УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамыг нүүлгэхтэй холбоотой асуудлаар: "Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам нэг талдаа л байрлаж ажиллах ёстой. Бодлогын газрууд тусдаа байж болно. Яам Дарханд, эсвэл Улаанбаатар хотод бүрэн ажиллах ёстой. Нийслэл рүү шилжих эсэх асуудлыг судалж байна.
Дархан руу нүүхэд байрны асуудал хүнд учраас байрны урьдчилгаа 30 хувийг зарим хүмүүсд өгсөн юм билээ. Ер нь сургуулиудыг ч нүүлгэнэ гэж ярьдаг.
Ярих их амархан юм байна лээ. Энэ бол их том сургамж болж байгаа.
Их сургуулийг нүүлгэлээ гэхэд байр барьж болно. Оюутнууд оччихно. Гол нь багш нар нь очдоггүй юм байна лээ. Гэр бүл нь энд байна. Үр хүүхдүүд нь энд сурч байна. Үүнийг 5-10 жилээр төлөвлөж шийддэг болохоос, одоо шийдвэр гаргаад шууд нэг сарын дараа нүүлгэнэ гэж байхгүй. Тийм учраас энэ бол том сургамж болж байгаа шүү.
Манай яам 100 ажилтантай. Бүгд Дарханд очиж ажиллаж байгаа. Би хүртэл Дарханд очиж ажиллаж байгаа. Хоёр талд яваад байж болохгүй. Б.Бат-Эрдэнэ сайдын үед Байгаль орчны яамыг яармаг руу нүүлгэсэн юм билээ. Тэр үед 10 хүрэхгүй хүн машинтайгаа ажилдаа очдог, үлдсэн нь алхаад эсвэл автобусаар ажилдаа очдог байж байгаад яармаг руу нүүнгүүт 100 хүн бүгд машинаар ажилдаа очдог болсон.
Ингэхээр түгжрэл буурах уу? Үгүй. Дарханаас ч гэсэн 3 цаг яваад 61 гарам ороод, тэндээс хотын төв хүртэл ахиад 2-3 цаг түгжирдэг шүү дээ. Бүгд машинаар явж байна. Энэ бол их бодож шийдэх ёстой асуудал." гэлээ.
М.Чой
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл15
Дархан руу нүүлгэсэн цагаан толгойтой тогжгор хүн нь хариуцлага хүлээхгүй юмуу?
Сайд нь давхар дээлгүй гаднаас тавь. дархан сэлэнгээс үр тарианы захирал олоод тавьчихаа. тэндээ байж байг. энхбаяр сэлэнгийн сумаас хаа сайд тавьж байсан шүү. насанжаргал. дорнодын энэ гишүүн хуулиа батлаг.
Энэ нэг хөдөөний эргүү улаан хацарт арай гэж УБ-т суурьшсан чинь буцаад хөдөө явчихлаа гэж бухимдаж төрийн ажлыг гацааж байгаа. Занданшатар аа, энэ хөдөөний дуракийг сайд болгож төрийг тохуурхаад хэрэггүй ээ. Айл гэр болж тоглож байгаа биш, яамыг нүүлгэх тоглоомыг дуусгаж энэ оркийг Дорнод руу нь буцаа
Энэ нэг хөдөөний эргүү улаан хацарт арай гэж УБ-т суурьшсан чинь буцаад хөдөө явчихлаа гэж бухимдаж төрийн ажлыг гацааж байгаа. Занданшатар аа, энэ хөдөөний дуракийг сайд болгож төрийг тохуурхаад хэрэггүй ээ. Айл гэр болж тоглож байгаа биш, яамыг нүүлгэх тоглоомыг дуусгаж энэ оркийг Дорнод руу нь буцаа
Зүгээр л ХУЛГАЙЧДЫН төр , засаг - " танар бүгдээрээ ХУЛГАЙЧИД , У . Хүрэлсүх ...
Бадамсүрэн Дарханд хувийн бизнесгүй болохоор ингээд байгаа бололтой.
Бадамсүрэнгийн толгой ажил хийхийг бодох биш хувийн ар гэрийнхээ асуудлыг л нэгт тавьна даа, Дарханд очсон 100 ажилтан нь ажиллаж амьдраад болж л б.гаа б.х !!! Онлайнаар УБ дахь ажлаа явуул, компютер техник хэрэгсэлтэй ажиллаж сурмаар юм.Ер нь чадваргүй тархины бяд муу хүмүүс л Гоншигонож б.дагдаа !!!
Бадамсүрэн ер нь ажиллаж чадахгүй ээ, энэ нөхрийг сайд биш орон нутагруу нь буцаавал дээр шүү !!! Нутагтаа очоод гахай маллаад б.ж б.хад л таарна даа
Соц генералын хүүхэд нүүлгээд энэ улаан хацарт буцааж нүүлгээд тоглож байна дөө.Энэний цаана мөнгө урсдагыг ийм царайтай хүмүүс ойлгохгүйээ
Царай ухаан 2 нь шууд хамааралтай гэж үнэниы ортойдогоо гайхаад байхын яаж яваад бүр сайд шүү
Darhan ryy nyylgeh ni zeb ee!!odoo jaahan tereljij Mongol eh orniihoo hers soroog hairlan bysad tesel yhaanaa zadgailan togtyyhan toimtoi saihan setgebel zygeer suu!!!!!ali bolohoor Ylaanbaataraa toiroood hegjihgyi ee....
МАНын өмхий шаалтуур хулгайчууд татварын мөнгөөр хошногоо ёстой нэг арчиж өгч байна даа.
Бадамсүрэн сайд ХААЯ нийслэл талдаа байх нь зөв гээд хөгжлийн үг хэлж ажлаа эхэлллээ. ХААИС-ийг хөдөө нүүлгэнэ л гэнэ. Үүнийг тусгүй гэх санааг багш нарын өмнөөс хэлсэн нь амьдрал гадарладаг хүн болохоо харуулсан сайн хэрэг. Танд амжилт хүсье.
Христ
Тоглоод дуусах юм аа