sonin.mn

Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд халаас болон үүргэвчээсээ эд зүйлээ алдсан тухай таван иргэн гомдол мэдээлэл ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн, төв талбайд баяр наадмаа тэмдэглэж яваа иргэд олон нийтийн газраар зорчихдоо хувийн эд зүйл, гар утас, түрийвч, үнэт зүйлсдээ анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.

Үндэсний их баяр наадмын хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагын 18 анги байгууллагын 753 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.