Уул уурхай, газрын маргаан хэсч амьдардаг, халаасандаа хэд, хэдэн ТББ-тай, дайны сурвалжлагч дүртэй этгээдүүд дахин төлөвлөлтийг шинэ зах зээлээ болгожээ. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр барих эрх мэдэл зөвхөн төрд бий.
Мөн иргэний өмчийг гагцхүү төр хамгаална. Сайн дурынхан, эсвэл шантаажчид хамгаалахгүй гэдгийг иргэд нэн тэргүүнд ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр хэрэгжиж буй бүх дахин төлөвлөлт нь нийслэлийн өмчийн газар дээр албан ёсны хуулийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамж дээр үндэслэн явагддаг. Гэтэл сүүлийн үед “Төрийн бус”чид иргэдийн итгэл үнэмшлийг бужигнуулж: - Танай өмчийг дээрэмдэж байна, өмчлөх эрхээ манай хуулийн этгээд рүү шилжүүл, бид баталгаа болно гэх мэтээр төөрөгдүүлдэг болж.
Тэд туршлагатай мэргэжилтнүүд биш, зүгээр л турхиралтыг бизнес болгогч этгээдүүд юм. Олон айл өрхүүдийг шинэ орон сууцаар хангаж өгч байсан мэт дүр эсгэж, өөртөө “найдвартай зууч” гэх ухуулгаар иргэдийн итгэлийг олдог.
Тэгээд иргэдийн нэрийг барьж өөрсөддөө эдийн засгийн ашигтай хуйвалдаан хийх зорилготой. Тийм учраас иргэд ээ, худал ухуулгад шүүлтүүртэй хандаж, хөндлөнгийн шуналтнуудад бүү боломж олгоорой.
Баасан - 12 сарын 05,
2025

Сэтгэгдэл0