МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 27 /РИА Новости/. Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглосон шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри хэлэхдээ “Олимпын бүх тамирчин шударга ил тод өрсөлдөөнтэй тэмцээнүүдэд оролцох эрхтэй гэдэгт тамирчин байсан хүний хувьд би хатуу итгэлтэй байдаг. Бидний хэрэгжүүлэх шинэ бодлого нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд түүнийг анагаах ухааны шинжээчдийн оролцоотойгоор боловсруулсан. Тэгэхээр биологийн хувьд эр хүн болж төрсөн хүмүүс эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох нь шударга бус гэдэг нь тодорхой байна. Түүнээс гадна зарим төрлийн спортод ингэж оролцох нь аюул дагуулдаг” гэлээ.
Шинэ дүрэм журмыг 2028 онд Лос-Анжелес хотод болох Олимпын наадмаас эхлэн мөрдөнө. The Telegraph сонинд бичсэнээр, эмэгтэйчүүдэд байдаггүй SRY генийн скрининг шинжилгээгээр тухайн тамирчин эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож болох эсэхийг тодорхойлох ажээ. Хэрвээ шинжилгээний хариу сөрөг гарсан нь алдаатай гэж үзээгүй тохиолдолд уг сорилыг нэг л удаа авна.
Өнгөрсөн оны хоёрдугаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Лос-Анжелесийн Олимпод трансжендерүүд оролцохыг хориглоно гэсэн юм. Дараа нь тэрбээр Америкийн боловсролын байгууллагуудад Олимпын төрлүүдээр болдог эмэгтэйчүүдийн тэмцээнд трансжендер тамирчдыг оролцуулахыг хоригложээ.
Б.Адъяахүү
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл6
Анхны эмэгтэй Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан маш зөв шийдвэр гаргажээ.
Bravo
Хоёр нүүртэй ,ичгүүр сонжуургүй жигшүүртэй хүн хогнууд бол ОУОХ нд сууж буй энэ алнууд юм. Дөнгөж саяхан л АНУ н шахалтаар трансжендер хог шаарнуудыг оролцуулах нь хүний эрх гээд улилдаж байсан байх аа. Одоо Трамп гарч ирээд трансжендер новшнуудыг их спортоос хөөнгүүт урьдын шийдвэрээсээ буцаж ариун шударга амьтад болж жүжиглэж байна. Трамп ажлаа өгөөд өөр нэг хүн хог гарч ирээд трансжендерүүдийг оруулна гэхээр ,жаа гээд шийдвэрээ өөрчлөх заваан новшнууд. ОУОХ бол жорлон юм.
Ардчилал гэж бузар байна
Хамгийн сүүлийн өгүүлбэрийг ойлгосонгүй.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )