Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3 жил 11 дэх сардаа (тасралтгүй 1403 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины генерал Николай Маломуж, оросын сэтгүүлч Андрей Караулов, оросын зохиолч Марк Солонин, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, америкийн тоймч Рожер Бойс, Зөвлөлтийн ардын жүжигчин Зиновий Гердт нарын хэлсэн ярьснаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Путины явуулж буй “СВО” гэдгийн мөн чанарыг гарчигт хөрвүүллээ. Эх орноо аврахын тулд Украинд “СВО” хийж буй гэх боловч цаанаа эх орноо өөрөө сүйтгээд дуусч байгаагаа ойлгох чадвар, мэдрэмж, бүр хүсэл ч алга. Путин өөрөө хэлдэг СССР тарж бутарсан нь геополитикийн сүйрэл мөн гэж.
Гэтэл СССР тарж бутарсан нь биш, СССР оршин байсан нь геополитикийн сүйрэл байсан нь улам бүр тодорхой болж байна. Цуст хувьсгал, цуст иргэний дайны, цуст хамтралжуулалт, цуст ГУЛАГ, цуст аж үйлдвэржүүлэлт, цуст НКВД, цуст Ежов-Берия, дайны өмнөх цуст хуйвалдаан (нацист Германтай), цуст эх орны дайн, Дорнод Европын ардчиллыг цус урсган дарсан... Цуст, цуст, цуст. Хамгийн сүүлд Афганистанд “СВО” хийж 10 жил цус урсгасан. Энэ олон “цуст”-ууд Зөвлөлт Холбоот Улсыг алж дуусчээ. Одоо ОХУ-ыг? Фронтын мэдээ Орост ээлгүй хэвээр үргэлжилсээр. Дөрвөн жил тасралтгүй давшиж байлдсан гэхэд Орос нь стратегийн ганц ч том ялалтгүй, үй олон цэргээ үр дүнгүй, ямар ч утгагүйгээр хядуулсаар байна. Украины дронуудын нислэг ба халдлагыг оросын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг хянаж хүчрэхгүй болсон. Ганц хоногт оросын хэдэн зуун цэрэг, олон арван байлдааны техник өртөж сөнөх нь энүүхэнд.
Оросууд ч, Кремльд ч ийм мэдээнд дөжирсөн. Украины “Альфа” тусгай хүчнийхэн Крымыг онилон Орост хохирол гэдгийг учруулж дуусч байна. Одоо байтлаа оросын танкеруудыг онилдог боллоо. Оросын сүүдрийн флот зүйрлэвээс том талбайд зугтаж байгаа жоом аятай. Хятад, Энэтхэгийн боомтууд хаалгаа барьж байгаа сураг чих дэлсэв.
Путин бункертээ нервээ барьж ядаад европын лидерүүдийг гахайгаар нь дуудав. Путины царцаагдсан тэрбум тэрбум доллар Украины нөхөн төлбөрт явах нь улам бүр тодорхой болов. Тэгсэн мөртлөө Их Оросынхоо амбицаар Карибын хийрхлээ хэлээд авлаа. Венесуэлын төлөө Орос тулалдах юм гэнэ. Украинд Орос нь дор хаяж нэг сая гаруй хүнээ, хэдэн мянган техникээ алдсан. Дөрвөн жилийн дайнд нь бүхэл бүтэн хоёрын хоёр арми газрын хөрснөөс арчигдсан. Путин үүнийг ойлгоогүй биш ойлгосон, энэ бол стратегийн ялагдал гэдгийг. Одоо тэр Трампад сүүлчийн найдлагаа тавьж байна. Трампад нөлөөлж, Киевийг бууж өгүүлэхийн тулд цаг нөхцөөн Купянск, Покровскод Орос ялж баайгаа тухай худлаа ярьж суухаас өөр аргагүй болжээ– Украины цэргийн тагнуулын албаны дарга асан генерал Н.Маломуж.
“Владимир Путины эрин үеийн төгсгөл” гэдгийг Андрей Караулов нарийвчлан гаргажээ. Энэ бол зүгээр нэг улс төрийн хямрал биш. Систем өөрийгөө сөнөөж буй процесс. Нэгэнт эхэлсэн бол түүнийг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Босоо хатуу тогтолцооны механизм ажиллаж ажиллаж гацлаа.
Одоо дан хаягдал. Бие хүний хүчтэй засаглалын мөн чанарыг логикоор дүгнэж үзвэл бие хүнд (Путин) итгэх, бие хүнээс айх хоёр хослож явсаар тэр бие хүнийх нь алдаа түүхэн мухардал руу улс орноо чирж оруулж байгаагийн жишээ. Түүхэн мухардал руу өөрөө чирээд орчихлоо.
Системийнх нь цемент болж байсан элит нь өнөөдөр гол нураагчид болж хувирсан, залгамжлагчийн тухай сценар нь зүгээр л хий үзэгдэл төдий, хувь хүний хязгааргүй засаглал өөрийг нь хавханд хийчихсэн, хэн ч залгамжлаад нэмэргүй. Одоо Путины тойрон хүрээлэгчид ирээдүйдээ ямар ч итгэлгүй, зөвхөн зайгаа барих, болж өгвөл зугтаж алга болохын төлөө л байна. Бодит хямралаас өөрийгөө татаж авч амь гарах. Энэ бол системийн эрэг шураг болдог бүх хүний тавилан. Нийгмийн дефолт тун ойртлоо. Тэгэхдээ дэглэм жагсаал цуглаанаар унахгүй, нам гүм кабинет дотор унана. Учир нь түүнийг хэн ч хамгаалахгүй. Тэндээсээ гэнэтийн финалд хүрнэ. Одоогийн энэ зогсонги, айдастай үе хамгийн аюултай–А.Караулов.
Оросын зохиолч Марк Солонин “Дайнд илэрхий ялагдчихлаа” хэмээн Орос орноо нэрлэжээ. Буудалцаан үргэлжилнэ, давшина, хориглоно, байлдана, гэхдээ ялагдсан нь илэрхий байна. Ерөөсөө анхны халдлагынхаа эхний өдрүүдэд шийдвэрлэх тулаанаа хийж амжаагүйгээс болж ийнхүү ялагдах зам руугаа орсон.
Дайны эхний өдрүүдэд Москвагийн блицкриг бүтэлгүйтсэнээр стратегийн ялагдлаа хүлээчихсэн. Одоо бол энэ дайн нь өөрийгөө устгах механизмын бодлогын гол зэвсэг болж хувирлаа. Одоо Орост эдийн засаг ба иргэншил-соёлын ялагдал нүүрлэлээ.
Дайных нь логик, блицкригийнх нь дампуурал, арми нь деградацад орсон, ялалтын тухай хий ярихаас цаашгүй. Кремлийн “План Б” гэх төлөвлөгөө байхгүй, суртал нэвтрүүлгээр өдөр хоног төөрүүлж, одоо худлаа ярья гэсэн ч ямар ч баяр баясалгүй, уриа лоозон ч байхгүй, үхэл хорогдол, аллагын тухай хүйтэн арифметик тоо. Одоо Орос орон маань эдийн засгийн дайн ба иргэншлийн тасалдал бүхий түүхий эдийн “бензоколонка” болж хувирлаа гэжээ. Польшийн засгийн газрын тэргүүн Дональд Туск Европын хулчгарыг ямагт илчилдэг. Хоёр л сонголт Европын өмнө байна. Нэг бол бид оркуудыг Украинд таслан зогсоохын тулд тийшээ мөнгө илгээх, нэг бол маргааш бидний өөрсдийн хүүхдүүд тэргүүн шугам дээр цусаа урсгах, ийм л хоёр сонголт байна. Өөр яриа хөөрөө байхгүй.
Дахин хэлье. Нэг бол өнөөдөр мөнгө, нэг бол маргааш цус. Би зөвхөн Украины тухай яриад байгаа юм биш. Би Европын тухай ярьж байна. Энэ бол зөвхөн бидний шийдвэр байх болно. Европын бүх лидерүүд энэ түвшинд очиж сэхээрэх хэрэгтэй. Өнөөдөртөө Брюссельд миний хэлж чадах зүйл энэ л байна–Д.Туск.
Александр Стубб гэж Оросын ялагдлыг алхам тутам оношилдог, дүгнэдэг нэг улс төрч болжээ. “Сүүлийн 1000 хоногт Орос нь Украины нутаг дэвсгэрт 1% хүрэхгүй давшилт хийсэн тул стратегийн цэргийн зорилгодоо хүрч чадахгүй гэж дүгнэхээр байна. Оросын эдийн засгийн өсөлт 0%, нөөцөө шавхсан, өндөр хүү, инфляцтай, нөхцөл байдал сайн биш ч Орос нь дайны гол зорилгоо өөрчлөөгүй хэвээр байна гэжээ. Үхэж сөнөж байсан ч Украины эсрэг байлдаад байхаас өөр гарцгүй гээд хэлчихэв үү?
Рожер Бойс: –Путингүй Оросын ирээдүйн тухай Баруунд үргэлж ярьж байна. Онолын хувьд биш, зүгээр л ойрын жилүүдийн практик сценарыг тэгж төсөөлж байна. Путины систем эргэлтгүйгээр сулрах шатандаа орсон, гэхдээ асуудлын гол нь тэгж суларсандаа биш засгийн эрх, удирдлага хэрхэн төгсгөл болохдоо л байгаа юм. Анализ хийгээд үзвэл гурван ч сценар харагдаж байна. Аналитикууд, дипломатууд, тагнуулынхан тэгж яриад байна. Нэгдүгээр сценар бол чимээгүй хийгдэх ордны эргэлт.
Дайн, олон улсын ганцаардал, эдийн засгийн тамиргүйтлээс залхсан оросын элитүүд өөрсдийн байр суурь, эрх мэдэл, санхүүгийн активаа авч гарахын тулд Путинээ золигт гаргах хувилбар.
Хоёрдугаар сценар бол засгийн эрхийг хяналтан дор шилжүүлэх. Одоо тулгарсан хүнд байдлаасаа зөөлөн сугарч гарах, дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болох, системээ нураачихгүйгээр бууж өгөх хэлбэр эрэлхийлэх хувилбар. Гуравдугаар сценар нь тун аюултай. Улс орон эмх замбараагаа алдаж нурж тарах. Одоо юу харагдаж байна гэхлээр хүчний байгууллагуудын хооронд тэмцэл өрсөлдөөн өрнөж, төвийн хүч суларч, бүс нутгийн сепаратизм газар авч, хянагдахгүй тогтворгүй байдал нүүрлэж байна.
Ертөнц дахин одоо дахиад Путиныг стратегийн тоглогч гэж хүлээн авахгүй болж байна. Орос нөлөөгөө алдаж, дэглэм нь хууль ёсны статусаа давхар алдаж байна.
Айдас нь засаглах үнэмлэхүй зэвсэг болж хувирлаа. Аналитикуудын үзэж байгаагаар Кремлийг юу түгшээж байна гэхлээр улам хүчтэй тавигдах санкц, фронтын ялагдал. Дэвшүүлсэн гурван сценараас аль нь финалд хүргэдэг бол гэжээ. Төгсгөлд нь ганц эшлэл. Зөвлөл Холбоот Улсын ардын жүжигчин Зиновий Гердт эх орноо тарж, ОХУ үүсэх үед ингэж ёрлож хэлж байжээ:–Орост засгийн эрхийг нацистууд, тоталитаристууд, империалистууд авна. Харин азаар би Оросын эмгэнэлийг үзэж амжихгүй. Харин миний ач хүү Орик амсах болно гэжээ.
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл29
kk
Бузар Путлер сөнөтүгэй
Товчилбоос,,,,бөгспутин,,, бөгс байсан,,,бөгс байсаар,,,, бөгс чигээрээ алуулахнээ,,,,
kk
Мөн хуцаваа яах уу яах уу гд ардын хяргачихгүй бага багаар мэл засалаар янзлаад бхд үнсэн товрог болговол дра нь газар ус нь хэнд хэрэггүй үнс геополетик э/засгийн хөврөх чадамжгүй эрдэс баялаггүй блийшд
Чи,,,,чааваасдаа,,,,хэдхэн үг алдаагүй зөв бичиж сурчихаад ,,,,дараа нь энд балайраачээ,,,,дебиль ээ,,,
Мөн хуцаваа яах уу яах уу гд ардын хяргачихгүй бага багаар мэл засалаар янзлаад бхд үнсэн товрог болговол дра нь газар ус нь хэнд хэрэггүй үнс геополетик э/засгийн хөврөх чадамжгүй эрдэс баялаггүй блийшд
Орос сөнөтүгэй
Тэр ерөөл бат оршиг
Ёстой үнэн хэлж ярьж дээ чөтгөр путлер сөнөж алга болоосой
"Венесуэлын төлөө Орос тулалдах юм гэнэ"- энэ чинь л харин зөв шүү.
Гях,,,гяхх,,,гяхх,,,, гоё анекдот байнаа,,,үхтлээ инээлээ,,,,
Украйнчуудаа та нар бол Чингисийн үед ийм балиар зангаа тавихгүй хуцаж байсан. Их Монгол улсын хажууд украйн хуцах хэрэггүйтэй адил, Их Орос улсын өөдөөс бүү донгос.
эмээ уу,,,бүү донгос,,,
Аль ч улсад иймэрхүү урвагч нохдууд байж байдаг шүү тэд нарын үгээр үг хийх хэрэг алга манайд ч гэсэн урвагч нар зөндөө Жекей сайраан Элбэгээ баяр Сайханбилэг Баярцогт гээд л байна даа
Дотоод мэдээний буланд очиж солиор,,,,
украйныг монгглчууд сөнөөгөөп хаячихаа биз дээ орос хиймэл украйн байгуулж байж дайн гарлаа монголчууд крым украйныг эзлээлд орост нэгтгээ биз дээ
Хэрвээ Путин хүсэх л юм бол маргааш өглөө дайн дуусах гээд байна ! Зёлинский бууж өгч байна ! Трамп дайн 2 долоо хоногийн дараа дуусна гэсэн ! Хэлэлцээрүүд нь амжилттай 95 хувьтай яваа гэсэн ! Гол нь Путин л зөвшөөрчихвөл болчих гээд байна ! Цаад тал үнэхээр шалдаа буужээ ! ялагдлаа гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө ! Ийм байхад энэ Номин авгайгаас эхлээд гадаад дотоодын элдэв юмнууд элдэв юм донгосоод хэрэггүй !! Бүүдэн минь 1 сарын сүүлээр Укрианыг буулгаж аваад 2 сарын 9 нд ялалтын парад хийгээрэй ! Укрианы нацистуудыг баруунын холбоотнуудтай нь хамт ялсны их баярын парадыг Улаан талбайд хийгээрэй !!
оператив ажиллагааг украйн эсэргүүцээд дайн болгох гээд байна дайн болбол энгийн номхон иргэд үй олноор хөнөөгдөнө одоо цэргийн холбогдолтой юм л устгаж байна украйнчууд орос хэл орос хүнд арьсны үзэл гитлер шиг гаргаад байна орсын улаан цэргийн хөшөө дурсгалуудыг устгалаа үнэн алдарт шашны сүмүүдийг устгалаа ОРОС ХЭЛЭЭР ЯРЬДАГ ХОТ СУУРИН СУРГУУЛЬИА ОРСУУД ХЯДУУЛАХГҮЙ ЭЗЭЛЖ АВАХ НЬ ЧУХАЛ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ
Хүн болооч
ӨӨРСДӨӨ ГЭР ОРНОО ТҮЙВЭЭЖ БАЙГАА УЛСУУД ШҮҮ ДЭЭ.
Ёстой үнэн хэллээ. Неолебиралистуудын үгээр орж, Их Орос улсын хил дээр орос гаралтай украйнчуудыг хядаад эхэлсэн болохоор аргагүй Путин дайнд хутгалдан орсон. Украйнчууд угаас тэнэг хүмүүс, улс болж байгаагүй, улс болж амьдрах чадваргүй олон янзын тэнэг хүмүүсийн цуглуулга.
Үмхий моонгоо, харгис герман, төлөг вьетнамууд дэлхийн адгийн хог аарууд ш дээ
ЯГ ҮНЭН
Hoholuud duuccan
Орос хэлтэй ухаантай юм бол нэг талын мэдээлэл бичихээ больмоор юм. Худлаа тархи угаалтаа болиод тэнцвэртэй мэдээлэл хийх хэрэгтэй ш дээ.
Хэрэв Украин Донбассаа өгөхгүй гээд дайн үргэлжилвэл дайнаас залхсан Путины шадрууд ордны эргэлт л хийх байх даа. Эс тэгвэл 3 дахь хувилбар Орост өөрт нь төдийгүй хөрш орнууд, түүний дотор манайд ч тун аюултай. 2 дахь хувилбар боломжгүй.
Хэрэв Украин Донбассаа өгөхгүй гээд дайн үргэлжилвэл дайнаас залхсан Путины шадрууд ордны эргэлт л хийх байх даа. Эс тэгвэл 3 дахь хувилбар Орост өөрт нь төдийгүй хөрш орнууд, түүний дотор манайд ч тун аюултай. 2 дахь хувилбар боломжгүй гэж бодож байна.
2 дахь хувилбар боломжгүй. Ямар тэнэг нь сүйрч мөхөж байгаа орныг Путинээс хүлээж авч өөртөө гай дуудах билээ.