НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ын Арктикийн хилийн бүсэд тагнуулын зорилгоор алсын зайн радиолокацийн хяналтын (ДРЛО) онгоцуудыг ашиглах болсон тухай Санкт-Петербург, Ленинградын муж дахь ФСБ-ын Хилийн удирдах газрын дарга Владимир Корецкий мэдэгдлээ.
Тэрээр олон улсын «Арктик: Өнөө ба ирээдүй» форумын үеэр үг хэлэхдээ, НАТО нь Оросыг “сөрөн барих” шаардлага нэрийн дор Арктикийн баруун бүсэд цэргийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж буйг онцолсон байна. Корецкийн мэдээлснээр, Баренцовын тэнгисийн акваторид НАТО-гийн тагнуулын нисэх хүчин болон усан флотын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өсчээ.
"Баренцовын тэнгист эвслийн тагнуулын идэвх эрс нэмэгдсэн. Арктикт НАТО-гийн техникийн тагнуулын үндсэн хэрэгсэл нь тэдний тагнуулын хөлөг онгоцууд хэвээр байна" гэж РИА Новости Корецкийн хэлсэн үгийг эш татан дамжуулжээ.
Түүнчлэн Корецкий “хамтын Баруун”-ы бодлого Умард тэнгисийн замд олон улсын удирдлагын тогтолцоо тогтоох чиглэлд төвлөрч байгааг онцлон тэмдэглэв.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл6
Ха ха ха
Орос охин
Англичууд л аальгүйтэж байгаа Тэгэж байгаад цөмийн амт үзэх нь !
АНУ БНХАУ ОХУ Энэтхэг гэж дөрвөн хорт хавдарууд байна.
Цаашид энэ 4 том улсын эргэн тойронд туйл үүсэж бусад улсын асуудал яригдана.
Оросуудын мэдээлсэн бүхэн худал гүтгэлэг байдаг. Ямар нэг түрэмгийлэл хийх гэхээрээ урьдчилан худал гүтгэлэг тараадаг.