Эд баялгаа хулгайд алдсан хүн ядуурч, өлсөж, бүр турж үхэж ч болно. Эд хөрөнгөө хулгайд алдах олон тохиолдол, олон арга зам буй. Эзэнгүй хөрөнгийг хулгайч авна. Манаачтай нь хуйвалдаад ч хулгайлж болно. Өнөөдөр гэхэд л Монголын үндэсний баялагт эзэн алга.
Бидний өмнөөс эзэд нь байгаарай гээд сонгосон, томилсон хүмүүс нь ажлаа хийхгүй байна, үүргээ биелүүлэхгүй байна, биднээс цалин аваад, дээр нь баялгаас маань хулгайлаад, бусдад өгч авлига аваад, хулгайч нартай хуйвалдаж хувиа хүртээд, хулгайч нарын гар хөл, хамсаатан нь болоод хувирчихжээ.
Ийм үзэгдэл даруй 35 жилийн туршид газар авлаа, бэхэжлээ, зохион байгуулалтанд орж хүчирхэгжлээ. Хулгайлдаг арга, заль нь ч илчлэгдэх боломжгүй шахам хэмжээнд хүртлээ боловсронгуй болчихлоо. Цаашдаа монголчууд ядууран ядуурсаар, бүр өлсгөлөнд нэрвэгдэж ч болзошгүй нөхцөл бүрэлдэхнээ! Би хэтрүүлж, муу санаа, сэдлээр харлуулж, олон түмнийг төөрөлдүүлэх, айлгах гээгүй шүү. БАЯЛАГ БҮХЭН ХЭМЖЭЭТЭЙ, ДУУСАХ ЦАГ, ЦЭГТЭЙ. Ашигт малтмал дуусаад, үржил шимтэй хөрс шороо угаагдаад, хийсээд, усны нөөц шавхагдаад, ургамал, ой мод устчихвал хүмүүс бид яах билээ? Ийм байдалд орчихсон, байдгаа бүгдийг нь шахам алдчихсан, хулгай, луйврын золиос болчихсон улс орон байгаа шүү дээ!
Монголын маань баялагт уул нь УИХ гээд 126 манаач, засгийн газар гээд хэдэн зуун манаач, мөн цагдаа, шүүх, прокурор гээд олон зуун манаач байгаа билээ.
Яахлаараа хэдэн мянган манаачтай үндэсний баялаг маань хулгайлагдаад байна вэ? Үндэсний баялгийг цөөн хэдэн гэр бүл биш, харин ард нийтээрээ л тэгш, шударга хүртэх ёстой, бүр тийм хуультай шүү дээ! Ард түмнийхээ нэрийн өмнөөс хамгаалах, манах ёстой хүмүүс, байгууллагууд нь өөрсдөө хулгайчид болчихсон байгааг ард түмэн ойлгохгүй, итгэхгүй байсаар 30 гаруй жил болчихлоо. Одоо ч гэсэн бүрэн, сайн ойлгоогүй хүмүүс хот, хөдөөгүй л олон байна. Гэтэл нөгөө талд нь 30 гаруй жил “хулгайлсан, хөлжсөн, тэрбумтан болчихсон, хуягласан бодонгууд болчихсон, дархлагдчихсан, зарим нь бүр УИХ, Засгийн газарт хувийн төлөөлөгчидтэй болчихсон” хадлашгүй, баригдашгүй томчууд болчихсон сууцгааж байна... Худал амлаж, хуурч, мөнгө тарааж, залилж мэхэлсээр байгаад Саарал ордонд орж чадвал тийм хүмүүсийн хийдэг гол ажил нь, бүр 4 жил, 6 жил хийдэг ажил нь, авлига авах, хулгайлах, аль болох томоор хулгайлах үйлдэл болчихож байна. Төрийн ордон дотор ийм хүмүүс дүүрчихлээр Монгол маань өөдлөнө гэж үү? өөдлөх ямар ч боломжгүй биз дээ? Ингэхлээр сонгох, томилох хүмүүсээ чухам хэн бэ? гэдгийг нь мэдэх, таних, үргэлжлүүлээд хянах нь тун ч чухал юм.
Сонгогчид ингэж чадахгүй байна, ийм хэрийн ухамсаргүй байна. Тэжээл өгч байгаа хүн дээр л өлссөн мал бөөгнөрдөг шиг хэд гурван төгрөг, бэлэг сэлт хараад л саналаа өгөөд байх юм бол дээр дурдсан бүхэн хэдэн зуун жилээр давтагдан гарах болно. “Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг” гэдэг үг үнэн байгаа биз дээ?
Он оны улсын төсөв зохиох, хэлэлцэж батлах үед нам намын олигархи бүлэглэлүүдийн шунал, шунахайрал ил гарч, хоорондоо араатан лугаа хэмхэлдэх болов. Тэдэнд ичих, эмээх сэтгэл, шуналаа хазаарлах хүмүүжил, ёс суртахуун ч байдаггүй юм байна. Сонгуулийн үед хандив нэрээр том том авлига авчихсан Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч бараг өдөр шөнөгүй хор найруулж цаад эзэддээ улайран зүтгэж байх болов. Хөдөлмөр, зүтгэлээрээ, эрдэм боловсролоороо бус, хувийн нэр хүндээрээ бус зөвхөн л мөнгө тарааж, санал худалдан авч сонгогдсон гишүүд бол яг л “чонотой нийлсэн нохой, хэн нэгний утсан хүүхэлдэй” юм байна. Ийм дүр нь ил харагдаж, тодорхой болчихсон олон хүнийг сонгогчид бид цалинжуулж, эрх дарх олгож, тансаглуулж байна шүү дээ! Монголын төрийн ордон муу муухай, бусармаг бүхний үүр уурхай мэт болчихоод байна. Улстөрчдийн бусармаг бүлэглэлүүд, олигархиудын гар хөл, төлөөлөл бологсдыг 100 хувь солихоос нааш Монгол маань өөдлөхгүй нь тодорхой байна биш үү? 35 жил харлаа, хүлээлээ, тэвчлээ, цөхөрлөө.
Муу, сайн аливаа үзэгдэлд хэмжээ, хязгаар, өөрчлөгдөх цаг, цэг гэж байдаг даа! Энэ янзаараа үргэлжлэх нь үнэндээ боломжгүй болчихоод байна. Манай нийгэмд өнөөдөр буй болчихоод байгаа бүх бүлэг, давхраа энэнийг сайн ойлгосон байх учиртай.
Нүдэнд ч, чихэнд ч ил, тод болчихлоо! Хүн ам маань ч үзэл санааны хувьд төөрөлдөж гүйцлээ. Өнөөдөр 37 нам буй. Барууны, зүүний, төвийн, баруун төвийн, зүүн төвийн, либераль, неолибераль, либертари, социал-демократ, социалист, коммунист, ардчилсан, консерватив, неоконсерватив гэхчилэн нэрлэх, тоочих аваас 20-40 үзэл онол дурдагдах, хэн ч бүгдийн нь учрыг олох боломжгүй. Олон намын туршилт ээлж дараалан явагдах аваас 1000 жил ч багадах байх. Нэгийг нь Монголд 70 жил туршлаа. Эцсийн үр дүнг нь өвөө эмээ, аав, ээж маань ч үзэж чадсангүй. Өнөөгийн туршилтын үр дүн, эцсийг би ч, үр, ач нар маань ч бас л үзэж чадахгүй байх. Дараа нь бас юу туршигдах бол оо? Уул нь “төр, засагдаа сайн хүмүүсийг сонгоод, сонгогч бүр чадах хэрээрээ хөдөлмөрлөөд” л болчих энгийн хувилбар байгаа юм шүү дээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл38
Эвийн нь олж харилцахгүй бол хүн болгон надад таалагдах албагүйг ойлгов
Иргэд нь эргүү бол төр засаг нь тийм л байна
МУИС-ын Заяабаатар боовоо гаргаж, улсын их хурлын гишүүн Ундрам бөгсөө өгөв. Далимдуулж Дуламын хүү Бум-Очир улсын их хурлын гишүүн болов. Тангууд удамтай Дулам төрөөс хөдөлмөрийн баатар цол авав. Монголын төрд ийм булайнууд их байна.
Оюутолгой гэж асар их нөөц баялагаа баялагийн цуутай дээрэмчид алуурчдад өгөөд дээр нь өр ширэнд баыригдахд ёстой таарч дээ монголын төр ! Тэр үе оросууд бичээд л байсан.За наадуул чинь шинхэнэ шилдэг луйварчин дээрэмчид шүү африк азийн өчнөөн орны байгалийн баялгийг ухаад там болгоод хөөгдөхдөө хөагдөөд улс орныг нь хохироож хотойтол луйвардсан зартай луйварчид шүү наадуулыг чинь баялгийн алуурчид гэдэг юмаа гээд ... Тэгтэл яав АА муусайн орсууд худлаа атаархаад хуцаж байгаа пм гээд тархи толгой угаасан одоо монгол юу олж долоов баялгаа алдаад дээр нь үр хүүхдүүд нь хүртэл өр шир дараастай хэдэн муухай эрлийз хурлийз буриад муриад сартуул мартуул гэсэн хэдэн муухай юмнууд баяжиж зугтах нь зугтаж нуугдах нь нуугдад хэдэн муу хаус энэ тэнд авсан идсэн ...Гэтэл тэдний зарим нь одоо ч бас х буруугүй шахуу гэж биеэ. өмөөрч маргасаар сууж буй нь хамгийн аюултай хор холбогдолтой бна шүү !!!! дахин алдаж магадгүй гэсэн үг дээ монгол
Эв эегүйгээр ажил урагшилдаггүй. Өндөр хөгжсөн орны нууц нь эв эе
америктай нийлсэн хятад тавь жаран оноос орсыг задлаж хөх өмд цамц зарж одоо бүр орсыг ёвропоос салгаад оронд нь ёвропийг африкийг эзэлж авдаг шиг үү орсын АЖИЛЧИН ТАРИАЧИН ард түмэний НАМ цэрэг арми "" АЛХ ХАДУУРАА"" авч тугийн дор улс орноо төвхнүүлж байна баяр цогт зоригт гэсэн хүмүүс төсөл хийж гадаадын тагнуулууд монголыг сүйрүүлсэн
Өндөр хөгжилтэй орны нууц нь эв эе
Би амьдралдаа баян байхыг илүүд үзээгүй. Баян хүнийг балаг тойрохгүй гэж өчүүхэн юманд
Баян хүнийг балаг тойрохгүй гэж өчүүхэн юманд
ЛЕВ ТОЛСТОЙ: "Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг".
Гавлаж үндсээр нь цэвэрлэ.
Үндсээр нь цэвэрлэ. Гавлаж
Үндсээр нь цэвэрлэ
одоогийн төрийн өндөрлөгүүд чадахгүй
Гавлаж
Далд ухамсарын үүднээс хүний бодлыг унших боломжгүй
Сохроор гүтгэх нь эрүүдэн шүүлт рүү ордог
Сохроор гүтгэх нь эрүүдэн шүүлт рүү ордог
Амидаа ах доктор маань Орос ялагдаад, Путин цусан намагт живээд байгаатай эвлэрсэн үү? Та анхнаасаа Оросын бууны үзэл суртлын нохой болох хэрэггүй байсан юм даа!!!!!!!!!
орос орон ялагдсан гэж дуулайгүй анх орос руу араб руу довтолсон монгол ялагдаад дараа нь манж хятадын боол 400 жил боолчлогдсоныг монголчууд мэднэ Харин порт артурт ялагдсан орос суларсныг мэдсэн ёвропчууд баатар цагаан хааны орос руу довтолж дэлхийн нэгдүгээр дайн гаргаад ялагдахын даваан дээр ОРСЫН АГУУ ИХ УДИРДАГЧ ЛЕНИН 35 боть зохиолоо бичиж дуусаад хоцрогдсон буу жадтай хаант орсыг хаантай нь хамт ЛЕНИНИЙ ажилчин тариачны нам устгаж хаяад германтай найрамдлын гэрээ байгуулж ЗӨВЛӨЛТ ЗАСГИЙГ байгуулж төмөр мэт сахилга баттай СТАЛИН СССР-т машинт үйлдвэржсэн социализм байгуулж АТОМЫН БӨМБӨӨГИЙГ бүтээв ЛЕНИН МӨС ЗҮСЭГЧ бүтээв Украйн үндэстэй ХРУЩЕВ крымийг РСФСР-ээс ЛЕНИНИЙ хиймэлээр зохиож байгуулсан УССР украйн шилжүүлж урваад барахгүй агуу генералиссмус СТАЛИНЫГ шүүмжилж коммунист ажилчны намын удирдагчдыг горбачёв устгах эхийг ь
хрущев эхийг нь таьсан хрущевээс эхлээд украйн бөрежнев горбачёв ельцин орос орныг задлан урваж хэдхэн жилийн дотор устгав ОРСЫН ЗАЛУУ УДМРДАГЧ ЭРЭЛХЭГ ЗОРИГТ ПУТИН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСНААР ОЛОН ТУЙЛТ ЕРТӨНЦИЙГ БАЙГУУЛЖ ЦЭРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОСОН ХҮЧИРХЭГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЖ ОРОС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ улс орныг үйлдвэржүүлж эдийн засгийн зогсонго байдлыг халж эрчимжүүлэв
ард түмнээ боловсруулахад хэвлэл мэдээллийн байгууллага телевиз маш их үүрэгтэй ч хангалтгүй байна. ИЙгл л Иргэний мэдээлэлээрээ гарсан хууль тогтоомжийг тайлбарладаг нь зөв шүү. Бас Зочны цаг
Сахил хүртээл шал дордов гэдэг шиг Үндсэн хуулийн сүүлийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог системд шилжиж, жагсаалтаар олон “гишүүнцэр” оруулж ирсэн чинь УИХ-ын ажил бүр дордов.
Энэ бол Нямтайширын ажил. Хүрэлсүх Данх нарыг худалдаж аваад ганц Номтойбаярыг оруулах гэж ийм хууль гаргуулсан. Номтойбаяраас бусад гишүүнцэрүүд бол зүгээр л ямар хэрэггүй үхдэл зомбинууд.
үнээн ! буцаагаад 76 гишүүнтэй болгох нь зөв байхаа
Эхлээд баг хорооны хэсгийн ажилтан гэх ямарч хууль дүрэмгүй төсвөөс 40-50 тэрбум төгрөг цохидог МАН сурталчид болох 1915 хүнийг цомхотгох хэрэгтэй. Дараа нь аль ч нам адилхан гэмт хэрэгт холбогдсон л бол сонгуульд дэвшүүлэхгүй байх хатуу хууль журамтай болох. Цагдаа шүүх прокурор, сургууль эмнэлгийн дарга хэнийг ч гэсэн намын оролцоогүй ард иргэдээс сонгох хуультай болох. Залууст ийм болгох боломж бий. Одоогийн түшээд бараг хийхгүй дээ. Тэд ихэнх нь ашиг сонирхолын зөрчилтэй. Сонгуульд саналаа өгөөгүй хүмүүсийг тодорхой хугацаагаар нийгмийн үйлчилгээ болон цахим сүлжээнээс хасах.
Наадах чинь хоцрогдсон үг ! Харин эсрэгээрээ ямар төр засаг байна яг тийм ард түмэн байдаг юм ! Саарал ордонд орж гарч байгаа хүмүүсийн 98 хувь нь хулгайлах луйвардах авлига авах зорилготой орж гарч байгаа хүмүүс ! Эгзэг нь болон бололцоо нь таарвал тэд хэзээ ч эргэлздэггүй хүмүүс ! Хоосон харьвал мөн хоосон халагдвал авгай хүүхэд нь үглэхээс эхлээд нойр нь хүрэхгүй хүмүүс ! Эд нарыгаа дуурайгаад ард түмэн нь бас тийм болчихсон ! Энэ Чуукаа өвгөн бид хоёр л нойр бүтэн хонож байгаа байх ! бусад нь байхгүй ээ !
Төр бол амархан цогцлох зүйл биш. Баталгаа нь хүн төрөлхтөн төрийг байгуулаад 3500 жил болж байгаа боловч хамгийн сайныг олж чадаагүй. Хаант засаг, дарангуйлал руу шилжих ба хөрөнгөтний засаг олигархжиж, авилгад идэгдэн хоорондоо тэмцэлдсэнээр улсаа сүйрүүлнэ. Ардын засаг, асуудлыг олонхиор шийдэх тул хэнч хариуцлага хүлээхгүй, төрийн төлөө гэх сэтгэл унтарч хариуцлагагүй тоглоомын төр рүү гулсана. Асуудлын гол нь хоосон чанарт, шүтэн барилгадаа байгаа юм. Хоосон чанараар "сайн" бол саартай шүтэлцэж оршино. Сайн төр абсолют утгаараа байхгүй
"Би" -г өмнөө баривал дарангуйллын засаг тогтохоос өөр аргагүй. "би" байхгүй гэвэл бусдын төлөө гэсэн үг ба төрийн шаардлага алга болно. Хоосон чанарын шүтэлцээ нь энэ хоёрын дундуур юм. Тэгэхлээр ямар ард түмэн байна, тийм төр байа гэдэг Чукагийн логик зөв. Төр гэж байхгүй боловч шүтэлцээ нь байдаг. Үүн дээр л анхаарах. Төр баригчид, ард түмэн аль аль нь гэгээрэх шаардлагатай
Монголын залуу үе өөр болжээ, хэл устай, эрдэм мэдлэгтэй, муугийн хажуугаар Баяр, Багабанди тэргүүтэй үжирсэн нөхдүүд шиг дуугүй өнгөрдөггүй болж.
Залуус өөр болоогүй ээ утсаа ухаад л хэвтэцгээж байна.цөөхөөн хэдэн залуус байгаа л байх
Монголын залуу үе өөр болжээ, хэл устай, эрдэм мэдлэгтэй, муугийн хажуугаар Баяр, Багабанди тэргүүтэй үжирсэн нөхдүүд шиг дуугүй өнгөрдөггүй болж.
Аррд түмэн дуртайдаа тэнэг болчихоогүй ардчилалд шилжээд амжиргаа өдрийн хоолны төлөө бужигнаж эхлээд 30 жил өнгөрч бид ч хангалттай тэнэг мунхаг болж гүйцжээ.тэд ч асар мундаг зальтай тоглолт хийж гаршжээ одоо үүнийг зогсоох цаг болсон байлтай гэтэл гар утас гэж гай гарч ирээд фэс дээр ангайгаад хэрэлдээд суусаар жаран өнгөрөх шинжтэй
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
Үнэнтэй эвлэрээ юү...Уг нь та Чингэсийн Монгол бид дэлхийг эзэлсэн гээд л цээжээ дэлдээд байсан билүү...Одоо ийм дорой буурай улс болсоноо хүлээн зөвшөөрөө юү...Бодит байдалтайгаа анх удаа эвлэрч байна даа... Овоо доо......
ard tymen ni elgiineesee salaagyi bna,tiimees ter ni ard tymendee zohichoj baigaa yum uu?....ene ardchilal gej garch irsen etgeedyydeesee ehleed Mongoloo zamharyylsaniig yarih ehlel garna.ytga ni anh Batmenh darga syyneesee salaagyi hyyhedyydiig erh medel egch byryy zamaar bydaa teelgesen,ted garch ireed yamarch herenge mengegyi hampaanuud haanaas heljih be?...deer ni ard tymenii amidraliin heregzee nyryyn deer ni irsen baij medne ,ene byhenees bolj byryy zamaar yabsan ni todorhoi!harin gadaad er tiim ikhe dabagdasgyi bolsond ikhe gaihaj gadniihanii saband dengetei bolj dee!!!hemeen aidastai baidag.bas ardchilsan nertei hylgaich nar chini bas MAN-iin heseg nehedyyd chini ALT-aar barichaalan togloj LONDON-giin zasagt hichneen altaa yabyyllaa,ene byhen bol syyneesee garaagyin sinj haragdana.ylasaa dampyyryylsan ene met jiseenyydiig bygdiig ni ard tymenii dynd helelchegdyylen syyj,suuhiin satand ni hyleelgen egch yaltaid ni yaliig tylgan egch,bas ygyig ni chagaatgan ene Mongol orniig ernh
Sylag zaluus ytasnii araas yamar ikhe dongos ch baigaa bilee?...men eersdee tembvyygee arilgaj chadahgyi hebtej nam namryy yschin chagaan solio tysahiig ni yana?....ikhe hyrald syygaa sejigtei nehedees DOX-iin tembyygiin sinjelgee abbal taarna syy!!!ted bol zailsgyi ebchtei nehedyyd ikhe olon baigaadag?............................
yamar ard tymen gedeg katigort;ene yeiin zaluus zailsgyi orno.odoo zaluus aa sain ajigla?..erdee l SEX yarisan byzar nehedyyd baigaa,ene ni sasingyi nileed mulguu garyyd ikhe baigaa suu!!!sasing baisan chagt Mongolchyyd erhbis cheber ariun baij l dee!!!bas arban har arban chagaan buyan gej medehee baichihsan erdee eersdiinhee hiij baigaag itgechihsen bidnii zeb!!!geh ni holgyi tom tolgoilson nehedyyd ikhe bna syy:ted bol yuch hiij eh ornoosoo yrbahad belen garyyd...edniig heleh baih daa.deer ni ALT-nii togloomchid gej baisan daa ed bygdiuig tarhiig ileh hereggyi ee!bygdiig ni syylgaj baij chaachlaj baij ene ylas eedee harah baih!!yag enyygeeree bol Mongol ylas ernees ch garahgyi edee debjihgyi ee!!hyychin heregtnyydiig bygdiig olj ireed syyhed siidsen chagt (syyh ni zeb sydraga syysen chagt)ene MONGOL eedee garah byi??????????????????????????????????????????????????????????????