Украинд 733 хоног үхэх сэхэхээ үзэн тулалдаж, Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж гурав дахь жил рүүгээ орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс америкийн Voice of Americanews.com сайтын эх сурвалжаас түүвэрлэн орчуулснаа төгсгөе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Киевийг гурван өдөрт эзэлнэ гэсэн дайн гурав дахь жил рүүгээ орж, Оросын зэвсэгт хүчин 400 мянган дайчдаа үхдэл болгон хар ууттай үдэж, стратегийн ганц ч ялалтгүйгээр бүтэлгүй давшсаар няцаагдсаар өнөөдрийг хүргэв. Оросын зэвсэгт хүчний буудсан, харвасан, устгасан, нураасан, сөнөөсөн, алсан, шархдуулсан, өнчрүүлсэн болгон цэргийн гэмт хэрэгт тооцогдоно. Хоёр жилийн дотор Украинд үйлдсэн оросын цэргийн гэмт хэрэг 113 мянга хэмээн бүртгэгджээ. ОХУ-ын Төрийн Думын депутат генерал Андрей Гурулевын хэлснээр оперативын ганц ялалт зовон байж махан овоо босгон байгуулсан нь балгас болсон Авдеевк хот аж.
Эх орныхоо эсрэг яваа орос иргэдийн талаар эрс арга хэмжээ ав, ГУЛАГ-уудаа сэргээн байгуулж тийш нь хүн амынхаа 20%-ийг илгээ хэмээн энэхүү Гурулев нь уриалдаг нэгэн тул Авдеевк унасныг оперативын амжилт гэж дэвэргэн нэрлэх нь хэвийн зүйл мөн. Оросууд ийм ялалтын мэдээ сонсоогүй бүтэн жил тойрч байна. Украины Донецк мужийн Авдеевк хот руу оросын цэрэг орсныг том ялалт мэтээр оросын суртал нэвтрүүлэг дэвэргэж эхэлснээ намжаад явчихлаа. Ямар үнээр хэрхэн ялсан нь цэргийн шинжээчдэд нэн ойлгомжтой тул тэгж сурталдаж инээдэм болохоос болгоомжилсон байх. Хохирлын мэдээнээс үзвэл Орост маш их үнэ өртгөөр (хүмүүний алтан амь!) тусчээ.
Одоо фронтын бүх шугамын дагуу оросын талын хохирол “укрнацист”-уудаасаа 5-10 дахин давж байна. Ганцхан 7 хоногт “Су-34”, Су-35” маркийн 7 онгоцоо устгуулж, сөнөөлгөсөн нисэх онгоц, нисдэг тэрэг нь нийлээд 700 руу дөхөж байна. Оросын агаарын ба сансрын цэргийн хүчний бахархал болсон, асар өндөр үнэ өртөгтэй А-50 онгоц Орост 6 үлдсэн ба хоёр дахь тийм онгоцоо дөнгөж уржигдар сөнөөлгөв.
Авдеевкийн төлөө тулалдааны дүгнэлт: Орчин үеийн ямар ч дайнд аль ч улсын арми бүтэн дөрвөн сар хагасын турш ийм их хохирол амсан байж долоо наймхан км-ийг эзэлж авдаггүй юм! 27 кв км нутгийг бүрэн авч чадаагүй байна! Бүрэн эрхт Орос орон оршин байх цорын ганц форм нь байнгын дайн хэмээн оросын суртал нэвтрүүлэгчид эрээ цээргүй ярьдаг боллоо. Үнэн алдарт шашны номлогчид нь ч орос оросоороо үлдэе гэвэл зөвхөн алж устга хэмээн номлоно–“Оросын дайсан гэж үзсэн бүгдийг алаад бай!”. Үхлийг мандлуулах номлол болж хувирлаа. Орос орныхоо төлөө амиа зольж л байвал яаж ч үхэх нь хамаагүй.
Нөгөө сэтгүүлч В.Соловьев ярьжээ. Юу гэхлээр чиний амь хичнээн их үнэтэй ч гэсэн чи үхэж болно гэдгийнхээ төлөө амьдар, үхлээ гэхэд чи диваажинд очно гэжээ. Путин, Медведев нар ч иймэрхүү үг хэлдэг болсон. Үхэж л байдаг, хүүхнүүд хүүхэд төрүүлж л байдаг, энэ бол ердийн үзэгдэл. Ямар нэгэн гэрэлт ирээдүйн төлөө маш их эрсдэл хохиролд бэлэн байхыг зөвлөлтийн үзэл суртал шаарддаг байсан. Түүнтэй нэгэн адил оршин үлдэхийнхээ төлөө цорын ганц утга учир нь үхэл ажээ. Энэ нь яван явсаар радикал исламын сүсэг бишрэлтэй (Аллахын төлөө үхэх нь гавьяат үйлс) маш адил агуулгатай. Эсвэл сая сая үхлийн тухай Мао Зэдуны номлол ч дотор нь явж байх шиг.
Дэлхийн II дайны үеийн, оросын тодорхойлолтоор аугаа их эх орны дайны үеийн үзэл суртал огтоос өөрчлөгдөөгүй өнөө хүрчээ. Оросуудын нүдэн дээр украинчуудыг хүмүүнлэгийн бусаар харуулах хэрэгтэй, тэдэнтэй хийж буй энэ дайн бол фашист, нацист махчин хүмүүстэй хийж буй дайн мөн гэж ойлгуулах нь чухал.
Яагаад ингэх ёстой вэ гэвэл Кремльд зүтгэдэг социологчид нь яриад байна, оросын нийгэм энэ дайныг идэвхгүйгээр хүлээн авах болбол энэ дайндаа оросын нийгмийг татан оролцуулж чадахгүй болно, тэгэхлээр эрх баригчид нийгмээ нэгтгэн дайчлах хэрэг гарна. Тэгэхийг ч зорьж байна. Иймд социологчид энэ дайны гэмт чанарыг нь зөв үйлс болгон хүмүүсийн сэтгэлийн гүнд суулгаж өгөх ёстой. Тааламжгүй үнэнээс зугтаж, мэдээллээс тасарч, дотоодын эмиграцаас зайлсхийх ёстой. Хэнтэй байлдаж байна вэ гэдгийг оросын суртал нэвтрүүлэг тасралтгүй ярьж ухуулсаар байгаа нь эргэлзэж буй бүх хүндээ хүрэх гэсэн арга юм. Владимир Путин засгийн эрхэнд гарснаас эхлээд оросын мэдээллийн орон зайг цэвэрлэх ажил хийгджээ. Уйгагүй, тасралтгүй хийгдсээр өнөө хүрчээ. 2014 оноос тэр цэвэрлэгээ шинэ шатандаа гарчээ. Ялж эхэлжээ. Оросын телевизүүд Украины эсрэг милитаризмын хэнээрхэл дэгдээж, цэргийн тусгай ажиллагааныхаа мэдээллийн бэлтгэлийг бүрэн хангажээ. Оросын хууль тогтоомжоор дайн гэж нэрлэхгүй, тусгай ажиллагаа гэнэ. Суртал нэвтрүүлгийн улаан шугам нь бүр 2014 онд хашлага даваад оргилдоо хүрчихсэн. Тэр нь Крымыг аннекс хийсэн явдал байжээ. Суртал нэвтрүүлгийн “улаан шугам” хэд хэдэн үе шаттай. Крымын аннекс, дараа нь “Донецкийн” ба “Луганскийн” ардын бүгд найрамдах улсууд байгуулахыг бүх талаар дэмжсэн, Украинаас салгаж эзлэж авсан хэсэгхэн нутгаа хоёр БНУ болгоод хэнээр ч зөвшөөрүүлэлгүй өнөө хүрсэн.
Цэргийн тусгай ажиллагааных нь үеэр Хойд Солонгос Украинаас дипломат харилцаагаа таслан “Донецкийн” ба “Луганскийн” хоёр БНУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон боловч тэр хоёрыг нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэчихсэн. Тэр хүртэл завсарт нь юу эс өрнөлөө дөө.
2021 онд Төрийн Думын сонгууль явагдахад эрх баригч намаас Сергей Шойгу нэрсийн жагсаалтад нэгээр бичигдэж, Сергей Лавровыг түүний араас нэрийг нь дэвшүүлж байв. Тэгснээ 2021 оны зун В.Путин өөрөө томхон өгүүлэл бичиж, “Украин гэж улс хэзээ ч оршиж байгаагүй, Лениний байгуулж өгсөн зохиомол улс” гэж оношлосон ба тэр үндэслэлээ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний алдарт үгэндээ тусгажээ. Эндээс үзвэл Оросын суртал нэвтрүүлгийн улаан шугам тасралтгүй 10 жил ажиллажээ. Дайныг эсэргүүцэж мэдэх, хэл ам таталж мэдэх урлаг соёл, шинжлэх ухааны хамаг алдартнуудаа энэ 10 жилд аажмаар шахаж арын эгнээ рүү оруулсан, эсвэл гадаадад хөөж гаргасан, жишээ нь Лия Ахеджакова, Андрей Макаревич, Максим Галкин гээд алдартай хэдэн зуун хүний нэрс “иностранный агент” (гадаадын туршуул тагнуулч) гэсэн хаягтай эрэн сурвалжлагад оржээ. Харин Кремлийг өөрийг нь Хятадын тагнуулч, гар хөл гэсэн далд үзэл бодол Орост хүчээ авах тийшээ эргэж байна.
Оросын телевиз хэрхэн өөрчлөгдсөнийг 10 жилээр зураглаж болно. Хараат бус олон нийтийн мэдээллийн хэрэгслийг устгаж дууслаа. НТВ телевизийг Кремль рүү эргүүлж чадсан, бие даасан интернэт-сайт, сэтгүүлүүд, мөн “Коммерсантъ”, “Ведомости” хэвлэлийн эздийг сольж, бүтээлч хамт олныг нь задлаж, маш олон сэтгүүлч хэвлэн нийтлэлчид гадаадад дүрвэн гарч, амаа үдүүлсэн сэтгүүлчдийг айдсаар барин суртал нэвтрүүлгээ хийлгэж байна.
Ийнхүү Оросын иргэд 10 жил суртал нэвтрүүлэгт бөмбөгдүүллээ. Хөндлөнгийн элдэв сэдэв сонирхох зав өгөхгүй болголоо. Улс төр ба мэдээллийн альтернатив Орост байхгүй боллоо. Аль ч авторитар улсад тийм л байдаг. Эрх баригчдын монополчилсон телевизүүд л мэдээллийн гол эх сурвалж болно. Оросын иргэдийн 70% нь зөвхөн тэндээс мэдээллээ авна. Сул дорой, завхарсан Европын ба барууны нийгмийн дэргэд Путины эх оронч диктатур нь дээр юм байна гэсэн суртлыг орос иргэдийн тархи руу цутгаж өгнө (Тийм сурталд автагсад Монголд ч олон байна–хөрвүүлэгч). Одоо Орост жирийн иргэд интернэтээс мэдээлэл хайх боломжгүй болсон. Эрх баригчид, хүчний байгууллагууд хяналтандаа авсан. Интернэтийн их орон зайг ид цэвэрлэж байна. Иргэд ядуурах, туйлдах тусам иргэдийг эв нэгдэлтэй байлгадаг, оюун санааг нь нэгтгэдэг тэр хүчин зүйлээ санан мөрөөдөх нь үгүй болдог нь Оросоор нотлогдлоо.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл46
Орос агаа нар ялчихсан уу?
“””Ялж,,, төгс нөгчсөн”””улс болоод л байнадаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,одоо ч бурхан босгож буян үйлдээд ч босохоосоо өнгөрлөөлдөө,,,дампуурна дампуурна гэхэд ингэж дампуурдаг улс бас байдаг л юм байнаа,,,хачин юмшүү,,,
орос 400000 орчим хүнээ алуулсийм байж,харин хохолууд хэдэн хүнээ алуулсныг бичээч,орос сая хүнээ алуулаад укрыг эзэлбэл донбассын нүүрсний орд,дэлхийд байхгүй хар шороон хөрсийг үлдсэн 20 сая хохолын хамт өөртөө нэгтгэж боолоо болговол хэн хожихыг цаад барууныхан чинь мэдээд зэвсэгээ өгөөд ч зогсоож чадахгүй шээс нь гоожоод бна,дахиад 600000 орос үхтэл байлдана гэвэл киевт оросын цэргийн парадаар л төгсөх нь ойлгомжтой болоод явчихна,ялагчийг хэн ч шүүдэггүй тул хохолууд өөрсдөө буруутай,бид чадлаараа тусалсан гээд барууныхан оростой гар барих нь цаг хугацааны асуудал,барууныханд мөнхийн дайсан гэж үгүй,мөнхийн эрх а,иг л бий гэдгийг анхаар
Эмээ уу,,,сэтгэгцийн гүн эмгэгтэй оркоо,,,оросын фашистууд украин хэмээх тусгаар улсруу дайрч орсон болохоор л чиний бичсэн тоогоор,,,, украин хүн,,, цаг бусаар,,, орос алуурчины суманд алуулж үхсэн байнаа,,,
Украйн нутгаа бүрэн чөлөөлчихсөн үү .
Орос агаа нар ялчихсан уу?
энэ дайн төгсгөл болж байгаа юм биш үү. бушуухан төгсгөх хэрэгтэй.
22 онд биш 18 онд дайрах байжээ Путин ! Минскийн хэлэлцээр гэж балайрч байгаад Meркeль чавганцад хулхидуулчихаж Путин ! Тэр хооронд укриан цаг хожоод амжаад зэвсэглэчихэж ! Том алдсан байна !
Орост ялна гэсэн найдвар угаасаа байгаагүй тэдэнд хүний амь огт хамаагүй байдаг аж
Нөгөө ОХУ-н эдийн засаг 2024 онд 3.5% өслөө гэсэн чинь цэргийн аж үйлдвэр 7% өсөө шсн, тэрийг хасахаар ЭЗ -3%. Сар бүрийн 14,15нд гардаг нийгэм эдийн засгийн мэдээ 2-р сард гарсангүй, гаргах гэхээр аймшгийн уналт, ухралт. Инфляц дараад дараад 12%, ажиллах хүчний хомсдол, төсвийн хэт зардал, экспортийн бууралт! Ядаж байхад яг одоогийн мэдээгээр Энэтхэгт рупигээр арилжсан нeфть $61 тэрбум , Гэтэл импорт нь дөнгөж жилийн $5 тэрбум (India to Russia) Рублийн уналт дахин эхэллээ, 130-140 хүрнэ гэж оросын биe даасан эдийн засагч хэд хэдэн хүн таамаглаж бн. Өвдөлт дөнгөж эхэлж бн, 2024 оны сүүл хүнд байдал зэрэг олон хэсэгт нуух аргагүй харагдана.

Болж болж,,,орос фашистууд муугаа үзэг,,,
nogoo hudalaa vlgeree yriad l. orosiin ediin zasag osood gadaad gargaj buin ulam ih bolood bna. zovhon neft hii bishee. hvns vr taria bordoo 48 terbumiin baraa gargajee. orosd ajilguidel algaa.. baraa bvteegdhvvn orosd oorsdoo hiideg bolson tul aj vildver ers osood bna. harin eseregeerei germanii fransiin ediin zasag buurch ajilguidel nemegdej vne huls memegdeed dampuurch bna. bvh evrop dayr hodoo aj ahuin tariachid ni bosolgo gargaj jagsaal hiij zam haaj bhad orosd dampuurch geed burah yum daa. enhthegees orosuud baraa tovar em taria geed bvgdiig abch bolonoo. abah yumanii uvhir bii ch dee. orosuud frontod ylij ediin zasag tun sain bna. anh 2014 ond horig tabiad oros 3 sar tseeed unaj dampuuran geed baruunii bvh mundag ediin zasagch yriad bsan haa bnaa. hariu hvnsenii horig tabiad baruuniig hvnd baidald oruulsan bol odoo bas 14000 horig tabiad oorsdoo dampuurch bna. delhiin neftiin 12 hubiig hangaj bgaa ulsiig booj haaval neftenii vne chin 200 dollar
Го мо Лхамсүрэн ша.асаар , чи оросын эдийн засгийн оросын эдийн засагчаас илүү мэдлээ биз! Энэ өвөл хэдэн хот хөлдөж, орос хэрхэн өвөлжсөнг сонссон уу? Ажилдаа хүчний дутагдлаа африк, бангладeшээс нөхнө гээд төв тв ярьж бн.
nogoo hudalaa vlgeree yriad l. orosiin ediin zasag osood gadaad gargaj buin ulam ih bolood bna. zovhon neft hii bishee. hvns vr taria bordoo 48 terbumiin baraa gargajee. orosd ajilguidel algaa.. baraa bvteegdhvvn orosd oorsdoo hiideg bolson tul aj vildver ers osood bna. harin eseregeerei germanii fransiin ediin zasag buurch ajilguidel nemegdej vne huls memegdeed dampuurch bna. bvh evrop dayr hodoo aj ahuin tariachid ni bosolgo gargaj jagsaal hiij zam haaj bhad orosd dampuurch geed burah yum daa. enhthegees orosuud baraa tovar em taria geed bvgdiig abch bolonoo. abah yumanii uvhir bii ch dee. orosuud frontod ylij ediin zasag tun sain bna. anh 2014 ond horig tabiad oros 3 sar tseeed unaj dampuuran geed baruunii bvh mundag ediin zasagch yriad bsan haa bnaa. hariu hvnsenii horig tabiad baruuniig hvnd baidald oruulsan bol odoo bas 14000 horig tabiad oorsdoo dampuurch bna. delhiin neftiin 12 hubiig hangaj bgaa ulsiig booj haaval neftenii vne chin 200 dollar
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
adveekad orosuud mash hohirol bagtai avsaniig ukrainuud hvrtel oorsdoo yrij bna. Harin ukrainii hohirol bol asar ih baisaniig yriad bna. bvh gudamjind ukrain tseregvvd hvvr hevtej bna. f-500 gedeg gulsdah bombogoor bombogdoj puujingiin sistem ih buunii tsohiltond ortoj zovhon 24 tsagad 1500 tsereg vhjee ukrainii. Orosd 1000 hvn olzogdoj 60 garui sharhtdaj bertsen hvmvvsiig abarjee orosuud .odoo terenees hoish 4 tosgoniig ezelij abaad bna. ukrainuud ih buunii sum bhgui , hvn hvch baihgui bvh frontond ylagdaj bhad Nomuundari geh hvvhen sonin. mnd yluuij tenegteed bnaa. hen iim yumand itgeh be dee. daraa ni yaj hvnii nvvr haran daa Momuundari min dee.. onigoo bolon chi ter 25 iin Ulambayr , eglae TV iin ganbayr nar daraa ni. boon hudalaa yrisaar l. odoo dain barag namar gehed ukraind armi geh zvils vldehgui boloh geed bna. odoo bvr ih sularsan da.amerikuud 60 terbumiig uguud nemergui de. ehleed zevseg sumaa hiih gej udaad l duusan daa..

Эцсийн эцэст нь оросууд шившигтэйгээр ялагдах болно доо. Шударга ёс ялдгийм. Түрэмгийлэл балардгийм даа

Орос Авдийвкад арван долоон мянган цэргээ алдсанаа хүлээн зөвшөөрсөн.
Орос Авдийвкад арван долоон мянган цэргээ алдсанаа хүлээн зөвшөөрсөн.
Орос бидэн рүү довтлохгүй ээ, муу сайн ч ахан дүүс байна даа гэж Украйнчууд итгэж байж. Гэтэл юу болов? Оросууд манайх руу довтлохгүй гэх баталгаа байна уу?
НАТО Украйныг гишүүн болгох тухай яригдсан тэр үе, Добасс туурга тусгаар болох зэвсэгт тэмцэл эхлээд 12 жил болсон Кремийн орос хэлт ард түмэн Орос оронтой нэгдэхиг хүссэн тодорхой 3 шалтгааны улмаас Орос Украйны НАТОг эртхэн дарах гэж дайрсан нь үнэн. Монгол Улс маань Оростой стратегийн иж бүрэн түншлэлтэй бөгөөд Монгол Улс хэзээ ч НАТО болон Америкийг давраахгүй. Оростой муудвал Дундад Улс шууд цэргээ оруулна. Америк Монголын төлөө байлдахгүй. Тийм газарзүйн боломжгүй. Гүржийг Орос эзлэхэд Америк огт хөдлөөгүй. Эцэст нь Гүрж газар нутгаа алдаад дууссан. Яагаад Орос цэргээ оруулсан бэ гэсэн чинь Гүржийн ерөнхийлөгч Саакашвили НАТО гэж баахан гүйсэн юм байна. Тэхээр НАТОд дургүй хоёр хөршийн ашиг сонирхолыг харгалзах хэрэгтэй. Америкийн Нэгдсэн Улс Афганистаны ардчилсан хүчнүүдийг Талибанчуудад зүгээр хаяад өгсөн. Тэр байтугай Афганы Үндэсний Армийн Тусгай хүчнүүдийн цэрэг офицерүүдийг утасны дугаар гэрийн хаягийг Талибанчуудад өгсөн шүү. АНУ Монголыг ашиглаад хаяна шүү.
Орос Монгол 2 стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт ТУСГААР УЛС бөгөөд Зөвлөлт Холбоот Улс болон залгамжлагч Оросын Холбооны Улстай бараг 100 илүү жил ах дүүс болон найрсаг анд нөхдийн хэмжээнд туурга тусгаар улсын сайн хөршийн харилцаатай байгаа. Америкийн Нэгдсэн Улсын хувьд Гүржийн Саакашвили, Афганистаны ард түмэн, Өмнөд Вьетнамыг сайн санах хэрэгтэй.Гүржүүдэд тусласангүй, Афганчуудыг хаяад явлаа. Үнэндээ Талибанчуудад ялагдсан. Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Чан Кай Шиг хаяад явсан. Нэг иймэрхүү барьцгүй улс бол АНУ. Ядаж байхад 4жил болоод гадаад бодлого ньөөрчлөгдөнө. Баталгаа байхгүй. 2024 Украйн ялагдах магадлалтай. Гаднаас зэр зэвсгийн тусламж зогсобол Украйн ялагдана. Оросын эдийн засаг дайны байдалд бүрэн шилжсэн бөгөөд хоол хүнс шатахуунаар гачигдах зовлонгүй
Украины цэргүүд олноороо бууж өгч байгаа бөгөөд 200 орчим цэргийн албан хаагч олзлогдсон байна .
Их7НАТО маш хүнд цохилтонд орооСэхээнд байна
Орос Хүчирхэг гүрэн гэдгээ ёстой нэг харуулж байнаа
Украины цэргүүд олноороо бууж өгч байгаа бөгөөд 200 орчим цэргийн албан хаагч олзлогдсон байна .
Украины цэргүүд олноороо бууж өгч байгаа бөгөөд 200 орчим цэргийн албан хаагч олзлогдсон байна .
Үүслээсээ алуурчин тонуулчин дээрэмчинбүлэг хүмүүсий ӨнөөийнУкрайн гээд байна
Оросий нх болсон нь үр дүн
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
тодорхой бичиг
Манай хайрт ах оросчингуудад л таагүй мэдээ байна даа ах оросд яаж ч зусардаад ертөнцийн хамгийн тэнэг чукчагаараа л үлдэнэ дээ