Бичихээ азнаад зургаар тайлбарлах маягаар уншигчиддаа хүргэдэг нэгэн мэргэн арга олсон. Та бүхний хараал урсаад овоороод эхлэхлээр сум байгаа оножээ гэж би урамшдаг. Сайн харааж таашаал авцгаа! Нүүрлээд ирж байгаа бодит үнэнтэй эвлэрч чадахгүйд л ояа, орк гэдэг монголчуудын эмгэнэл оршиж байна. Путин маань том зургаараа ялагдаж байна, улс орноо гүн ангал руу унагаж байна. Нэг сая цэргээ алуулчихаад юуны төлөө чи ингэсэн бэ гэх оросын ард түмний хилэнтэй асуултын өмнө мань хүн хэлэх үггүй гөлөлзөх цаг ирнэ гэдэгт би 100% итгэдэг. Бичихээ болиод зөвхөн наад зургаа зур гэсэн шаардлага их явна лээ. Би зурна ч , бичнэ ч!
Зурган тайлбар № 1. Гурван эрхэм. Зеленскийг буланд шахаж байна. Газар нутгаас нь тасдан Путинд бэлэглээд, Путин нь ялсан болж дэлхийд зарлаад, Орос орон ялалтаа тэмдэглээд, үр дүнд нь Трамп дайныг зогсоолгосон гавьяатнаар тодорч Нобелийн Энх тайвны шагнал хүртэнэ. Одоогоор мөрөөдөл. Гэхдээ лобби их хийлгэж байгаа. Обама Нобелийн Энх тайвны шагнал хүртсэнд нь атаархаад атаархалдаа шатаж 10 жил шаналлаа, хөөрхий. 2020 онд Байденд ялагдсандаа 5 жил өширхлөө. Одоо Трампын дураар эх орноо золино гэж украинчууд хэзээ ч байхгүй гэдгийг ойлгохгүй байсаар Трамп хорвоог орхих байх даа.
Зурган тайлбар №2. Европын 4 лидер сууж байна. Трампыг няцаалаа. Трампын дураар Украиныг зөнд нь хаяхгүй, Путинд ялалт хангуулахгүй, Путин ялах л юм бол амсхийж аваад дахиад дараагийнх руугаа халдана гэдэг дээр 100% санал нэгдсэн европчууд. Путиныг одоо, суларсан дээр нь Украинд дарж авахгүй бол Европын хувь заяа Сталины “төмөр хөшиг”-ний зовлонг туулна. Зеленский нь энэ 4 жил орчмын хугацаанд лав Европын хүчирхэг лидерийн эгнээд баттай орсон. Яваандаа дэлхийн ба XXI зууны түүхэн хүн болно гэдэгт би 100% итгэдэг.
Зурган тайлбар № 3. Трамп ба АНУ ямар үүрэг хариуцлагатай вэ гэдгийг ойлгуулсан зураг. Трампад мөнгө байлаа гээд тэр НАТО-г захирдаг юм биш, Европын Холбоог бол бүр ч ярилтгүй. Украины дайны өнгөн дээр НАТО, Европын Холбоо хоёр маш эв нэгдэлтэйгээр бэхжээд авсан, бэхжсээр байна гэдгийг Трамп тэнэг толгойдоо нэг ойлгоод, нэг мартаад, нэг муйхарлаад, нэг наашаа эргээд алиа алдаж байна.
Зурган тайлбар №4. Европчууд Трампад “Үгүй ээ!” гэж хэлж чадаж байна. Украинчуудын хатан зоригийг Трамп мохоож чадахгүй. Путинд амсхийлт ба нэр төр авчирна гэсэн нь талаар болж Путин шалчийв. Фронт дээр ганц хоёр метр ахисан ч хамаг арми цэрэг, дэд бүтцээ сүйтгүүлж дуусч байна. Путины шаналгаан, Трампын гайхаш, цаана нь дайны гал утаа. Гэвч Зеленский энэ хоёрын даралт дарамтыг өлхөн нулимаж чадна гэдэгт би 100% итгэлтэй байна.
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Баасан - 12 сарын 12,
2025

Сэтгэгдэл11
Маш зөв бодолтой хүн шүү
Зураач маань,,,,, зурна ч бичнэ ч,,,,урамтайдаа,,,,,
Украины далбааны хажууд Израилын далбаа байна. Барууныг удирддаг жүүдүүд дэлхийн нэгдүгээр дайн хоёрдугаар дайныг санхүүжүүлж асар их мөнгө угаасан түүхтэй.
Эмээ уу,,,
66.181.185.70 эмээ уу гэж энд тэндгүй солиорч байдаг дебил өөрөө эмээ уу
Эмээ шаадаг хүчирхийлэгч нэг байна.
ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ БОЛСОН ЗУРААЧ БАЙНА. АВАХ ЮМ АЛГА. УКРАЙНЫ ТАЛД БАЙГААД ОРОСЫГ БУРУУТГАЖ БАЙГААД НЬ ТАЛАРХАЯ ДАА.
Трампын шахалтаас болоод одоо Укриан нь бууж өгөх гэж байна ! Путины хөх инээд нь хүрээд гараа үрээд сууж байна ! Укрианууд Путинд гомдохоос илүү Трампад их гомдож байна ! Очиж очиж нэг муу укрианаас болоод Оростой муудалцах цаашилбал дайтахыг Трамп огт хүсэхгүй байна ! Нэг муу Укрианаас болод Оростой цөмийн дайн хийх юмуу Оросын устөрөгчийн Царь бомбагийн амтыг үзэхийг Трамп огт хүсэхгүй байна ! Хичнээн хөгшин ч гэсэн энэ бол эрүүл хүний бодол юм ! Энэ зураач Лондонгоос эхлээд Номиндарь авгай хүртэл монголын олон хүн Трампад гомдож байна да гомдож байна ! Хөөрхий гэж !
Трамп АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтийг зогсооход монголын No War хөлсний жагсагчид сураггүй алга болсон доо. ккккк
Украйн балрах болноо.. гоё.. Аугаа Орос хүйс тэмтэрнээ..
Украйн балрах болноо.. гоё.. Аугаа Орос хүйс тэмтэрнээ..