Казахстан улсад зохион байгуулагдсан олон улсын “Silk Way Star” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Ч.Мишээл “Гран при” хүртэж, элэг нэгт зон олноо баярлуулаад байгаа билээ. Түүнчлэн Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев түүний хөгжмийн салбарт гаргасан амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-оор шагнасан юм. Энэ талаар дуучин Ч.Мишээл болон түүний багийнхан өчигдөр хэвлэлийн хурал хийсэн билээ.
-“Silk Way Star” шоундаа түрүүлсэнд баяр хүргэе. Урлагийн гараагаа эхэлж байсан түүх болон “Silk Way Star”-ын урилгаа хэрхэн хүлээж авсан тухай яриагаа эхэлье?
-Баярлалаа. 2016 онд орсон UBS телевизийн “My Voice” тэмцээн урлагийн гарааг маань эхлүүлж, анхны том тайз болж байлаа. Тэр ч утгаараа UBS телевизийн хамт олондоо баярлаж явдаг. Харин “Silk Way Star” тэмцээн энэ оны наймдугаар сарын дунд үеэс эхэлсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлж оролцох нь нэр төртэй хийгээд хариуцлагатай байлаа.
Олон улсын тайзан дээр гадаадын дуучидтай өрсөлдөж байхад хамгийн том түшиг бол Монгол Улсаа төлөөлөн шүүсэн Гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгч байсан. “Энэ тэмцээнд орно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг юм.
Заавал ялна гэж өөрийгөө битгий стресст оруулаарай. Тайзан дээр тайван, өөрийнхөө чадах зүйлийг харуулаарай” гэж сэтгэл зүйг минь тогтворжуулж, сандралыг маань хөнгөлж байсан. Бас тайзны ард ээж минь үргэлж дэргэд байсан. Ээжийн хүч гэж үнэхээр гайхалтай юм билээ. Мөн төгөлдөр хуурч гээд тун хүчирхэг баг байж чадсан.
-Дуучин Б.Сарантуяа 32 жилийн өмнө Казакстан улсад “Азийн дуу хоолой” наадмын “Гран при”-г авч байсан. Сайхан түүх давтагдлаа?
-Б.Сарантуяа эгч маань Казакстан ирээд “Би бас Казакстанд шагнал авч байсан. Чи бас авчихвал тийм ээ” гээд надад хүч өгч байсан. Тэр үед би “Энэ шагналыг би авчихвал сайхан түүх давтагдах юм байна даа” гэж бодож байсан. Магадгүй тэр өдөр Сараа эгч 32 жилийн өмнөх өөрийгөө надаас харсан болов уу. Үнэхээр их баярласан байсан. Бас “Silk Way Star” шоуны багийнхан “Монголчууд чамайг үнэхээр сайн дэмждэг. Чи найдвартай сайн артай юм” гэдэг байсан. Бид хэдий хүн амаар цөөхүүлээ ч маш хүчтэй, бие биеэ гэсэн сэтгэлтэй ард түмэн гэдгийг ойлгосон.
-Та СУИС-ийг Гавьяат жүжигчин С.Цогтсайхан багшийн удирдлага дор уртын дууны ангийг төгссөн. Тэмцээний үеэр энэ давуу талаа бас гаргах шиг боллоо?
-Гурван сар үргэлжилсэн энэ тэмцээний эхний шатанд бүх оролцогчид өөрийн уран бүтээлийг дуулах байсан. Би энэ шатанд “Бундан улаан” дуугаа дуулсан бөгөөд энэ дуунд монгол уртын дууны элемент байдаг нь олон улсын дуучид, шүүгчдийн анхаарлыг их татсан. “Заагаад өгөөч. Би дуулж чадах болов уу” гэхчлэн сонирхож эхэлсэн.
Мэдээж монгол уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай, гайхалтай урлаг учраас уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэмцээний үеэр уртын дуу дуулах үед хүмүүсийн гайхширч байгаа нь харцнаас нь мэдэгддэг.
Тиймээс финалын шатанд шалгарч чадвал үнэхээр гоё уртын дууны элементтэй, Монгол агаарыг үнэртүүлсэн дууг заавал дуулна гэж бодсон. Энэ зорилгодоо хүрч “Монгол” дуугаараа “Гран при” хүртсэндээ баяртай байна. Энэ шагналыг хүртэхэд шүүгчдээс гадна дэлхий даяар оршин сууж буй монголчууд болон Казакстаны ард түмэн намайг ихэд хайрлаж, дэмжсэнд баяртай байна.
-Энэ тэмцээн зөвхөн урлагийн салбарт төдийгүй хоёр улсын найрамдалт харилцаанд сайнаар нөлөөлснийг үнэлж Казакстаны ерөнхийлөгч таныг “Найрамдлын II зэргийн одон”-оор шагнасан. Энэ тухайд?
-Казакстан улсын ард түмэн намайг их сайхан дэмжиж байсан тул финалын шатанд орохын өмнө казах хэл дээр шинэ уран бүтээл хийе гэж бодоод ажилдаа орсон байсан. Тэмцээний дараа дуугаа бүрэн дуусгаад клипээ хийгээд ирсэн. Удахгүй цацагдана. Энэ тэмцээн хэдий гурван сар үргэлжилсэн ч нэг сургууль төгссөн мэт их зүйл сурч, туршлага хуримтлууллаа. Цаашид мөн суралцаж, хийж бүтээх зүйл арвин байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 03 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
гоё!
хгасаг
ЭРЛИЙЗҮҮД. Болгоомжлогтун монголчуудаа.
66.181.178.211 солиороод байгаарай дурак аа! Холилдоогуй Ард тумэн, Шинэчлэгдээгуй шашин, Өөрчлөгдөөгүй заншил гэж үгүй !
66.181.178.211 солиороод байгаарай дурак аа! Холилдоогуй Ард тумэн, Шинэчлэгдээгуй шашин, Өөрчлөгдөөгүй заншил гэж үгүй !
66.181.178.211 солиороод байгаарай дурак аа! Холилдоогуй Ард тумэн, Шинэчлэгдээгуй шашин, Өөрчлөгдөөгүй заншил гэж үгүй !
МИШЭЭЛ ДУУЧИН ҮНЭХЭЭР ЁСТОЙ ТӨГС ГЭМЭЭР ЯЛАГЧ БАЙЛАА ! УРТЫН ДУУ ҮНДЭСНИЙ ХУВЦАС ДОНЖООС АВАХУУЛААД ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЧАДВАР АВЬЯАС БИЛЭГ ТӨГӨЛДӨР САЙХАН ОХИН БНА АА ! БАЯР ХҮРГЬЕ МОНГОЛ ОХИН МИНЬ ОЛОН УЛСЫН ИНДЭР ДЭЭР ИНГЭЖ ЦОЙЛЖ БАЙГААГ НЬ ХАРААД ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙЛАА ШҮҮ ! БИЕЭ ЧӨЛӨӨТЭЙ АВЧ ЯВДАГ ТАСАРХАЙ АНГЛИ ХЭЛТЭЙ МАНАЙ ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСЫН МААНЬ НЭГ ГЭЖ БОДОХОД ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ГЯЛАЛЗАЖ ХАРАГДАЖ БАЙЛАА ! БАЯРЛАЛАА МИШЭЭЛЭЭ ЦААШДАА СОЛОНГОСЫН КПОП ЫГ Ч ДАВАХ УРАН БҮТЭЭЛ БҮТЭЭГЭЭРЭЙ ! АМЖИЛТ ХҮСЬЕ !
Miseel dyy saihan gaihamsigiig byteej chadsan,Sarantuya egch ni ard tald ni tyslaj hani bolj baisan ch chi eeree dasan zohiochoh chadbar yrlagiin ender bolobsroltoig haryylaj chadsan,gadniihan chamaig gadaad dyynyydiig ebleghen sain dyylsang nydeeree bid harsan,onoo egch baigaa baidal ch tedniig yg helyyleh saardlaga tegs baisan suu!!!chamd emne ni temzeend orolzoj baisan chini dasgal bolj baisan baih aa,ter Kazah dyyg jinhene yrmaar saihan dyylsan,yrtiin dyygaa ch saihan dyylsan chamaig ylasaa teleeleed amjilt gargaad irsend bid byhen Mongolchyyd ylam l demjih yostoi baih aa,chamd ireedyin saihan amjiltiig yrlagiin tom tom tesrelt hiij saihan amidrahiig hysye.gol ni ard tymenee saihan baysgaj eereen ch ter chineegeeree esen hegjihiig hysmyy...........................chamaar baharhaj baina.....................................