Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд ч энэ саналыг дэмжиж эхэлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийг жил бүрийн 8-р сарын 1 -нээс эхлүүлж, өвлийн хоёр сар амраах, эсвэл 7-р сарын 1-нд амрааж, 10-р сарын нэгнээс хичээллүүлэх санал гаргаж байсан юм. Жилийн өмнө уг саналыг үл ойшоох хүн олон байсан ч одоо эргээд харахад Улаанбаатар хотын онцлог, Монгол Улсын цаг агаарын байдал, томуугийн дэгдэлт гээд олон хүчин зүйлээс дүгнэхэд муугүй санаачилга байсан юм биш үү? Ер нь энэ саналыг НИТХ болон бусад холбогдох саналууд авч хэлэлцэн, зоригтой шийдвэр гаргахад болохгүй гэх газаргүй бус уу?
Б.Болд
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл7
Өвөл нь амрааж, зун намар хичээллүүлье! Өвөл болгон хүйтрэхээр утаа тортог нь ихсэж дагаад ханиад нь халдварлаад тарчихна! Бөөн эм тарианы зардал гардаг ш дээ!
Амралт наашлуулах бус онлайнаар хичээл орьё
Нэгэнт л Нийгмийн гол хэсэг нь Томуу өвчилөлд өртөөд Эмнэлгийн үйлчилгээ хүндрэх нөхцөлтэй бол Эртхэн Арга хэмжээ авсан нь үр дүнтэй бус уу?!Хүнд нөхцөлд 14 хоног хүүхэд хичээлэх бол Асуудал бус?Харин Хүйтний улиралд Бүх нийтийг хамарсан Томуу өвчлөл тархавалЭрүүл мэндийн хувьд Хүндрэл болж Асуудал шүү?!
нүүрсний хулгай эм тарианы бизнес хийдэг МАНын олон данжаад нарт хохиролтой учир МАН хэзээ ч зөвшөөрөхгүй шүү малнууд аа
Бас бензины наймаа нарт маш их хохиролтой. Хүрэлсүх үүнийг зөвшөөрөхгүй.
Zov bodlogo yavuulj utaagaa bagasgaj surguul baiguulj hyyhdin nyagtralig bagasgahin orond teneg sanal gargaj poprohoo bolivol taarna MAN-han. Idsen uusan, hulgailsan mongoo hyyhdyyddee zoriulsan bol ingejgyi bsn ym
Чадах чинээгээрээ төвлөрлөө сааруул. Тэгвэл аяндаа эрүүл болно.