2026 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” уран сайхны кино нэгдүгээр сарын 15-аас эхлэн дэлгэцнээ гарахад хэдийн бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар “Бүүвэй”, “Шар гэгээ”,“Татар” кинонуудыг бүтээсэн Б.Батдэлгэр ажилласан байна. Уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчдээс эхлээд шинэ өнгө төрхийг бий болгох үүднээс олон нийтэд танигдаж амжаагүй уран бүтээлчдийг гол дүрээр урьж тоглуулсан нь онцлууштай юм.

“Задлаагүй захиа” бүтээлийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг Гавьяат жүжигчин Г.Золбоот амилуулжээ. Түүний анхны театрын дүр нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүр байсан бол энэхүү дүрээрээ 40 жилийн дараа үзэгч олонтойгоо дахин уулзах гэж байна. Энэ бол “Задлаагүй захиа” уран сайхны киноны уран бүтээлчид дүрээ сонгохдоо хэрхэн ач холбогдол өгч, эрэл хайгуул, судалгаа явуулсныг илтгэж байна. Ингээд шинэ оны дараахан үзэгчдийн хүсэн хүлээсэн “Задлаагүй захиа” уран сайхны кино хөшгөө нээн дэлгэцнээ гарахад ойртсоор байна.


Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл1
ene Zolboot biluu?;;;ene metiin tenbegyyded sahal ysee ikhe yrgyylaj ylgerledeg teneg gej habiinhan bygd medne....tyynii byteesen dyr gekj yu baihab dee!:!!!!zailuul...........Bysadiin l demjleg olsirdog yum suu!!!!jujigchin gej cheejee delddeg gamsigyyd baga sig obognooroi??????????????????????????T a nartai ch ygyi ch Mongol sain myygaaraa heldegeeree heleed yabah bolno??????????????Ta nar yamar chagaan Chegmid gyai yu?..................................