Албаны мэдээ: Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэв. Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү хүнд тусав гэхчлэн.
Үнэхээр Монголын хөдөө гамшгийн байдалд байна. Их цас хөдөөг даржээ. Яалт ч алга. 2009-2010 оны зуднаар 5-6 сая мал хорогдсон гэсэн албан бус тоо явж байна. Одоогоор сая хагасаас давсан мал осгожээ. Нэмэгдэх ч байх.
Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү.
Малчид ба “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хоёр талаасаа ямар их холбоотой вэ гэдэг нь л энэ өдрүүдэд харагдаж байна гэж би хэлэх гээд байна. Ямар холбоо? Эх орныхоо хүнс, тэжээл, экологи, хөрс, усыг хайрлаж гамнах, арвижуулах бүх нийтийн үйлсэд малчид маш чухал, бүр голлох үүрэгтэй гэж би боддог. Тэд эх орноо малын бүтээгдэхүүн, юуны өмнө органик мах сүүгээр хангадаг л юм бол мал сүргээ өвөлд нь, зуданд нь, цасанд нь бэлтгэх учиртай юм.
Малчны цуцалтгүй ба бүтээлч хөдөлмөр илт дутаж байгаа нь харагдлаа. Малчдыг сөхөрч унатал нь ажиллуулах тухай биш, тэд жигд хэмнэлтэй, төлөвлөгөөтэй, бүтээж босгож, шинийг сэдэж ажиллана, тэр нь өөрсдөд нь аз жаргал болно гэсэн утгаар хэлж байна. Сонирхолтой, арчаатай амьдармаар байна.
Мал Төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн эцэг хуулийн заалт бол Төр-засаг хамаг малыг нь харж хамгаална, зуд, эрсдэлээс аварна гэсэн шууд утгаар хэлэгдээгүй юм. Маш ерөнхий утгаар, бүр гүн ухаан-иргэншил соёлын агуулгаар хэлэгдсэн юм. Монгол эх орон гэсэн санаа цаана нь байдаг юм. Яг үнэндээ бол Монголын хөдөөд бүх мал хувийн өмчийн мэдэлд байна. Маргашгүй ганц үнэн байна: тэд (малчид) малаа 100% хувьчилж аваад эзэмшиж буй юм. Бэлчээр талбай нь ч хэрэг дээрээ хувийн өмчийн хэлбэрт байна. Иймд малчид маань жилийн дөрвөн улирлын турш мал сүргээ аривлах, гамнах, чанаржуулах, XXI зууны дэлхийн хөгжлийн хурданд тохируулж хөгжүүлж байх үүрэгтэй юм. Энэ үүрэг нь мартагдсан, төрийн үүрэгтэй хутгалдсан, цаг зуурын шинжтэй болчихсон учраас ЗУД нүүрлэчихлээ гэж би үздэг. Цаг зуурын гэдэг нь хөдөөгийн ажил амьдралын хэмнэлийг нь би шүүмжлэхдээ тийм үг сонгочихлоо. Хэрэв цас зуд тохиогоогүй бол, урин дулаанаараа байсансан бол Монголын цагаан сар үргэлжилсээр Мартын 8-ны баяртай залгадаг, залгуулаад цэргийн баяр болж үргэлжилдэг нь худлаа биш шүү дээ. Хөдөөд хавтгайдаа тэмдэглэж байхтай бишгүйдээ тааралдсан даа. Хурдан морины өвлийн уралдаанууд гэх мэт найр цэнгүүн бас тасрахгүй.
Тэгэхлээр энэ жилийн зуд энэ бүхнийгээ түр азнаад мал сүрэг, тэр дундаа өвлийн бэлтгэлдээ онц ихээр анхаарах ёстойг сануулах болтугай!
Мал-Малчид & “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” сэдэв рүүгээ эргэн оръё. Малчин өрх бүр, хот айл бүр “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салаа салбар баазууд болох ёстой юм. Мах сүүгээ дээд зэргээр бэлтгэж боловсруулж, смарт болгож, хот суурингийн иргэдэд худалдах, эсвэл хөдөөдөө хэд хэдээрээ нийлж хоршоод жижиг аж ахуй болж зохион байгуулагдаад хөдөөдөө бирж байгуулж малын мах, сүү, арьс ширээ борлуулах, экспортод гаргах шаардлага зүй ёсоор тулгарсныг ЗУД хэлээд өглөө. Ганц ганцаараа уулын мухар сахиж өвөлжөөд хэдэн малаа тойлоод нэмэргүй юм байна.
Өвөлжөөндөө дулаан орон сууц, малын дулаан хашаа саравч, агуулах бааз (өвс тэжээлийн) байгуулчихсан мянгат малчид байнаа, гэхдээ цөөхөн байна. Олшруулах хэрэгтэй. Өвөл цас зуданд огт ажрахгүй өвөлжиж байгаа аймаг, сумд ч байна.
Тэдний туршлагыг нийтээр нь түгээх хэрэгтэй мэт. Хөдөөд өвөлжөө гэж ийм ийм ҮЛГЭР ЖИШЭЭ ЦОГЦОЛБОР байдаг гэдгийг одоо загварчлаад Төрөөс дэмжээд хэд хэдэн зудтай аймагт шууд байгуулчихмаар санагдана. Цогцолбор гэдэг нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын өнцгөөс хэлэгдэж байгаа юм. Тэнд нь малчдын тухтай өвөлжих дулаан сууцнаас гадна, байгалийн чулуун хашаа (одоо ямар ч материалаар хийчихэж болно доо), саравч, хүлэмж, агуулах, бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех, үйлдвэр байж болно. Тийм цогцолбор дотроо өвлийн зуданд айдасгүй өвөлжиж болно. Үлгэр жишээ цогцолбор гэсэн санаа цухуйлгалаа. Хэлэлцээрэй.
Хүнсний хувьсгалд нэмэртэй байж болох өөр нэг санаа байна. Намартаа мал заазлах кампанит ажил өрнүүлдэг болмоор байна. Өвлийн цас зудыг давж чадахгүй гэж үзсэн давжаа, хөгшин малаа намар заазлаад хүнсний нөөцөд авчихаад түүнийгээ өвөл, хаваржингаа борлуулчихаж болмоор санж. Энэ олон арван сая малаас заазанд явах нь маш олон сая байж таарна. Заазны дараа дан ашиг шимт мал үлдэнэ. Хэдэн жилийн дараа давжаа биш мал өснө. Заазлагдсан малын мах хаашаа шингэхийг хүнсний хувьсгал заагаад өгнө. Экспортонд гаргаж болно.
Малын амьсгаанаас бусдыг нь экспортолдог гэх гадаадын туршлагаас суралцвал ямар вэ?
Монгол хүн үхсэн малын мах иддэггүй гэсэн яриа хөөрөө их газар авлаа. Үнэхээр олон саяараа осгоод үхчихвэл яах вэ гэдэгт Төр-засаг, мэргэжлийн яам, мал эмнэлгийн ба мал аж ахуйн хүрээлэн, эрдэмтэд хариултаа бэлтгэнэ үү! Бүгд сэтгэнэ үү!
Нэг үгээр асар их мах хөлджээ л гэсэн үг шүү дээ. Даян дэлхий өлсгөлөнгийн аюулын өмнө тулж ирсэн тухай дэлхийн хамтын нийгэмлэгт бишгүй дээ ярьдаг. Арга зам хайдаг. Өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутаг, улс үндэстэнд энэ их мах хэрэг болдог бол олон улсын хүмүүнлэгийн төслүүдийн шугамаар гадагшлуулах арга чарга байж болох уу? Өлсгөлөнгийн аюулын эсрэг хандив болгох санаа юм.
Нөгөө талаасаа манай улс асар их нутагтай тулдаа сая сая сэг зэмээ шингээчихдэг гэдэг ойлголтоосоо ерөөсөө салбал ямар вэ? XXI зууны шинжлэх ухааны эрин үед осгож үхсэн малын сэг зэм, эвэр туурай, арьс үсийг боловсруулах арга техник, технологи, хоргүйжүүлэх бодис өөр юу ч юм бүтээсэн байгаа даа. Осгож үхсэн малаас малын тэжээл, бордоо гаргаж авсан туршлага ч байх шиг дуулддаг.
Энэ зудны дараачаас “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын аймгийн салбарууд нэн яаралтай дараахи ажлыг хиймээр байна. Юуны өмнө зуданд нэрвэгдсэн малчдыг энэхүү хувьсгалт хөдөлгөөнд элсүүлмээр байна. Тэднийг эргэж малжуулах ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран хиймээр байна. Төллөх мал зээлээр өгч маллуулан төлийн тодорхой хувийг аймгийн “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын салбарын мэдэлд тусгай фонд болгож тусад нь үржүүлмээр байна.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын торгон сүрэг бий болгосон ч яадаг юм. “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын мал ба малчид гэж тусад нь онцгойруулан гаргаж сурталчилсан ч болох мэт. Тэгж алдаршуулбал ямар вэ?
Монгол орны бүх малчид, малчин өрхүүдийг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д татан оролцуулах аян, кампани, сарын ажил (малчид хүнсний ногоо, малын тэжээл тариалах гэх мэт), энэ чиглэлийн хавар зуны сургалт, намрын тэжээл бэлтгэх уралдаан аяныг төлөвлөгөө зохион байгуулалттай өрнүүлж, нийт малчдаа өргөнөөр татан оролцуулмаар байна. Сургалтууд олон чиглэлээр нэн чухал байна. Малчдыг гэгээрүүлэх хэрэгтэй. Сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй болсныг ЗУД харууллаа.
Хойтон хавар гэхэд малчид маань мах сүүнээс гадна хүнсний ногооны наад захын жижиг хүлэмжтэй, талбайтай, зундаа ургадаг халиурдаг бүх өвсөө (нийслэл, аймгийн төвүүдийн саад цэцэрлэгүүдийн бүх өвс!) хадаад хураагаад авчихсан, нөөцөлчихсөн, нураад уначихсан өвөлжөө хаваржаагаа засаад сэлбээд хүн малдаа ээлтэй болгочихсон байгаасай гэж ерөөе! Зуд том сануулга боллоо!
Д.Баярхүү:
Сэтгэгдэл68
Зуднаар нохой таргалж зовлонгоор дарга нар баяжина гэдэг үг бий дээ..
ТВ ээр харж байхад Хөдөө маань огт техникжээгүй харагдаж бна . ТРАКТОР БУЛЬДОЗОР ЖИЖИГ ОВРЫН ХӨДӨӨ АЖЛЫН ЗАЙЛШГҮЙ ТЕХНИК ОГТ БАЙХГҮЙ ХАРАГДАНА . НЭГ Л ЦАС ХҮРЗДЭЖ ЗАМ ГАРГАСАН ХҮМҮҮС ! ИЧЭЖ ҮХМЭЭР ЮМ АА ХҮНД ХӨНГӨН ТЕХНИКЭЭР ГОЛ ГОЛ ЗАМ ХАРГУЙ ЦАС МӨСӨӨ ТҮРЖ БОЛНО ДОО ! ОНГОЦ НИСДЭГ ТЭРЭГ ГЭЭД БҮР АЧААНЫ НИСДЭГ ТЭРЭГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ! ХААШАА ЯВААД БНА АА ДУНДАД ЗУУНЫ МАЛ АЖ АХУЙ ТЭР ХЭВЭЭРЭЭ Л ХАРАГДАНА ХҮНЭЭР БИШ ХҮЧИТ ТЕХНИКЭЭР ОНЦГОЙ БАЙДАЛД АЖИЛЛАНА !!! ТОМ ШАЛААНЗНЫ ЗАМЫН ЦАС АРИЛГАЖ АМЬСГААДСАН ХҮМҮҮСТЭЙ ТУСЛАМЖЫН ЦУВАА ХИЧНЭЭН ХОЛ ЯВАХ ВЭ ! ХААНА БНА ТЭР АЛСЫН ХАРАА ЭНЭ ТЭР СҮРЖИН НЭРТЭЙ СУРАГГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД !!! ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙН ТУХАЙ БОДОЖ ТӨЛӨВЛӨДӨГ ЮМС НЬ ДЭНДҮҮ ӨЧҮҮХЭН ДЭНДҮҮ ӨРӨВДМӨӨР Л ХАРАГДАЖ БАЫНА ДАА
Ene Bayarkhuu guai sotsializmiin ued yamar baisniig meddeggui hun bna. yostoi l amisgalaas busdiig ashiglaj bsan. ever,tuurai, huuvur,del,suul... ter togtoltsoogoo l sergeeh heregtei.martagdsan huuchin yumiig shine yum genee gej. yasan unen ug ve
малын амьсгаанаас бусдыг нь экспортолдог гэх гадаадын туршлагаас суралцвал ямар вэ? яахаараа гадаад монгол болчив
яам нь гаднаас их хэмжээгээр тэжээл оруулаад томоор унагаачихвал, гаднаас улаан буудай оруулж ирээд их цавччихвал гэсэн буруу эргэсэн урвуу “хөгжсөн” гадаадад зориулсан болчоод. ажил хийх хорио
орсоос салгаад хаячихсан учраас монголын мал дуусахнээ Мал аж ахуй хүн эмнэлгийг орос шууд авч явсан шүү дээ хөнгөн хүнсний үйлвэрүүд хаачваа
орсоос салгаад хаячихсан учраас монголын мал дуусахнээ Мал аж ахуй хүн эмнэлгийг орос шууд авч явсан шүү дээ хөнгөн хүнсний үйлвэрүүд хаачваа
хийхгүй ээ. юу ч бэлэн биш. хэн ч хийхгүй. эзэн алга. дуучин тамир бөх тэжээж бэлдээд тэжээгээд хувцаслаад цэрэг цол хувцас тэтгэвэр өгөөд суух.
бөх дуучин олширлоо гэж гайхаад
Д.Баярхүү багш хувхай социализмын үед малчны амьдрал ямар байсныг өөрийн биеэр 1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан албан байгууллагынхаа шеф нэгдэлд очиж төл бойжуулахад нь очиж туслаж байсны хувьд сайн мэддэг болоод л бичиж байгаа юм. Энэ тухай түүний бичсэн Социалист хөдөө буюу гунигт дурсамж өгүүллийг олж уншина уу.
баярхүүн хамаатан мундаг гахайчинтай. орос одоо гахайн махны илүүдэлтэй болсон. манайруу шахаад. ма хоёр хөрш ургац мах үйлдвэрлэлээ хөгжүүлээд л. манайх юм л бол экспортод гаргана, дотооддоо чанаргүй, гаргах нь битгий хэл импортлоод. агробизнес мэдээ уншчихгүй.
малын амьсгааг нь ашигладаг
Ene Bayarkhuu guai sotsializmiin ued yamar baisniig meddeggui hun bna. yostoi l amisgalaas busdiig ashiglaj bsan. ever,tuurai, huuvur,del,suul... ter togtoltsoogoo l sergeeh heregtei.martagdsan huuchin yumiig shine yum genee gej. yasan unen ug ve
үлгэр жишээ цогцолбор гэж хэлэхгүй л байх шиг байсышд, загвар аж ахуй. бий болоод эхэлж л. үзүүлээд, видео постлоод ярилцаад. ургацын үед 5 саяын цалин нтр. хоол 8G net
гадаад харилцаа чухам яаж наалдахын хүлэмж гэхэд дагнаж байгаа хүмүүстэйгээ харилцахгүй туршлага судлана гээд баахан гадагшаа зугаалцгаагаад ирдэг юм шиг байган. хэрэггүй юм чирээд ирнэ. наалдсан юм байхгүй, үлдсэн туршлага алга.
гаднаас баахан адуу, гахай чирээд ирнэ. мах оруулж ирнэ. тэр адуу маханд ч хэрэггүй. хотын захиргаа үхрийн мах гаднаас оруулах тухай яриа хэлэлцээ хийлээ гээд яригдаад байсан.
гяя сайд японд хүлэмжийн сургалтанд явуулна гэсэн яасан. ма 4 хүн сурлаа гэхэд цааш зуун зуун хүн эндээ сургаад өгөх байсан.
Ene Bayarkhuu guai sotsializmiin ued yamar baisniig meddeggui hun bna. yostoi l amisgalaas busdiig ashiglaj bsan. ever,tuurai, huuvur,del,suul... ter togtoltsoogoo l sergeeh heregtei.martagdsan huuchin yumiig shine yum genee gej. yasan unen ug ve
малын ясны бордоо цусны бордоо ноосоор бордоо гм хийж байгөө. хорогдсон малаар хаягдалгүй ашиглаж хийж болно. ясны бордоон зээл авсан хүүхэн хажуугаар нь зээлийн мөнгөөрөө баахан ээмэг бөгж авч жаахан фактлсан байх.
Одоо улстөрчид нэр төрөө өсгөдөг алтан боломж шүү Уосын мөнгөөр биш хувийнхаа мөнгөөр өвс тэжээл аваад явуулаарай
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
ажлын дарааллаа гаргах. давхардсан төлбөр үргүй зардал одоо хэрэггүй
2009-2010 оны шилжих өвөл 10 сая малаа зуданд алдсан. Энэ жилийн зудын өнгө бас тийм бна. Ер нь нүүдлийн мал зөвхөн Млнголд л бий. Дэлхийн дулаарал, түүнийг дагасан байгалийн давагдашгүй хүчин зүйл нүүдлийн мал аж ахуйг үндсэнд нь сөхрүүлж бна. Үүний гол шалтгаан нь зуны хур тунадас, газрын гарцын доройтол. Тиймээс цаашид он удаан жил үргэлжлэх байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлд зохицож, хамгийн ашигтай, хамгийн үр дүнтэй нүүдлийн мал аж ахуйн эрхлэлтийн стратегийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах ажлыг төр хийх цаг болсон. Газар тариаланч мөн ижил. Харин энд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бас их тулгуур болноо.
тарилга эргээд мал амархан осгох шалтаан байгамаа. climate change. ганц дулаарал гэхгүй. зундаа шөнө нь хүйтэн өдөр нь халуун. газрын гарцын доройтол гэхийн… ургамалжуулах өчнөөн мэргэжилтэн байна, хүрээлэнгүүд байна. тэжээлийн туршилтын талбайд нь ажилласан. газартаа буруу хандвал цөлжих урд хөршийн гамшиг бий. малд ч бас
Америк Ардчилал монголын нийгэмд, монголчуудад ямар их гай тарина вэ? Социализмын үед монголын бүх өвөлжөөнүүд одоогинх шиг саравчтай хашаатай биш, битүү хашаа, хороотой байсаан. Яг л олон машины гараж шиг. Гайт Америк Ардчилал 1990 онд Монголд гарч ирээд яг өмч хувьчлалаар монголын үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр тонон дээрэмдсэн шиг монголын бүх өвөлжөөны битүү хашаа, хороог өмч хувьчлал нэрээр тонон дээрэмдсэн. Тэгээд бүх малчид зөвхөн сравчтай хашаатай хоцорсон. Энэ бүхнийг би хоёр нүдээрээ хараад сэтгэлдээ харуусаж явсан. Монголын бүх гай, зовлон, дампуурлын эх булаг, ундрага нь гайт Америк Ардчилал юм шүү дээ залуус минь. Одоо гайт Америк Ардчиллыг халаад Хятад улс шиг агуу их Марксын онолоор хөгжицгөөе.
америк барууны бараа товар гоё шдэ. бүгд үхэлддэг
тэр барууны бараа таваарыг идэх биш мал минь,соцын үе шиг гэдэс цатгалан,мөр бүтэн байхад л боллоо,элдэв тансаг зүйл хэрэггүй
байж бай л даа, бичиж дуусаагүй бна. ургамлын тос яг барууных шиг савлагаа шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлээд тариаланч амсуулж байнаа. чакын буурцгын тос. дээр нь сармис бяцлаж амталаад талх дүрж иддэг л гэнэ. идлээ. зүгээр дажгүй. гоё болж гээд шошгы нь арчаад зүлгэчихсэн чинь чиний миний чак бөөн юм болчдын. 😆
барууны гурил, гоймон. edeka-н spaghetti урсдаг. ану olive 🫒 тос аймар гашуун байнаа, муудчихсымуу гэмээр. мах л шарах юм биз дээ, гэвч махаа шүүсэнд нь жигнэнэ.
манайд одоо тэргүүний сайчууд байна, барууны техник байна. бүх алдаа, тэжээлийн хордлого бүгд ороод ирчихсэн бүгд байна.
хятад ковид хямралаар гурав гурван зарчим хэрэгжүүлээд явсан. дотоодын хэрэглэгчийн мөнгийг дотоодод нь. манай гяя хаая ногоон цагаан мэдээгээ авсан уу. гяя ирсэн зочинг музей үзүүлдэг л ажилтай болж. гадаад элчид, гатнуул нь нарко кортель хар тамхины наймаачид.
буурцгын тос загас шиг амттай. рапсын тос байлгүй.
гадаад харилцаа ж: яг яах ёстой байсан. баярхүү юу хийж чадах байв.
ан сайд саудын арабаас монгол мэргэжилтнээ дуудаад баахан кэмп байгуулаад бөөн юм болох гэсэн байхгүй. дүү хүртэл гаднас ирэх гэхээр нь, юу ч байхгүй төлөвлөгөө ч байхгүй шүү боль гээд болиулчихсан.
Соц нийгмийн үед нэгдэл гэж боломжийн зохион байгуулалттай хөдөө аж ахуйн бүтэц байлаа. Хамтын хөдөлмөр, нэгийнхээ дутууг боломжтой нь нөхдөг, бие биедээ хүнд үед тусалдаг байв. Гэтэл хуучин нийгмийн муухай юм гээд нулимж, дэвсээд газар доор оруулваа. Мал нь 60-70 сая хүрээд хагартлаа баяжих болов уу гэтэл байдал улам хүндрээд байх юм.
нэгдэлд зөвхөн мал биш хүн цөөтэй монгол бие биедээ туслах гэр бүл эрүүл мэнд боловсролоо хамт рах ээлжилж сургуульд хүргэх шугам холбоо байгуулах бие биенээсээ сурах хамтран амьдрах нийгмийн сэтгэл зүйг практик дээр хэрэгжүүлж байв эх оронч хүмүүжил байсан
кампант ажил. компани руу л явжээж. авч гээх юув. 30-аад оны соц, ану-н хямрал өлсгөлөн. хүүхдийн бөгс идсэн ямар амттай байваа түүхүүд бий шд.
Өвөлжөө хаваржааныхаа дэргэд 1-2 га эсвэл 5 га хашаалаад сайхан хадлантай болж болно. Эсвэл өнгөн сайжруулж тариалаад жилийн хэрэгцээт өвч тэжээлээ бэлтгэж болно. Орон нутгийн удирдлагууд алсаас өвс тэжээл зөөвөрлөн дундаас нь ашиг л хараад байх шиг. Санаа тавьцгаах биз.
хоёр шуудай тэжээлийг хорин хүн 6 жипээр аваачийж өгөөд хамаг буузыг нь жигнүүлж идчээд явж байна гэнээ. ккк
Энэ баярхүүгээс үнэхээр зайлах юмсан сонин.мн үзэхээр л болсон болоогүй энэ нөхөр залхаж байна СОНИН.МН САЙТЫНХААН БОЛЪЁ....
Энэ зун бэлчээр газар малын хөлөөс жаахан амарч сэргэж мэдэх юм
Энэ зун бэлчээр газар малын хөлөөс жаахан амарч сэргэж мэдэх юм
Үнэн шүү
Элдэв юм сараачихын бөөн дур, мэддэггүйгээ мэддэггүй энэ нөхөр мөн ч олон юманд хошуу дүрэх юмдаа, залхаж байна, Тэр гадна харилцааны талаараа л ярьж бай. Энэ мэтийн зүйл яриад байхаар чинь ичмээр

2009 онд зунд нь ган болоод өвөл нь зуд болж мал олон саяараа үхсэн. Энэ жил тийм биш.
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
ТВ ээр харж байхад Хөдөө маань огт техникжээгүй харагдаж бна . ТРАКТОР БУЛЬДОЗОР ЖИЖИГ ОВРЫН ХӨДӨӨ АЖЛЫН ЗАЙЛШГҮЙ ТЕХНИК ОГТ БАЙХГҮЙ ХАРАГДАНА . НЭГ Л ЦАС ХҮРЗДЭЖ ЗАМ ГАРГАСАН ХҮМҮҮС ! ИЧЭЖ ҮХМЭЭР ЮМ АА ХҮНД ХӨНГӨН ТЕХНИКЭЭР ГОЛ ГОЛ ЗАМ ХАРГУЙ ЦАС МӨСӨӨ ТҮРЖ БОЛНО ДОО ! ОНГОЦ НИСДЭГ ТЭРЭГ ГЭЭД БҮР АЧААНЫ НИСДЭГ ТЭРЭГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ! ХААШАА ЯВААД БНА АА ДУНДАД ЗУУНЫ МАЛ АЖ АХУЙ ТЭР ХЭВЭЭРЭЭ Л ХАРАГДАНА ХҮНЭЭР БИШ ХҮЧИТ ТЕХНИКЭЭР ОНЦГОЙ БАЙДАЛД АЖИЛЛАНА !!! ТОМ ШАЛААНЗНЫ ЗАМЫН ЦАС АРИЛГАЖ АМЬСГААДСАН ХҮМҮҮСТЭЙ ТУСЛАМЖЫН ЦУВАА ХИЧНЭЭН ХОЛ ЯВАХ ВЭ ! ХААНА БНА ТЭР АЛСЫН ХАРАА ЭНЭ ТЭР СҮРЖИН НЭРТЭЙ СУРАГГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД !!! ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙН ТУХАЙ БОДОЖ ТӨЛӨВЛӨДӨГ ЮМС НЬ ДЭНДҮҮ ӨЧҮҮХЭН ДЭНДҮҮ ӨРӨВДМӨӨР Л ХАРАГДАЖ БАЫНА ДАА
модоо барьсан ионгрл гуйлгачин д гинжит трактор байтугай зуухны хусуур төмөр хайлж хийэ чадахгүй
Энэ Баярхүү үнэхээр "аугаа" сэтгэгч шүү,мэдэхгүй чадахгүй юм байхгүй,нүх болгонд бөглөөс болдог.
Мал аж ахуйг эдийн засгийн өндөр үр ашигтай эргэлтэнд оруулмаар байна. Ийм тогтвортой системд шилжмээр байна.
Энд бичсэн саналыг сайтар бодож хэлэлцмээр. Цаашид мянгат малчин биш, "Шилдэг малчин" цол бий болгож, нэг малаас хамгийн их мах, сүү, ноос ноолуур бэлдсэн малчныг урамшуулж байхаар тогтвол зүгээр юм. Ингэхдээ цөөн малаас хамгийн их мах, ноолуур бэлдэж борлуулаад түүнийхээ татварыг төлсөн бол урамшуулдаг болмоор. Үүнийг харин аймаг, сумдаар ялгаатай хийж болно. Ашиг шимийг нь сайн ашигладаггүй, харж баясдаг малын тооны хэрэггүй баймаар..
Зөв санаа бичжээ.Зуд болсон айлын хашааг хороог хараарай.1хонь худалдсан үнээр томоохон гялгар уут аваад хашаагаа бүрэхийг сэтгэдэггүй хүмүүсийн мал үхэхгүй яах юм
Нэг хонийг 3 жил тэжээж 180000 төг р борлуулж бнх Тэгэхээр хэцүү ч юм даа Махны үнийг чөлөөлөх л ёстой бх даа
Огт хөгжөөгүй хөгжих мааш дургүймшдэ энэ хөдөөнийхөн чинь.бүгд гар утастай нетэд холбогдсон захын үнэ ханшийг хараад сууж байдаг улсууд мөртлөө тархиа жоохон ажиллуулж шинэ хэв маягаар амьдрах мааш сонирхолгүй,чингисиин үеэс ийм байсаан гээл хөшчихдөг нь ганцхан зуднаар модоо барихад хүргэж бгаамаа.одоо жоохон өөрөөр амьдрах байхаа

эсэргүү барууны цөөвөр.гамшгаар баяртайгаар доромж үгээр гийгүүлэхүү?
Баярхүүд мэдэхгүй зүйл, бичихгүй сэдэв гэж бхгүй болж байх шиг бна. Яагаад бгаа пм бол доо хөөрхий. Байгалын гамшгийг хичнээн дулаан хашаа, өвс тэжээлтэй блаа гээд давчихгүй. Доор хаяж малыг усалж байх хэрэгтэй болно. Баас шээс хэвтэрийг нь цэвэрлэнэ. Ажил их шүү дээ.

шээг баас хөрөлийг зайлуулахгүй хжвтүүлсээр байгаад хөл ннь хөлдөж үүхдэг
Худлаа хуцахаа боль.
Баярхүүд мэдэхгүй зүйл, бичихгүй сэдэв гэж бхгүй болж байх шиг бна. Яагаад бгаа пм бол доо хөөрхий. Байгалын гамшгийг хичнээн дулаан хашаа, өвс тэжээлтэй блаа гээд давчихгүй. Доор хаяж малыг усалж байх хэрэгтэй болно. Баас шээс хэвтэрийг нь цэвэрлэнэ. Ажил их шүү дээ.
Баярхүүд мэдэхгүй зүйл, бичихгүй сэдэв гэж бхгүй болж байх шиг бна. Яагаад бгаа пм бол доо хөөрхий. Байгалын гамшгийг хичнээн дулаан хашаа, өвс тэжээлтэй блаа гээд давчихгүй. Доор хаяж малыг усалж байх хэрэгтэй болно. Баас шээс хэвтэрийг нь цэвэрлэнэ. Ажил их шүү дээ.
Баярхүүд мэдэхгүй зүйл, бичихгүй сэдэв гэж бхгүй болж байх шиг бна. Яагаад бгаа пм бол доо хөөрхий. Байгалын гамшгийг хичнээн дулаан хашаа, өвс тэжээлтэй блаа гээд давчихгүй. Доор хаяж малыг усалж байх хэрэгтэй болно. Баас шээс хэвтэрийг нь цэвэрлэнэ. Ажил их шүү дээ.
шээсэн дээр нь хэвтүүлсээр мсөн дээр хэвтсээр хөл нь хөлдөж үхсээр---------------------------------