Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
“Бид бодитой хандлага баримталдаг. НАТО-д элсэх нь бидний шударга хүсэл эрмэлзэл. Гэхдээ АНУ тэргүүтэй хэд хэдэн улс Украиныг ойрын хугацаанд эвслийн гишүүнээр харахгүй нь тодорхой. Мөн Орос Украин НАТО-д нэгдэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй,” хэмээн тэрээр Украины Strana сайтад ярьсан байна.
Тэрбээр мөн Украинд сонгууль явуулахад бэлэн буйгаа илэрхийлж, санал хураалтыг 60–90 хоногийн дотор зохион байгуулах боломжтой гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Украины Төв сонгуулийн хорооны дарга Олег Диденко байлдааны ажиллагаа зогссоны дараа сонгууль бэлтгэхэд дор хаяж гурван сар шаардлагатай гэж мэдээлсэн. Энэ талаар Оросын Гадаад хэргийн яамны онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Зеленскийн сонгууль явуулах тухай мэдэгдлийг “сүржин мэдэгдэл” бөгөөд “дүрмийн хүрээнд улс төрийн манипуляци хийх оролдлого” хэмээн дүгнэжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл5
Үхэж далд ормор.
Путлер үү
Зелен гэж ногоон хүүр.
Рашист оросууд довтлоод ирэхэд зэвсэг барин боссон жинхэнэ баатар эр бол Зелкнский.
Тэнэг хүүр одоо ойлгож байна уу? Үх пизда.