгдэл нь сүүлийн өдрүүдэд хийсэн анхны сүрдүүлэг биш юм. Тэрбээр АНУ-ын дараагийн бай нь Ираны газар доорх "Pickaxe Mountain" гэдэг нэртэй цөмийн байгууламж байж магадгүй гэж долоодугаар сарын 21-нд мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэл нийтлэгдэх үед Иранд цохилт өгөх АНУ-ын цэргийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байв. Ираны эрх баригчид АНУ-ын сүрдүүлгийн хариуд адил арга хэмжээ авна гэж мэдэгджээ. "Манай улсын батлан хамгаалах номлол тодорхой. Ираны эсрэг аливаа түрэмгийлэл, тэр дундаа манай дэд бүтцэд халдсан тохиолдолд хүчтэй, шийдэмгий хариу арга хэмжээ авна" гэж тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд "ийм түрэмгийллийг ямар ч хэлбэрээр дэмжсэн хэн боловч манай хууль ёсны бай болох болно" хэмээн анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker