Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон ХБНГУ-ын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Сэтгэгдэл2
Хамгийн гол нь Монголд Германы хөрөнгө оруулалтыг татах явдал шүү!!! Эдүгээ баруун Европын орнууд БНХАУ-аас хөрөнгөө татаж, Вьетнам руу ханарч байна! Даанч манайд барууны хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцэгч бүхэл бүтэн "5-р цуваа" маш идэвхтэй ажиллаж байгааг няц дарж хайр гамгүй устгах хэрэгтэй!!
ene saihan ehlel yrgeljlen hamtran hegjiliin eh sejyyr yygeer ehlene,Mongol oron gadaadiin herenge oryylagchidiin hamtaar yragsaa ylam ender hegjiliig abchirah bolno..;enyynd eneederees ehlen setgel hangalyyn baina,ychir ni Germanii erenhiilegch irlee suu dee!!!yynees eereer iluu batalmgaa baihgyi bilee.odoo bidend hamtran yramsin yragsaa tyystai saitar ajillah heregtei ni ynen baih aa....Mongoliin nytagt tabtai morilooroi,hyndet erenhiilegch ee!!!