2025 оны 11-р сарын 12-нд Улаанбаатар дахь «Русский дом» буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд "Цөмийн эрчим хүч: Ирээдүй рүү хийх алхам" сэдэвт эрдэм шинжилгээний семинар боллоо. Уг семинарыг Шинэ Хархорум хотын зөвлөл болон «Мон-Атом» ХХК-ийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны долоо хоногийн хүрээнд зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дарга Намбарын Энхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков нар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус арга хэмжээнд «Росатом»-ын мэргэжилтнүүд болон Монгол, Оросын бие даасан шинжээчид оролцлоо.

Элчин сайд А.Н.Евсиков арга хэмжээнийн үеэр үг хэлэхдээ цөмийн салбарт Монгол Улстай харилцах харилцааг Оросын тал хэрхэн үзэж байгаа талаар товчхон ярилаа.
«Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн түшиг тулгуур юм. Дэлхийн эрчим хүчний салбарт давамгайлах байдлаа дунд хугацаандаа хадгалах нүүрс, нүүрс устөрөгчийн зэрэгцээ цөмийн эрчим хүчний үүрэг өссөөр байгааг Монголын түншүүд маань харгалзан үзэх нь зүйтэй.
Цөмийн эрчим хүчний салбар дахь манай хамтын ажиллагааны гол багана нь хагас сая ажилтан мэргэжилтэн бүхий 550 гаруй үйлдвэрийг хамарсан «Росатом» төрийн корпораци болохоор байна.
Уг корпораци нь дэлхийн цөмийн технологийн зах зээлийн манлайлагч бөгөөд Египет, Түрк, Хятад, Энэтхэг, Унгар болон Казахстан улсад тус тус цөмийн цахилгаан станц барих тухай дэлхийн хэмжээнд тавьсан захиалгын 90 шахам хувийг гартаа атгаж байна. Компанийн төлөөлөгчийн газрууд 168 улс оронд нээгдэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Улаанбаатар хот дахь байнгын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Бага оврын цөмийн цахилгаан станц төдийгүй бусад чиглэлийн төслүүд ч Монголын түншүүдийн сонирхлыг татах боломжтой.
«Росатом» компани атомын станц бариад зогсохгүй түнш улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах үүднээс боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн бааз бүрдүүлэн өгч байгаа нь чухал ач холбогдолтой» гэлээ.
"Бага оврын цөмийн цахилгаан станц барьж байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, тус улсын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх боломжтой томоохон дэд бүтцийн төсөл юм" гэж «Росатом»-ын Монгол дахь төлөөлөгч Сергей Демин тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний семинарт оролцогчид цөмийн эрчим хүчний салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав. Бага чадлын цөмийн технологийн салбар дахь Оросын шийдлүүдийн тухай илтгэлүүд тавигдаж, тэдгээрийг Монголд ашиглах боломжийн талаар хэлэлцлээ. Шинжээчид эдгээр шийдлүүдийг тус улсын хотууд, аж үйлдвэрийг эрчим хүчээр хангахад маш тохиромжтой гэдгийг тэмдэглэв. Энэхүү арга хэмжээ нь туршлага солилцох, хамтарсан дэд бүтцийн төслүүдийг хэлэлцэх талбар болсон юм.

Цөмийн эрчим хүчний «Росатом» төрийн өмчит корпораци нь эрчим хүч, машин техник, барилга болон бусад салбар дахь хөрөнгийг нэгтгэсэн олон талт холдинг компани юм. Тус корпорцийн стратеги нь салхины эрчим хүч зэрэг нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино. Уг төрийн өмчит корпораци нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбарт Орост тэргүүлж, тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20 орчим хувийг хангадаг. Тус корпораци цөмийн цахилгаан станц барих захиалгын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 11 оронд 41 эрчим хүчний байгууламжийг барьж байна.
"Росатом" нь бага оврын цөмийн цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагатай. Ийм станцууд сүүлийн жилүүдэд дэлхийн цөмийн зах зээлийн гол чиг хандлага гэж нэрлэгдэх болсон. Эдгээр нь аль хэдийн их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц ажиллуулж байгаа улс орнууд болон цөмийн эрчим хүчийг хэрэглэж эхлэх тухай бодож буй улс орнууд аль аль нь сонирхдог. Оросын хамгийн хойд хэсэгт орших Певек хотод хөвөгч станц тав гаруй жил ажиллаж байна. Хуурай газрын анхны бага оврын цөмийн цахилгаан станц нь Бүгд Найрамдах Якут Улсын Усть-Куйга хотод баригдаж байгаа бөгөөд томоохон түүхий эдийн кластерын эрчим хүчний цөм болох болно. 2024 онд ОХУ бага оврын цөмийн цахилгаан станц барих дэлхийн анхны экспортын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Росатом нь Узбекистанд ийм станц барих болно. Мөн Мьянмартай бага оврын цөмийн цахилгаан станц барих хамтын ажиллагааны зарчмуудын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.


Читать на русском: https://goo.su/TRLIuXa
Ням - 12 сарын 07,
2025

Сэтгэгдэл26
Маш зөв! Монголд Оросын бага оврын АЦС байгуулах хэрэгтэй! Старый друг лучше чем новых двух!
Дэлхийд ганцхан байдаг усан онгоцон дээрхи хөвөгч АЦС Оросд байдаг бөгөөд хойд туйлын Мурманск хотыг эрчим хүч дулаанаар хангадаг! Америк Франц мэтийн фашист улсууд Атомын эрчим хүчийг цэрэг дайны зориулалтаар хөгжүүлдэг бөгөөд иргэний хөгжүүлэлтийн талаар Оросоос хоцрогдсон байгаа!
хуцаад бай,,,,
2024 онд Пуин Монголд ирээд: “бага оврын АЦС-ыг Монголд барьж өгье. Мөн түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгааг надад шууд хэлээрэй" хэмээн ярихад харин манай У.Хүрэлсүх "Бид танай нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Бид та нараасаа байнга тусламж хүсэхгүй. Манай эдийн засаг тогтворжиж, өсөлттэй гарч байна. ОХУ-тай харилцан ашигтай, хамтран ажиллах саналаа дахин тавьж байна" хэмээн маш хөөрхөн амыг нь таглаад явуулсан!!! "Росатлм"-ын технологи дэлхийн тэрүүлэх улсуудынхаас хол хоцорсон, үрэлгэн, эвдрэл гэмтэл ихтэй учраас ядуу буурай орнууд л хаа нэг станц бариулах тухай ярьдаг! Хамгийн гол нь оросууд АЦС барилаа гээд хэзээ ч салахгүй наалдчихдаг аюултай!!! АЦС-ыг бариад ашиглалтанд оруулах хугацаа нь наад зах нь 15 жил байдаг гэж ОХУ-ын эксперт М.И.Крутихин яовдаг!!!
2024 онд Путин Монголд ирээд: “Бага оврын АЦС-ыг Монголд барьж өгье. Мөн түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгааг надад шууд хэлээрэй" хэмээн ярихад харин манай У.Хүрэлсүх "Бид танай нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Бид та нараасаа байнга тусламж хүсэхгүй. Манай эдийн засаг тогтворжиж, өсөлттэй гарч байна. ОХУ-тай харилцан ашигтай, хамтран ажиллах саналаа дахин тавьж байна" хэмээн маш хөөрхөн амыг нь таглаад явуулсан!!! "Росатом"-ын технологи дэлхийн тэрүүлэх улсуудаас хол хоцорсон, үрэлгэн, эвдрэл гэмтэл ихтэй учраас ядуу буурай орнууд л хаа нэг станц бариулах тухай ярьдаг! Хамгийн гол нь оросууд АЦС барилаа гээд хэзээ ч салахгүй наалдчихдаг аюултай!!! АЦС-ыг бариад ашиглалтанд оруулах хугацаа нь наад зах нь 15 жил байдаг гэж ОХУ-ын эксперт М.И.Крутихин ярьдаг!!!
Худлаа шаагаад л,,,үлгэр яриад л,,,барууны техник технологгүй оросууд,,,согтуу робот л хийнэ ш дээ,,,,чадах юм байхгүй,,,мэдэх юм байхгүй,,,,худлаа шаах хулгай хийх хүн алах хүчин хулгай хийхээс өөр чадах юм байна уу,,,чаддаг байталаа,,,,,ах дүү украины ард түмнийг хөгжүүлээд цэцэглүүлээд,,, жаргаачихгүй яасан юм бэ,,,
Худлаа шаагаад л,,,үлгэр яриад л,,,барууны техник технологгүй оросууд,,,согтуу робот л хийнэ ш дээ,,,,чадах юм байхгүй,,,мэдэх юм байхгүй,,,,худлаа шаах хулгай хийх хүн алах хүчин хулгай хийхээс өөр чадах юм байна уу,,,чаддаг байталаа,,,,,ах дүү украины ард түмнийг хөгжүүлээд цэцэглүүлээд,,, жаргаачихгүй яасан юм бэ,,,
Ээ Бурхан минь. Бузар Оросыг л хол байлгаараа. Орост худал хулгай, дээрэм тонуул, дээрэнгүй зан хоцрогдол л байгаа шүү. Бусад нь бүгд худлаа шүү...
Цөмийн физикчид нь байхгүй Н.Энхбаяр мэтийн шинжлэх ухаан мэдэхгүй авилгалчид ирэхээр ямар олигтой үр дүн гарахав дээ.
нээрээ яагаад эрдэмтэд, судлаачид оролцоогүй юм бол? балин хамарт наамбаван ч яахав юм болгон дээр л явж харагдах юм.
Заа бас 5р цахилгаан станцын сургаар гацаах бас нэг арга олоо юу орос намбарваан 2 нийлж монголд шамбалын орон байгуулах юм биздээ
Ураныг дэмждэг Учрал нусгай МАН ын дарга болчихсон юм чинь цөмийн сэдэвтэй ийм хурал хийлгүй яахав ! Монголд атомын жижиг станц барьчих ! барьсны дараа нь аюулгүй аваад явчих цөмийн мэргэжилтнүүд болон инжёнёрүүд бий ! Зөвшөөрөл матёриал хоёр нь байвал би ч гэсэн жижиг атомын бөмбөг хийж чадна ! Баригдаагүй Хархорум хотын захирагч Энхбаяр оросуудтай найзлаад атомыг дэмжиж байгаа юмуу !
УСАН ДЭЭР ДОТОР АГААРТ УТААГҮЙ ЦАХИЛГААН СТАНЦ ХӨВЖ ЯВАХАД ЮУН Ы ЧИН ТАВДУГААР СТАНЦ ОРОС САРАН ДЭЭР СТАНЦ БАЙГУУЛАХ УЛС ШҮҮ СЭЛЭНГЭ МӨРНӨӨР ХӨВДӨГ СТАНЦ ХУРДАН ОРУУЛЖ ИРЬЕ ГАР УТАСНЫ БЛОК ШИГ СУГАЛЖ АВААД ШИНИЙГ ШУРГУУЛЧИХДАГ ЗӨӨВРИЙН МОБИЛЬНЫЙ БЛОК ДЭЭРЭЭ ШУУД АВЧ ИРЭЭД ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ОРОЛТ ОРУУ ЗАЛГААД ХОЛБОЧИХНА ОРУ-Д ТАВЬЧИХНА
ОРОС АХ НАР МИНЬ ХҮНИЙ БИЕНД Ч ГҮЙГЭЭД ОРЧИХ НАНО АТОМ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРЭЭР СҮЛЖИЖ ХИЙСЭН НЭХСЭН ЯЛААНЫ ХИРТЭЙ ХАВДАР ЭМГЭГТ ХҮРЭХ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРТ ДРОН ХИЙХИЙГ ХҮСЧ БАЙНА ХАМАГ ЮМЫГ ЦӨМИЙН ФИЗИК СУУРЬ ДЭЭР ҮНДЭСЛЭН БҮХНИЙГ ХИЙНЭ ҮҮ
За чи бүрэн галзуурчээ,,,,ллршоохуузаа,,,ариунаа идэрбат та хоёр минь,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,,оройтохнээ,,,,
Зайлуулья
Ц.станц хэрэггүй, дэлбэрнэ. Харин ганц боловч бөмбөгтэй болъё гэж хэл
Атомын ч бай ямар ч ЦС-г Азийг доорд үзэж, Еврейчүүдийг магтдаг Европ дээд төрөлтөн Оросуудаар бариулбал Монгол Оросын хараанд хэвээр үлдэнэ.
Хурал ихдэхээр буудлууд баяждаг. Цаасан дээр хэрэгждэг төсөл хууль. Монголын хууль гурван хоног гэх үг манжаас
Монголчууд залхуу байх нь хятадуудад
Бурхан таны дотор оршдог
haha zail zail
NAAD BALAI OROS HULMASUUDAA HUUJ YUVAALAACHEE
ямар ч хоргүй уран олборлох гэхээр баахан оросын хөлсний троллууд гүйж ирээд "эх орноо хордууллаа" гээд орилно. Оросуудтай цөмийн станц барина гэхээр нөгөө троллууд нь "зөв зөв" ч гэх шиг. Уран олборлохоор хортой юм бол, тэр ураныг цөмийн станцаад хэрэглэхээр ямар ч хоргүй болж бн уу?
Энэ өлл Францын Орёна ураны төслийг зогсоох л бодлого Тэнд манайхан эргүүтээд оролцоод явах нь улсаа хорлож байна гэсэн үг.
Америкийн эсрэг шууд цөмийн зэвсэг хэрэглээд устгах дэлхий дээр байгаа цор ганц хүч нь Оросын холбооны улс билээ. Одоо орос дайн хийж байна. Оросын цөмийн зэвсэг, цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалд анхаарч байх цаг бус уу. Монголд цөмийн станц барих гэхээсээ илүү оросын цөмийн зэвсэгт санаа зовж байна.