Жолоо барьж байхдаа гар утсаа ашигласан тохиолдолд ногдуулах шийтгэлийг Израилын эрх баригчид улам чангатгахаар төлөвлөж байна. Тус улсын Тээврийн сайд Мири Регевийн ярьснаар, хөдөлгөөнд оролцож байхдаа мессеж бичвэл 10 мянган шекелийн /3 мянган доллар/ торгууль ногдуулах журмыг боловсруулж байгаа ажээ.
Зөрчил гаргасан тохиолдолд шүүхээр хэлэлцэхгүйгээр цагдаа нар газар дээр нь шууд торгууль бичих гэнэ. Мөн давтан зөрчил гаргавал автомашиныг нь шууд хураана гэдгийг сайд анхаарууллаа.
Түүний хэлснээр, зам тээврийн ослын 80 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд хэт ядрах, согтууруулах ундаа хэрэглэх, гар утсаараа оролдох зэрэг нь осол гарахад хамгийн ихээр нөлөөлж байна. Энэ онд Израилд гарсан зам тээврийн ослын улмаас 400 гаруй хүн амиа алджээ.
Гар утас хэрэглэхээс гадна улаан гэрлээр орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчлүүдэд оноох торгуулийн хэмжээг мөн адил нэмэгдүүлэх бөгөөд уг журмыг Кнессетийн /парламент/ Эдийн засгийн комиссоор хэлэлцүүлэхээр өргөн барина.
Сайдын ярьснаар, Израилын цагдаагийн газар, Хуульзүйн яамнаас хамгийн ноцтой зөрчлүүдийн жагсаалтыг бэлтгэж байгаа бөгөөд зөрчлүүдийг илрүүлэхийн тулд хөдөлгөөнт эргүүлийн бүлгүүдийг тогтмол ажиллуулах ажээ. Түгжрэлд байнга ордог жолооч нарт хандан сайд хэлэхдээ, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалсан байна.
Б.Адъяахүү
Баасан - 01 сарын 02,
2026

Сэтгэгдэл7
Манай мал шиг залуучуудад таарах арга хэмжээ байга
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Монголд жолооны ард утсаар ярьдаггүй мээсэж бичдэггүй хүн олдвол энэ дэлхий сөнөж устана.
УИХ-ын танхимд МАН-ынхан хошного, бөгс, сэлдий ,умдаг салтаагаа ухаж үнэрлэх явдал их байна. Эднийг хайр найргүй торгох хэрэгтэй..Бас Цагаан сүлд туг руу бөгсөө чиглүүлэн унгах явдал МАН-ын бүдүүн данжаад нарт түгээмэл болсон байна.Ялангуяа Хү Сюи Жанг.Данх данжаад нарт..Эднийг тугны өмнө зогсох үед бөгсний нүхний бөглөө заавал тавиулахыг шаардья
умдаг Ундрам ,мэгж Нара нар байнга умдаг,салтаагаа ухаж үнэрлэж суухж харагдах юм..
Паах! Шал бузартай юмаа?
Манай бригадын хэмжээний газар нутагтай юм чинь тийм хууль гаргалгүй яахав ! Түгжрээд чихцэлдээд хэцүү байгаа биз !