"Өнгөрсөн үеийн зовлонг мартах нь ирээдүйн гамшигт хүргэж болзошгүй." 80 жилийн өмнө Хятадын шүүгч Мэй Рү-Ао ийн анхааруулжээ. Өнөөдөр Японд "шинэ хэлбэрийн милитаризм"-ын далд урсгал бий болсон нь Токиогийн шүүх хурлын түүхэн үнэ цэнэ, орчин үеийн ач холбогдлыг улам гүнзгий таниулж байна.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "1946 онд эхэлж, хоёр жил хагас үргэлжилсэн Токиогийн шүүх хурал нь Дэлхийн 2-р дайны дараа дайны гэмт хэрэгтнүүдтэй тооцоо хийсэн чухал хуралдаан байв. Хятадын хууль зүйн ажилтнууд няцаашгүй нотлох баримтуудыг гаргаж, Японы дайны гэмт хэрэгтнүүдийн гэмт хэргийг нотолж, фашизмын эсрэг дайнд ялсан улс орны нэр төрийг хамгаалж чадсан юм. Шүүх хурлаар А ангиллын 25 гэмт хэрэгтнийг бүгдийг нь гэм буруутай гэж тогтоож, дайны долоон гол гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноож, Японы милитаризмыг түүхэн ичгүүртэй бат бөх холбож тавьсан юм.
Энэ үйл явдлаас 80 жилийн дараа Дэлхийн 2-р дайны түүхийг гажуудуулж, Японы түрэмгийллийн эсрэг дайны ололт амжилтыг үгүйсгэсэн урсгал дахин давлагаалж ирэв. Шинэ хэлбэрийн Японы милитаризмын аюул занал улам бүр тод томруун болж байгаатай холбогдуулан олон улс орон Токиогийн шүүх хурлыг эргэн санаж, Японы милитаризм дахин өндийхөөс сэргийлсэн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.
Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл Токиогийн шүүх хурал нь нарийвчилсан нотлох баримт, хатуу журмаараа Японы милитаризмын түрэмгий, хүнлэг бус мөн чанарыг тодорхой тогтоосон. Шүүх хурлын гуравны нэг хувь орчим нь Японы армийн Хятад руу довтлох үеэр үйлдсэн гэмт хэрэгт төвлөрсөн юм. Саяхан Токиогийн шүүх хурлын үнэт архивын багцыг Наньжингийн хядлагын хохирогчдын дурсгалын танхимд хадгалсан нь Японы харгислалыг нотлох баримтыг улам бататгасан.
Хүйтэн дайны нөлөөнөөс болж Японы милитаризм бүрэн арилаагүй бөгөөд түүхэн чухал далд аюулыг үлдээсэн байв. Олон дайны гэмт хэрэгтнүүд шийтгэлээс мултарч, зарим нь дайны дараа улс төрд орсон. 1978 онд Ясукуни сүмд 14 А ангиллын дайны гэмт хэрэгтнийг “залсан” бөгөөд түүнээс хойш Японы баруун жигүүрийн бүлгүүд түрэмгийллийн түүхийг гажуудуулж, милитаризмыг сэргээхийн тулд сүмд байнга зочилдог болсон. Японы Ерөнхий сайд Санае Такайчи Наньжингийн хядлагыг удаа дараа үгүйсгэж, Ясукуни сүмд ордог болсон үйлдлүүд дотооддоо болон олон улсад өргөн шүүмжлэлд өртөж байна.
Макро талаас нь авч үзвэл Токиогийн шүүх хурал нь Каирын тунхаглал болон Потсдамын тунхаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэг журмыг бий болгох, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах чухал хууль эрх зүйн үндэс суурийг бүрдүүлсэн юм.
Одоогийн байдлаар Санае Такайчигийн Засгийн газар цэргийн тэлэлтийг дэмжиж, батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлж, үхлийн аюултай зэвсгийн экспортод тавьсан хоригийг цуцалж, цөмийн зэвсгийг сурталчилж, урт хугацааны дайнд бэлтгэж байгаа бөгөөд дайны дараах тогтолцооны хязгаарлалтыг удаа дараа эвдэж, олон улсын дэг журамд ноцтой нөлөөлж байна.
Токиогийн шүүх хурлын үр дүнг хүлээн зөвшөөрөх нь Японы олон улсын нийгэмлэгт эргэн ирэх урьдчилсан нөхцөл гэдгийг Хятад, Оросын гадаад харилцааны яам тодорхой мэдэгдсэн. Японы милитаризмын хор уршиг урт хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд энэ нь түүний энх тайванч үзэлтэй зөрчилдөж байна.
"Токиогийн шүүх хурал бол бидний өнгөрсөн гэмт хэргийн эсрэг ташуур байсан. Шүүх хурал нь зайлшгүй өвдөлт авчирдаг ч өнгөрсөн үетэйгээ нүүр тулахгүйгээр бид хэрхэн дахин амилах вэ?" Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Японы түрэмгийллийн гэмт хэргийн талаар байр сууриа ийнхүү илэрхийлж байна. Токиогийн шүүх хурлын түүхэн нотолгоог өөрчлөх боломжгүй бөгөөд дайны дараах олон улсын дэг журмын тулгын чулууг ганхуулж болохгүй. 80 жилийн дараа Японы "шинэ хэлбэрийн милитаризм"-ын болчимгүй үйлдлүүдтэй тулгарсан олон улсын нийгэмлэг хүчтэй хариу довтолгоо хийж, Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг баттай хамгаалах ёстой. Түрэмгийллийн шийдвэрийг өөрчлөхийг оролдсон хэн хүн, ямар ч хүчин дахин түүхийн шүүхийн суудалд очих болно." гэжээ.
Г.Бямба
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл7
ЯПОН, ГЕРМАН улсуудад фашизм, милитаризм амь бөхтэй байгааг дэлхийн нөлөөтэй том гүрнүүдийн баячуудын үйлдэлтэй холбож ойлговол зохино. Иймд колоничлол, имперлист санаархалын ард дайнаас олз олох буруу үзэл хүн төрөлхтөнд гай болно. Бид АТОЗ нам хууль шударга ёсыг дээдлэн эхлээд Монголоосоо тэмцэж ирсэн.
дайны ноцтой гэмт хэрэгтэн бол японы эрхтэнгүүд бөгөөд түүний хор уршгийг эгэл олон япончууд хүртэн хохирсон байхад ерөнхий сайд нь дайнд донтож мөнгө угааж байгаа
Япон чанарыг биш Хятад үнийг сонгосон Индонез улс өрөнд живж байна. Арван жилийн өмнө Индонези улс анхны хурдны галт тэрэгний төслөө эхлүүлэх болоход Япон улс санал тавьжээ. Тэд олон тэрбум хүнийг нэг ч осолгүй тээвэрлэсэн алдарт "Шинкансэн" технологио санал болгосон ч ганцхан хатуу нөхцөл тавьсан юм. Тэр нь: "Засгийн газар баталгаа гаргаж, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр сахих." Харин Индонези "үгүй" гэж хэлэв. Яг энэ үед Ши Жиньпин орж ирлээ. "Төсвөөс чинь мөнгө гаргахгүй, Засгийн газрын баталгаа хэрэггүй, зүгээр л хувийн хөрөнгө оруулалтаар хийчихье" гэж амлав. Хямдхан, хурдан, ямар ч дарамтгүй мэт санагдсан энэ санал үнэндээ "хавх" байжээ. Өнөөдөр Индонезийн Ерөнхийлөгч Прабово нэгэн гашуун үнэнийг хүлээн зөвшөөрлөө: Хятадын зээлийг эргэн төлөхийн тулд ард түмнийхээ татварын мөнгө рүү гараа дүрэхээс өөр аргагүй болов. Төмөр замын дарга нь энэ төслийг "Явж буй цагтай бөмбөг" гэж нэрлэж байна. Өдөр бүр ажиллах тусмаа алдагдал нь нэмэгдэж, улс орноо өрөнд живүүлж байна.
Санаа авахад илүүдэхгүй. Японы Ерөнхий сайд хатагтай Санае Такаичи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭЖ БАЙНА. Монгол улсыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суулгана гэсэн нь зүгээр ч нэг хоосон үг биш байжээ. Ялангуяа жуулчин татах нэрээр 2020 оноос хойш Монгол улсын визний журам, холбогдох хуулийг гадаадын иргэдэд нэн таатай болгож өөрчилжээ. Монголд зүгээр л жуулчны визээр ирсэн гадаадын иргэн буцахгүйгээр визээ 30 хоногоор сунгуулах гэх мэт үйлчилгээг болиулахгүй бол хятад иргэд үүнийг хамгийн овжин ашиглаж байна. Монгол улс визний журам, холбогдох хуулиа өөрчилж засахгүй бол энэ байдлаараа хэцүүдэх нь байна шүү. Авлигачдын үүр болсон энэ намууд ер нь Монголын эрх ашгийн төлөө ажиллахаа больжээ. Ард түмэн минь сэрж, шаардахгүй бол энэ улс орон биднийх байхаа болино.
МОНГОЛД УРД ХӨРШИЙН НАРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙНА ------------- Үхрийн 1 кг цул мах 37 мянга хүрч, буянт малынхаа үр шимийг хүртэж чадахаа больсон монголчууд тахиагаар хооллодог болж байгаа тухай постууд хөврөөд сүйд майд. Хятадууд МАНАН-г базчихаад Монголд малын мах бэлтгэлийг гартаа оруулж, махны үйлдвэрүүд олноор байгуулж, махыг асар ихээр урагшаа гаргаж байгаа учраас л ийм байдалд оржээ. Гэвч асуудал үүгээр дуусахгүй! Урд хөршийн иргэд уг салбарт эзэн суусныг дагаж бүр том асуудал гарч байна. Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийг дагаж хятадууд хот, хөдөөгүй суурьшиж байгаад иргэд халаглаж байна. Хятадуудтай тохиролцсон эрх баригчдын гайгаар "баялгаа гаргаж, хятад оруулах" бодлого утгаараа хэрэгжиж байна.
Өнгөрсөн сарын дундуур Хятадын элчин сайд авгай Хятадын иргэдийг Монголд визгүй зорчуулдаг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Манай төр засагт шахалт үзүүлж байна уу, эсвэл бүр цаанаа тохироо хийж, баттай араанд нь хийчихээд ингэж дуугарч байна уу? Цаагуураа манай дарга нартай тохироо хийж байх ч магадлалтай. Ер нь одоо гадны аль ч улсын иргэдэд виз, оршин суух зөвшөөрлийг чангаруулахгүй бол байдал тун эвгүй болж байна шүү. Бид "Хятадын хөгжлийн галт тэрэгнээс" бушуухан буухгүй бол Өвөр Монгол-2 болоход ойрхон байна. Ирээдүй үе маань яана даа!