ОХУ Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичигийн батлан хамгаалах бодлогоо өөрчлөх талаар хийж буй мэдэгдлийг анхааралтай ажиглалт тавьж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдээлжээ.
“Мэдээж бид анхааралтай ажиглаж байна. Мөн тодорхойгүй байдалд санаа зовниж байна” гэж Песков онцолсон байна.
Японы сөрөг хүчнийхэн парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд Такаичиг Японы батлан хамгаалах бодлогын цөмийн зэвсэггүй байх гурван зарчмаа буюу цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, нутаг дэвсгэр дээрээ байрлуулахгүй гэдгээ дахин нотлохыг шаардсан. Гэвч Ерөнхий сайд тодорхой хариулт өгөөгүй бөгөөд “ирээдүйн батлан хамгаалах стратегийн тодорхой үг хэллэгийн талаар ярихад одоохондоо эрт байна” гэж хариулжээ. Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа Такаичи бүс нутгийн болон дэлхий дахины нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад, батлан хамгаалахын гол баримт бичгүүдийг, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын стратегийг дахин хянах үүрэг өгсөн байна.
Японы одоогийн Үндэсний аюулгүй байдлын стратеги 2022 оны 12 дугаар сард батлагдсан бөгөөд тус баримт бичигт Токиод дайсны нутаг дэвсгэрт “сөрөг цохилт” өгөх эрхийг зөвшөөрсөн ч урьдчилан довтлох ажиллагааг хориглосон байдаг.
Мөн уг стратегид батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн нь НАТО-гийн жишигтэй нийцэж байгаа юм. Харин Такаичи энэхүү зорилтыг төлөвлөснөөс эрт хугацаанд биелүүлэхээ амласан байна. Үүнээс гадна Япон улс дотооддоо үйлдвэрлэдэг пуужингийн тусгалын зайг нэмэгдүүлэх, гипер дуунаас хурдан зэвсэг боловсруулах, мөн АНУ-ын “Томахок” пуужинг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. Москвагийн зүгээс Япон цөмийн зэвсэггүй байх бодлогоосоо няцаж болзошгүй гэсэн болгоомжлол үүсч буйг илэрхийлсэн нь сүүлийн жилүүдэд бүс нутгийн аюулгүй байдлын асуудал улам эмзэг байгааг харуулж байна.
М.Чойжал
Эх сурвалж: tass.com
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл7
Яагаад болохгүй гэж технологи бэлэн байна хийвэл харин хийсэн шиг хийх байлгүй оркууд юу ч хуцаад нэмэргүй
Оросууд цөмийн зэвсэгтэй байж болоод байна бас болоогүй ээ хөршийнхөө газар нутгийг цэрэг зэвсгийн хүчээр дээрэмдэж болоод байхад бусад нь яагаад болдоггүй юм….
Болно болно. Чадахгүй бол харин сүйрнэ. Дэлхийн түүхэнд ялагдаад алга болсон улс тоолж барахгүй олон байна.
Оросууд цөмийн зэвсэгтэй байж болоод байна бас болоогүй ээ хөршийнхөө газар нутгийг цэрэг зэвсгийн хүчээр дээрэмдэж болоод байхад бусад нь яагаад болдоггүй юм….
Оросууд Японоос хууль бусаар дээрэмдэж авсан Өмнөд Сахалин,Курилийн бүлэг арлуудыг буцааж өгөх ёстой….тэгээд зогсохгүй 1945 оноос хойш учруулсан байгал орчны хохиролуудаа ч нөхөн төлөх ёстой…
OROS HULMASUUD BOLOHOOR ZEVSEGTEI BUSA N BOLOHOOR BOLDOGGUI . HULMASUUD JAPANAAS AIGAAD SHEES N GOOJIJ BNA UUU?
Фашист-чекист Путины хагас жарны засаглалы н төгсгөлд Оросын Холбооны Улс зад үсэрч Хят ад хөрш нь Приморийн хязгаарыг шууд л гусна. Якут,Буриад,Тува, Алтайн БНУ-ууд мөн Башкир, Татар тусгаар тогтнож, Япон Хүрэл,Сахалын ар луудыг авна. АНУ Чукотыг авна. Молдова айх аюулгүй болно.Украйн дайны сүйрлийг арилгах ажил өрнөж,Белорусст ардчилал тогтоно оо !!!