АНУ-ын Дайны Сайд Пит Хегсет хар тамхины картелуудын эсрэг чиглэсэн “Өмнөд Жад” нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлж буйгаа мэдэгдэв. Тэрбээр энэ талаар X цахим платформд зарлаж, ажиллагааг АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлал толгойлон удирдана гэж хэллээ. Тус командлалын үйл ажиллагааны бүсэд Төв болон Өмнөд Америк, Карибын орнууд багтдаг бөгөөд энэ ажиллагаанд зориулан тусгай хамтарсан хүчин байгуулсан байна.
Хегсет мэдэгдэлдээ уг ажиллагааны зорилгыг “мансууруулах бодисны наймаатай тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч буй аюулыг бууруулах” гэж тодорхойлов.
Тэрбээр Баруун хагаст “АНУ-ын хөрш зэргэлдээ бүс нутаг оршдог” бөгөөд Вашингтон түүний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэж онцоллоо. CBS-ийн мэдээлснээр, Хегсет болон АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга Дэн Кэйн нар ойрын хугацаанд Венесуэлтэй холбоотой авч болох боломжит цэргийн арга хэмжээг Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулжээ.
Пентагон энэ талаар тодруулах хүсэлтийг ТАСС агентлагт өгөхөөс татгалзсан бол Цагаан ордны төлөөлөгч Каролайн Левитт АНУ Карибын бүс нутагт мансууруулах бодисны хууль бус урсгалыг дарахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.
Пентагон мягмар гарагт мэдээлэхдээ, “Жеральд Р. Форд” нисэх онгоц тээгчээр удирдуулсан АНУ-ын тэнгисийн хүчний цохилтын бүлэг Өмнөд командлалын бүсэд байрласан бөгөөд энэ байрлалт нь мансууруулах бодисны хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох үүрэгтэй гэжээ. "Вашингтон Пост" өмнө нь АНУ Венесуэлийн эргийн орчимд найман дайны хөлөг, нэг цөмийн шумбагч завь болон тусгай зориулалтын хөлөг багтаасан бүлгийг төвлөрүүлж байгаа талаар мэдээлсэн.
CNN-ийн тооцоолсноор, АНУ-ын зэвсэгт хүчний ажиллагааны хүрээнд сүүлийн саруудад Латин Америкийн эрэг орчимд 20 орчим завь устгаж, ойролцоогоор 80 хүний амь үрэгдсэн байна. Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро АНУ-ын нэг цохилтын үеэр мансууруулах бодисны наймаачин бус, энгийн загасчин амиа алдсан талаар мэдэгдсэн.
Вашингтон Венесуэлийг мансууруулах бодисны наймаатай үр дүнтэй тэмцэхгүй байна гэж шүүмжилдэг. New York Times-ын мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп Тагнуулын төв газар (CIA)-т Венесуэлд нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. АНУ-ын хэвлэлүүд Вашингтон Венесуэлийн нутаг дэвсгэрт байрлах картелуудын байгууламжуудыг цэргийн аргаар онилох боломжтой талаар удаа дараа мэдээлж ирсэн ч Трамп 10-р сарын 31-нд мэдэгдэхдээ Венесуэлийн нутагт цохилт өгөх асуудлыг авч үзэхгүй байгаа гэж мэдэгдэж байжээ.
М.Чой
Эх сурвалж: tass.com
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл4
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин мексиканский,Колумбийг тойроод хар тамхи хайгаад байна уу, эсвэл хар тосонд шунаад байна уу ?
Юүтүбээр америкийн олон айлуудаас кокаин мансууруулах мөс зэргийг олноор нь илрүүлж хар тамхины картелуудын хамтардаг гэмт этгээдүүдийг олноор баривчилж байгаа зөндөө байна. Америкт мансууруулах бодис ковид шиг тархсан байна. Трамп гарч ирж хар тамхи мансууруулах бодис, картелууд, дүрвэгсэдтэй хатуу тэмцэж байна.
HOW I RECOVERED MY LOST CRYPTO FROM FAKE BROKER ONLINE. I had lost over $752,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about THE HACKANGEL RECOVERY TEAMS. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen money. If anyone is looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact THE HACKANGEL RECOVERY TEAMS . I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact them by using Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
Хужаа нар 10000 га газарт хар тамхи тарьсан гэх газрыг хураан авсан‼️‼️❗️ Фитнес модел Анухай, Цэцэг, Зариг Өнөрөө гээд Монголын бүх имфлүүсэр хэвлэл мэдээлэл энэ асуудалд таг чимээгүй байсан‼️ Тэд Монгол ард түмний тархийг Түнэр харанхуйд живээсээ гэж ажилдаг гэдгээ нотолсон‼️