sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 7-р сарын 20-ны өдөр Хятадын иргэдэд зориулсан визгүй зорчих бодлогыг 2027 оны 12-р сарын 31 хүртэл сунгах зарлигт гарын үсэг зурав. Холбогдох баримт бичгийг Оросын хууль эрх зүйн мэдээллийн вэбсайт дээр нийтэлсэн байна.


5-р сарын 20-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь Хятад, Оросын хоорондын иргэдийн солилцоог цаашид хөнгөвчлөх зорилгоор Хятад улс Оросын иргэдэд зориулсан визгүй зорчих бодлогыг 2027 оны 12-р сарын 31 хүртэл сунгахаар шийдсэн гэж мэдэгдэж байсан билээ.


Г.Бямба