УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "ЗГ их хурал болбол иргэдийнхээ орлогыг нь дээшлүүлэх тал дээр ажлын байрыг нэмэгдүүл тал дээр ажлаа хийгээд явах ёстой иргэдийгээ зээл битгий ав гэж бол хэлж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхлээр эсвэл банк санхүүгийн байгууллагуудыг зээлийг битгий өг ч гэдэг юм уу тийм зүйл хэлж чадахгүй учраас шаардлагатай хүн нь хэрэгцээтэй санхүүгийн бүтээгдэхүүнээ аваад үйлчлүүлж байгаа нь болбол зөв гэж боддог.
Орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ таны хувьд одоо залуу гишүүнийхээ хувьд иргэдийнхээ орлогыг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой хоёрдугаарт, бид нар инфляцыг зөв түвшинд нь тогтвортой түвшинд барих ёстой. Энэ 2 маань зэрэгцээд ч хийгдэхгүй болбол хэчнээн цалин нэмсэн ч гэсэн инфляцаа дагаад худалдан авах чадвар болбол өсдөггүй.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд бол энэ тэгж л ял явж ирлээ. Тэгээд инфляцыг барих нь болбол Монгол банкны эрхлэх асуудал тэгээд Монгол банк маань ажлаа сайн хийх ёстой тэгээд энийгээ хэрэгжүүлээд явах тийм хяналт тавих нь бол УИХ-ын зүгээс тавьж байгаа.
Тэгэхлээр шинээр сонгогдож байгаа Монгол Банкны ерөнхийлөгч маань энэ инфляцыг ЗГ-аас хараат бусаар улс төрчдөөс хараат бусаар инфляцыг тогтвортой бариад явах ёстой тэгснээрээ бид нар энэ бодлогын хүү гээд байгаа энэ 12%-ийн хүү бүрд хүрчихсэн байгаа. Энийгээ бид нар буурах боломж нь бүрдэнэ. Тэгснээр иргэдийн маань бас одоо өдөр тутмын худалдан авах чадвар нь буурахгүйгээр тогтвортой аваад явах боломжтой.
Орлогын хувьд болбол энэ бүтээмжийг ярих ёстой бид нар заавал бүтээмж өсөж байж иргэд цалинд нэмэгддэг. Тэгэхлээр иргэдийн маань хүний нөөцийн чадавхыг сайжруулах дээрээс нь нэмээд бид нар энэ хувийн хэвшилдээ орон зайг нь нээж өгөх ёстой.
Энэ төрөөс үйл ажиллагаа эрхлэхэд нь зөвшөөрөл олгодгийг болих ёстой хүн амьдралаа авч явъя гээд түр хүүхдээ өсгөөд явъя гээд ар гэрээ аваад явъя гээд за би нэг бизнес эрхэлье ээ гэсэн чинь төр нь гарч ирснээ надаас зөвшөөрөл ав би чамд зөвшөөрөл олгоогүй учраас чи одоо үйл ажиллагаа явуулах эрхгүй ээ гэдэг. Ийм нэг хуучирсан арга барилгаасаа араг барилаасаа салах ёстой гэж боддог. Энэ дээр манай Их хурлын дарга, Учрал гишүүн маань ч гэсэн санаачилгатай ажлуудыг хийж байсан.
Тэгэхлээр миний хувьд бол цаашдаа энэ зөвшөөрлийн тогтолцоог аль болох чөлөөлөөд явъя аа. Төр гай болохгүйгээр зай болоод өг гэсэн энэ барилд бодлогыг баримтлаад явж байгаа.
Бодитоор бол барилгын тухай хууль дээр ялангуяа энэ барилгын салбарын барилгын зөвшөөрөл, зураг төслийн магадлал, магадлан улсын комисс гэсэн энэ ажлуудыг илүү төр төвтэй тогтолцооноос мэргэжилтэн төвтэй тогтолцоо руу шилжүүлье гээд хуулийн төслүүд дээр нь хот байгуулалтын яамныхан зөвлөөд ажиллаад явж байна." гэлээ.
Н.Отгончимэг
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл9
Барааны үнийг наймаачид барьж байгаа цагт инфляц буурдаггүй юмдаа миний хүү. Цалин нэмлээ маргааш нь махны худалдаачин автоматаар үнээ нэмнэ. Сүлжээ дэлгүүрүүд өргөжиж байж үнийг барьдаг номтой.
Цалин 2 дахин нэмэхэд монголын дамын наймааны шунал юмны үнийг 3 дахин нэмдэг солиотой тул монголын ядуурал мөнх орших болно.
юугаа ч ойлгоогүй мангар бацаан бнадаа чи,ажлын байрыг нэмэх хэрэгтэй ч гэх шиг,капиталист нийгэмд хэзээ ч хүрэлцээтэй ажлын байр байх ёсгүй малаа,энэ нийгэм чинь хүний хөлс,цус,луйвар дээр тогтдог нийгэм,хангалттай ажлын байртай болчихвол хөдөлмөрийг нь мөлжиж чадахгүй баяачууд нь дампуурдаг юм байгаа биз дээ,хэрвээ үнэхээр бүх хүн ажил орлоготой бнаа гэвэл тэр чинь дэлхийн дэвшилтэт хүчний олон зууны мөрөөдөл чиний яагаад ч юм үзэн яддаг үнэгүй боловсрол,эрүүлийг хамгаалахтай соц нийгэм болноо за
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Нэг бүтэн өгүүлбэр алга . Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ... Аа ла лаа , төрийн түшээ ...
Ажлын байр нэмэгдүүлэх ёстойг Должин гуйайч мэдэж байгаа.Яаж нэмэгдүүлэх бэ
Утга найруулга муутай,зөв бичгийн дүрэм алдагдсан ямар хачин юм бичээ вэ
Яриаг бичгийн хэлэнд буулгах ёстойг мэддэггүй ийм сэтгүүлч байх ч гэж дээ?
Яриаг бичгийн хэлэнд буулгах ёстойг мэддэггүй ийм сэтгүүлч байх ч гэж дээ?