Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач” цол,
40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,
40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,
40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн “Их Мандал зурхай” харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол,
40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,
40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн” цол тус тус олголоо.
Ням - 08 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
SEEK ADVICE FROM A LICENSED CRYPTO EXPERT RECOVERY HACKER-ALPHA KEY I have encountered a few fraudulent companies posing as legitimate businesses and have fallen victim to them twice. However, after discovering Alpha Key Recovery, everything changed. My credit score was fixed, my bank account debit was resolved, and everything was back on check thanks to Alpha Key Recovery's assistance. For these reasons, ALPHA KEY continues to be the best and legal recovery expert will consider referring anyone to. reach out to them on the info below Mail: services@alphakeyrecovery.com WhatsApp: +15714122170 Signal : +15403249396 Website : www.retrieval.alphakeyrecovery.com