УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр:
"Утаа нь буурахгүй байна. Түгжрэл шийдэгдэхгүй байна. Бензин шатахуун олдохгүй байна. Ийм нөхцөлд ард түмэнд тулгарч байгаа эдгээр бодит асуудлуудыг шийдэх нь ямар ч Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх ёстой. Харин хэдэн хүн нэмэх, албан тушаал бий болгох зэрэг асуудал бол зуун долдугаар асуудал шүү дээ.
Юуны өмнө улс орон, ард түмний ахуй амьдрал ямар байдалтай байна вэ, түүнийг яаж сайжруулах вэ гэдгийг аль ч Засгийн газар маш нухацтай хэлэлцэж, зөв шийдвэр гарган, хурдтай ажиллах ёстой. Би энэ сэдвээр дахин дахин хэрүүл маргаан хиймээргүй байна.
Өнөөдөр энэ асуудал ганцхан Алтанхуягт ч, ганцхан Ардчилсан намын бүлэгт ч хамаарахгүй. Бүх хүн л ингэж ярьж байна. Дэд сайд” гэдэг ганц үг байгаа болохоос биш, угтаа бол улс орны байдал дордож, ард түмний амьдрал ийм хүнд байхад та нар яагаад дахин зардал нэмэх гээд байна вэ гэсэн асуулт л юм.
Зардал их байна уу, бага байна уу гэдэг нь чухал биш. Хүсэл байвал юуг ч өөрөөр зохицуулж болдог. Тэр зардлыг өөр эх үүсвэрээс гаргах боломж бий." гэлээ.
Н.Отгон
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл7
Түүхч Д.Өлзийбаатар: Пэйст оролгүй нэлээд хугацаа өнгөрч. Гэтэл нэгэн "сайхан" мэдээлэл явж байх юм. Манай аав Хөвсгөлийн Арбулаг сумын хүн л дээ. Түүхч хүний хувьд Чингүнжавын талаар бишгүй л эрэл хайгуул хийж, түүний мэндэлсэн ойд зориулсан томоохон арга хэмжээнд оролцож хэд хэдэн цуврал ном хийлцэж явлаа. Чингүнжавын удам судрыг хайж бишгүй л архив онгичсонсон. Эрэл мухардсан. Гэтэл Сэлэнгээс нэгэн хүн өөрөө тодроод ирдэг юм байжээ. Тэр баримтыг нь харчих юмсан. Гарч ирэхгүй бол Монголын түүх, түүхчдийг дэндүү доромжлон тохуурахсан нэгэн болж түүхэнд шоглуулан үлдэх байхдаа.
хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!!!
Hujaa ugshiltai, Huuk aavtai, MCS duutei dampuu zasag.zailah bolson.Oyun erdene Amarsaihaniig unagaad yu hojiv sdakuud
Нүүрсний хулгайч ингээд л наранд эрх чөлөөтэй явж байна. Монголд хууль алга
Алтантуяа хурдтай ажилласан их ажилласан нь үнэн. Гэвч үнэ тогтворжуулна гээд үйлдвэрүүдэд мөнгө өгчихсөн. Бензин, махны үнэ тогтвортой байсан боловч, гурилын үнийг барьж чадаагүй. Гол алдаа нь цалин нэмж чадаагүй. Гадны хөрөнгө оруулалтыг зогсоосон зэрэг болно
2028 он хүртэл бяцхан улс төрч О.Цогтгэрэлийн гол зорилго Засгийн газрыг ямар нэгэн шалтгаанаар аль болохоор богино хугацаанд дахин дахин огцруулж, урвагч Ц.Элбэгдоржийн захиасыг биелүүлэх явдал ажээ.
Утаа бол бараг байхгүйтэй адил болсон Алтанхуяг даргаа. ТҮгжрэлийн үр дүн гартал хугацаа хэрэгтэй байна байх. Бусдаар бол ЗГ хурдтай ажиллах, Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай хийх, Ухаа худгийн хувьцааг баялгийн санд авах зэрэг хугацаа шаардсан ажлууд бол байнаа байна.