Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.
Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.
Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.
Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.
Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл9
Володин гөлөг төөрүүлжээ!!
трампийн ""м ирный совет""-д - зөвлөлд орсон бол одоо орсын евразийн олон улсын ""эдийн засгийн союз-зөвлөлд орох нь бүр ашигтай казакстан ямар өндөр хөгжилтэй байгааг бид харсаан эрүүл мэнд боловсрол ярих юм биш сайхан хүнс ёстой цэвэрхэн бруцеллёз гэхэд найман үзүүлэлтээр гаргана
Буриад нь Монголыг төлөөлөөд Азийн дайсан Оросын колониудтай найз болжээ.Оросууд доорд Монгол Казах Киргизүүдийг хэзээ ч дээрд Еврей Армени Славуудтай адил үзэхгүй.
М.Горбачёв Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд 1989 оны 5-р сард Бээжинд айлчилж, Дэн Сяопинтэй хэлэлцээ хийхэд хятадын тал ЗХУ-ыг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардсаны дагуу ЗХУ 1989 оны 12-р сараас 1992 оны 9-р сарын хооронд Монголд байсан цэргээ бүрэн гаргасан!! Тэгэхдээ Монголын талд урьдчилан мэдэгдээ ч үгүй! Гэтэл оросын жирийн иргэд болон монголчууд БНМАУ-ын Засгийн газар оросын цэргийн ангиудыг хөөж гаргасан мэтээр гаж буруу ойлгодог!! Горбачёв Монголыг колони улс мэтээр тоомжиргүй хандсан!
100 % монголын ард түмний өмч үнэ цэнэтэй ашигт малтмалын ордуудын өгөөжийн 60-хан хувийг монголын 3,5 сая ядуу ард түмэн, 40 %-ийг Оджаргал, Нямтайшир, Цагаан мэтийн олигархиуд хармаандаа хийх юм уу. Энэ бол гай, гутамшиг. Занданшатар монголын 3,5 сая ядуу ард түмнээр доог тохуу хийж байна.
Учрал гэгч этгээд Монголд өдөр бүр Орос улсыг, Оросын ард түмнийг муулчихаад, барууныг магтчихаад, ямар нүүрээрээ Орост очиж орос хүмүүстэй уулздаг байна. Ёстой хоёр нүүртэй хон хэрээ гэдэг л ийм байдаг байх.
chi Mongol hyn men yy?esbel erloiiz yy?...ylas eh ornii telee ajillaj baigaa hyniig myy heldeg hen be?.......geleg ee...Hol ochij hyz!!!!!!!!!!!!!!!!!!!chamaig hen ch tanihgyi ee!
Түрэмгий орос нөлөөллөө бэхжүүлэх л гэрээ бгуулжээ
Оросын хөрш Хэнтийн Хүрэлсүхийн тавьсан ерөнхий сайд нь томилогдоод Москва явж Оросуудад бараалхлалаа. Одоо өөрийн тусдаа эх оронтой буриад, их хурлын,намын дарга Учрал нь явж бараалхаж байна.Социализмаа санагалзсан хойд нутгийнхан Монголыг энэ янзаараа устгаж Бурятын нэг тойрог болгоно.Ёврейчүүдийг магтаж өөд татдаг Оросууд нутагтаа өөрсдийгөө Монгол биш гэдэг онигор халтар Бурятуудыг хүн гэж үздэггүй.